“Би чамд хайртай”. Тэр дандаа ингэж хэлдэг. Гэхдээ энэ гурван үг “хүчингүй” байх тохиолдлууд бас байдаг гэнэ. Хэрэв таны хайртал эдгээр шинжүүдээс ажиглагдвал, таньд чин сэтгэлээ зориулдаг өөр эрийг хайсан нь дээр болов уу.
1. Таны мессежний хариу бүтэн хоногийн дараа ирдэг бол…
“Техник технологийн эрин”-д амьдарч байгаа ямар ч эрч хариу мессеж бичихэд бүтэн хоног зарцуулагдахгүй нь лавтай. Мэдээж томилолтоор явсан, утасных нь цэнэг дууссан, маш их ачаалалтай байсан зэрэг гэнэтийн нөхцлүүдэд тоолгүй өнгөрч болох ч, үргэлж ийм байдал гаргадаг бол тэр таныг тийм ч чухалчилж үзэхгүй байгаа юм байна. Энэ нь түүнийг залхуу, дээрээс нь бүдүүлэг болохыг харуулж байна. Дараагийн эр рүүгээ “шилжээрэй”!
2. Тэр таниас сэтгэлийн болон биеийн хувьд зай барьж байвал…
Тэр тань луу удаан тогтож харж чадахгүй, харц нь дальдчаад байна уу? Мөн хувийн амьдралынхаа талаар таньд ярихаас татгалзаж байна уу? Өөрийнхөө талаар мэдээлэл өгөхийг хүсэхгүй байвал тэр таниас гүнзгий харилцаа хүсээгүйн шинж юм. Танилцаад удаагүй хосын хувьд энэ нь жирийн үзэгдэл. Харин “хос” гэдэг шошгыг аль хэдийн зүүсэн хоёрын хувьд бол бодолцууштай асуудал.
3. Тэр олон нийтийн газар таньд хүрэхээс зайлсхийж байвал…
Тэр таныг энхрийлж, эрхлүүлж, үнсдэг л дээ. Гэхдээ зөвхөн хоёулахнаа байх үед. Харин олон нийтийн газар тэр таньтай “холбоотой” гэдгээ бусдад мэдэгдүүлэхийг хүсэхгүй. Учир нь түүний бусад амрагууд, эсвэл таньдаг хүн нь түүнийг харчихвал яана? Хичнээн ичимхий байсан ч, тэр таны найз залуу мөн бол ядаж хөтлөх хэрэгтэй шүү дээ.
4. Тэр таны үзэл бодлыг бүдүүлгээр няцааж байвал…
Хүн бүрийн ертөнцийг харах өнцөг өөр. Гэвч таныг зүгээр л өчигдөр болсон явдлын талаар, эсвэл өглөө уншсан номныхоо талаар ярьж байхад, үгийг тань бүдүүлгээр сөрж, няцааж байвал тэр таныг гомдоочих вий гэж санаа зовдоггүйн шинж. Бүсгүй минь, өөртэй чинь эелдгээр харьцдаг залуутай уулзах хэрэгтэй. Дараагийнх нь!
5. Тэр таныг “шөнийн охин” гэж андуурдаг бол…
Зөвхөн шөнийн цагаар л тань руу утасдаж, зочид буудал орохыг, эсвэл гэртээ ирүүлэхийг хүсдэг эрээс зайгаа барь. Хэн нэгний хувьд зөвхөн сексийн хамтаргч төдийхөн гэдгээ мэдрэх хэцүү. Та энэ бүхнийг түүнд үнэ цэнээ мэдрүүлснээр өөрчилж болох юм. Гэхдээ энэ харилцаанаас ихийг хүсээд хэрэггүй л болов уу.
6. Тэр таныг гэрт нь юм үлдээсэн эсэхийг сайтар шалгаж байж, гаргадаг бол…
Нямбай эртэй болзох сайхан л даа. Гэхдээ сайхан үдэш бүрийн дараа, угаалгын өрөө, унтлагын өрөөгөө нарийн шалгаж байж таныг гэрээсээ гаргадаг бол сэжигтэй юм. Таньд үнэхээр сэтгэл алдарсан эр таны үнэр хөнжилд нь шингэсэн байхыг хүртэл таатайгаар хүлүээж авдаг гэдгийг санаарай. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг дээ.
7. Тэр том арга хэмжээнүүдэд таньгүйгээр орохыг илүүд үздэг бол…
Найзын гэрт зохиогдох үдэшлэг, аав ээжийн ойн баярын зоог, магадгүй өөрийнхөө төрсөн өдрөөр хүртэл таныг урихгүй байвал хойш нэг ухраад бүхнийг тунгаагаарай. Заримдаа эр хүнд зөвхөн өөртөө зарцуулах зав хэрэгтэй байдаг нь үнэн юм. Гэвч чухал үйл явдлуудыг таньгүйгээр өнгөрөөхийг хүсч байвал, түүний хувьд та тийм ч чухал байр эзэлдэг нэгэн биш бололтой. Та ч бас цаг заваа өөртөө болон, хайртай гэр бүл, найзууддаа зарцуулах эрхтэй хүн.
8. Тэр гэнэт удаан хугацаагаар алга болдог бол…
Хэрэв тэр ямар ч тайлбар хэлэлгүйгээр сараар, долоо хоногоор таг чиг болдог бол тэр таньд тэгтлээ татагдаагүй юм байна. Магалгүй тэр өөр бүсгүйчүүлтэй зэрэг уулздаг байж мэднэ. Та ч бас түүнд сэтгэл алдрахаасаа өмнө, эртхэн шиг зайгаа бариарай. Зүрхээ илүү сайн хүнд зориул.