Л.Насанбуян: Энэ удаад өөрийгөө жинхэнэ утгаар нь уралдаандаа сойно оо

26907738_1565110653573894_5296489692456148042_n

“The Voice Of Mongolia” шоуны эхний дугаар өчигдөр орой үзэгчдийн хүртээл болж тун ч халуун өрсөлдөөн явагдаж өнгөрсөн. Тус шоунд урьд өмнө нь шоу нэвтрүүлэгт оролцож байсан туршлагатай олон оролцогчид харагдаж байсны дотроос хамгийн анхаарал татсан оролцогч бол Монгол Улсын Филарамоны гоцлол дуучин Л.Насанбуян байв. Тэрээр өмнө нь Монголын Үндэсний телевиз болон “UBS” телевизээс зохион байгуулсан олон шоу нэвтрүүлэгт оролцож өөрийгөө сорьж байсан туршлагатай нэгэн. Түүнийг “Universe Best Songs” нэвтрүүлэгт орж байх үеэс хүмүүс мэргэжлийн дуучин хүн бусдадаа боломж олгосонгүй хэмээн шүүмжилж байсан удаатай. Тэрээр харин өөрийгөө сорих тун дуртай нэгэн бололтой дэлхийн хамгийн алдартай дууны шоунд ийн өөрийгөө сорихоор шийджээ. Тэрээр энэ тухайгаа “Эрхэм найзууддаа 2018 оны сюрприз задарсан өдрийн мэндийг хүргэе ээ! Энэхүү тэмцээн бол дэлхийн шоу нэвтрүүлэг бөгөөд дэлхийн 60 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагддаг. Ийм гоё шоуг Монгол эх орондоо зохион байгуулж байгаа Монгол телевизийн хамт олонд талархъя аа. Энэ шоуг Монголд зохион байгуулагдана гэдгийг сонсоод ёстой нэг загатнасан газар маажина гэдэг шиг л юм болсон. Ямартай ч эхний шат амжилттай, цаашид та нар минь хамтдаа байгаарай, намайгаа дэмжээрэй! Олон гоё урмын үг хайрлаж байгаа та нартаа их баярлалаааааа!!!! Урт удаан замыг хамтдаа туулна гэж бодож байгаа шүү. Та нарын минь бодол санал, урмын үг надад хамгийн том бэлэг шүү. Олон сайхан мэссэж явуулж байгаа та нартаа баярлалаа. Миний сонголт зөв гэдэгтэй та нар минь санаа нийлж байгаа биздээ? Залуус бид энэ мундаг хүнээс суралцах зүйл олон байгаа шүү. Би л хувьдаа энэ хүнийг мундаг авьяастай, түүнийгээ тордож зүлгэж хөдөлмөрлөж чаддаг, зорьсон зүйлдээ үнэнч, аливаад чамбай хариуцлагатай ханддаг гээд л олон мундаг зан чанараар нь их хүндэлж биширч явдаг л даа. Бас энэ хүнд олон эмэгтэй дуучидтай амжилттай хамтарч ажилласан арвин сайхан туршлага бий шүү дээ. Насаа нь одоо хамаг хүчээ дайчлан тэмцээндээ амжилттай орох болно оо. Урьд өмнө нь өөрийгөө тийм ч их дайчлахгүй байсан санагдаад байгаа. Энэ удаа бол харин өөрийгөө юу чадаж байна эцсийг нь тултал шавхаж дайчилж өөрийгөө жинхэнэ утгаар нь уралдаандаа сойно оо… Та нарын минь урам хамгийн чухал шүү, манайхаан!” хэмээсэн байна.


Л.Насанбуян: Энэ удаад өөрийгөө жинхэнэ утгаар нь уралдаандаа сойно оо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.