Гэрээсээ гаралгүйгээр, итали орныг “амталж” үзэхийг хүсвэл, хийхэд ердөө 20 минут л шаардагдах “Спагетти алла путанеска”-г санал болгож байна.
• 250 гр спагетти
• 4 хоолны халбага оливийн тос
• 2 хумс сармис (нухаж жижиглэсэн)
• Хэрсэн улаан чинжүү 1 ширхэг
• Лаазалсан хар хайган загаснаас 4 ширхэг, хэрчсэн (anchovy filets)
• 12 ширхэг хар чидун жимс, хэрчсэн
• 1 аяга хушга, том хэрчсэн
• 1 лааз улаан лоолийн нухаш (450 гр орчим)
• Хэрчсэн яншуй
Хийх арга
• Спагеттигаа давстай усанд чанах зуураа соусаа бэлдэнэ.
• Том хайруулын тавганд оливийн тосоо хийж халаана. Дээр нь сармис, улаан чинжүүгээ хийж хуурна. Сармис алтлаг шаргал өнгөтэй болж ирмэгц дээр нь загас, чидун жимс, хушгаа хийж хуурна.
• 1 минут орчим таглаж байгаад, дээр нь улаан лоолийн нухашаа хийнэ. Дунд зэргийн гал дээр 10 минут орчим болгоно.
• Спагеттигаа болохоос нь минутын өмнө гал дээрээс авч, шүүгээд хайруулын тавагтай соусан дээрээ хийн гүйцэд болгоно. Спагеттин дээрээ яншуйгаа цацаад таваглаж олгоно.