М.АЛТАНЦЭЦЭГ: Амьдралын хоёр дахь ШУУРГА-наар эрчүүд нууц амрагтай болж “дэггүйтдэг”

 17268

“Эх сурвалж” агентлаг “Хувь хүний хөгжлийн институт”-ын захирал, сэтгэл судлаач М.Алтанцэцэгийн ярьсныг сийрүүлэн хүргэж байна.

ХАЙРЛАХ, ХАЙРЛУУЛАХ  ЖОР ХҮН БҮРТ ӨӨР

Байж  болох юм. Гэхдээ хаалга болгон өөр түлхүүрээр онгойдогтой адил хайрлах, хайрлуулах жор хүн бүрт өөр  өөр. Энгийн нэг жишээ татъя. Амьд цэцгийн баглаа аваад  баярладаг хүн байхад хоёрхон хоноод үхэх юманд мөнгө үрлээ гэж үздэг хүмүүс бий. Нэг удаа эмнэлэгт хэвтэж байгаа найздаа цэцэг бариад очвол “Миний шарил дээр авчирч байгаа юм уу”  гэж маш ихээр гомдсон. Би өөрөө цэцэг хараад сэргэдэг болохоор адилхан бодсон хэрэг л дээ. Тэгэхээр хэн нэгэнтэй амжилттай харилцаа үүсгэе гэж бодож байгаа бол өнөө хүнээ судлах л хэрэгтэй болж байгаа юм.

АМЬДРАЛ ЗӨРЧИЛГҮЙ БАС МАРГААНГҮЙ БОЛ УЙТГАРТАЙ

         Эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт байхаараа маш их зөрчил үүсдэг. Маргадаг муудалцдаг. Тэр байтугай эрэгтэй даргатай эмэгтэй ажилтанд ч санал зөрөлдөх зүйл бишгүй тохиолддог. Гэхдээ зөрчил үүсээд байгаа нь буруу биш юм. Үнэндээ амьдрал зөрчилгүй, маргаангүй, асуудалгүй байвал хамгийн утга учиргүй, уйтгартай зүйл болж хувирна шүү дээ. Гэр бүл дээр харж байхад эхнэр нөхөр хоёр огт маргалдахгүй, хоёр биенээ үнсээд, тэврээд л байхаар гоё амьдрах юм шиг боддог. Үгүй л дээ. Яагаад гэвэл тэд өөр өөрийн онцлогтой, ялгаатай ертөнц. Энэ ялгааг нь мэдэхийн өмнө онцлогийг нь мэдэх ёстой. Танин мэдэхүй гэдэг хүнийг маш их юмнаас чөлөөлж байдаг гайхамшигтай. Учрыг нь ойлгосон  цагт аливаа юм ямар амархан болдог билээ? Тэрнээс өмнө бол хэцүү л санагддаг шүү дээ. Хүн төрөлхтний түүхээс аваад үзэхэд хөгжлийнх нь суурь уламжлалт сэтгэхүйн онцлог ялгаанууд одоог хүртэл хадгалаастай байна. Тухайлбал, эрчүүдийн өөртөө итгэх итгэл ямар ч үед эмэгтэйчүүдээс илүү байдаг. Эрэгтэй, эмэгтэй хоёр оюутныг зэрэгцүүлж суулгаад асуулт асуухад эрэгтэй нь чадахгүй ч чаддаг юм шиг царайлдаг. Амьдралд тохиолдсон нэг жишээ татахад зургадугаар ангийн охин маань “Ээж ээ, манай ангийнхан сагсын тэмцээнд оролцоно” гэж ярилаа. Тэгэхээр нь “Хөвгүүд, охидоороо нэг баг болох уу” гэсэн чинь “Нийлж  нэг баг болохгүй ээ. Яагаад ч тийм боломжгүй шүү дээ” гэж хариулсан. Амьдрал дээр бичигдээгүй хууль үйлчлээд байгаа биз. Хүүхэд ч гэсэн ухамсаргүйгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай гэдгийг мэдэрч өсөж байна. За тэгээд эрчүүд холыг хардаг, тоймлож дүгнэдэг, алсын баримжаа сайтай. Эмэгтэй хүний  хувьд ойрын хараа илүү сайн хөгжсөн. Зурагтаа үзэж байхдаа хоолоо хийж, хүүхдээ даалгаврыг нь хийлгэн, тэр хооронд шалан дээр асгарсан усыг арчиж байх жишээний. Гэтэл эрчүүд телевизийн нэг суваг дээр анхаарлаа хандуулсан бол дараагийн үйлдэл рүү анхаарал нь шилжихдээ удаан. Тэгэхээр эрчүүдийн тоймлож харсныг эмэгтэйчүүд илүү нарийвчлан харж, хамтдаа л  урагшилдаг юм.

ЭРЧҮҮД ГЭР БҮЛДЭЭ МАНЛАЙЛАЛГҮЙ БОЛСОН

           Ажиглалт, практик амьдрал, зөвлөгөө авч байгаа хүмүүсийн байр байдлаас харж байхад өнөөдөр эрчүүдийн гэр бүлдээ манлайлах манлайлал нь байхгүй болчихсон. Өөрөөр хэлбэл хүүхэддээ, эхнэртээ, эжий аавдаа үзүүлэх манлайлал алга. Тэгсэн хэрнээ бүгдээрээ дарга, захирал болох сонирхолтой. Их сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллах хүсэлгүй. Бүгд ямар нэг албан тушаалын төлөө хөөцөлдөж, амархан аргаар мөнгө олохыг боддог. Энэ юунаас улбаатай вэ гээд үзэхээр 20,30 жилийн өмнөх түүхийг сөхөх хэрэгтэй болж байгаа юм. Тэр үед төрсөн хүүхдүүд өнөөдөр ид хийж бүтээх насандаа явна. Тэдний  өсвөр насанд нийгмийн болоод гэр бүлийн зөв нөлөөлөл дутагдсантай холбож тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл гэр бүл доторхи  халуун дулаан уур амьсгал байтугай нийгэм орвонгоороо эргэсэн үе байж таарлаа шүү дээ. Хүний хөгжилд орчны нөлөө хамгийн чухал байдаг. Орчныг их, бага гэж хуваана. Үүнд нийгмийн орчин нь их орчинд хамаарах бол бага орчин нь гэр бүл болдог. Гэтэл ардчилсан хувьсгал эхэлсэн тэр үед нийгмийн болоод гэр бүлийн орчны нөлөө байхгүй болсон. Аав ээжүүд хүүхдүүдээ айлд үлдээгээд гадагшаа явцгааж байлаа. Одоо тэрний нөлөө бидэнд орж ирж байна. Тэгэхээр одооны хүүхдүүд гэж онцгойлон ярих шаардлагагүй юм. Яг үнэндээ одооны хүүхдүүд гэдэг үг манай эриний өмнө ч байсан гэсэн.

ДУТУУ ХАЙРАНД ӨССӨН БОЛ “ӨЛСГӨЛӨНД” НЭРВЭГДДЭГ

          Багадаа эцэг эхийн хайр дутуу өссөн бол насаараа хайрын өлсгөлөнд нэрвэгдэж явдаг. Дандаа л хэн нэгнээр хайрлуулахыг хүснэ. Тэр хайр хэзээ ямар үед дүүрч сэтгэл ханахыг мэддэггүй. Тиймдээ ч хосоо солиод л, ямар нэгэн хайр хүсээд явдаг улс зөндөө.  Өөрийгөө хайрлахгүй бусдыг хайрласаар эргээд өөртөө өгөөгүй хайраа БУСДААС НЭХЭХ аюул нь энэ сэтгэлийн өлсөлт юм. Харин эсрэгээрээ хайранд өлгийдүүлж өссөн бол сэтгэл дүүрэн явдаг. Тийм болохоор хүүхдийг хайраар дутааж болохгүй. Гэхдээ хайрлаж байна гээд байнга нялуураад л, хүссэн бүхнийг нь авч өгөөд байна гэсэн үг биш. Эцэг эхчүүд бие биедээ ямар их хайртайгаа үзүүлж үлгэрлэхийг хэлээд байгаа юм. Нөхөр нь орой гэртээ орж ирээд эхнэрээ үнсдэг. Эхнэр нь хоол цайныхаа дээжийг аягалдаг. Бас бие биенээ тэвэрдэг, үнсдэг. Сайхан үгсээр дуудах нь байна. Үүнийг өнөө хоёр настай нөхөр харж өснө. Улмаар далд ухамсартаа хүмүүс биенээ ингэж хайрладаг юм байна гэсэн мэдээллийг авдаг. Энд нэмж зориуд зөвлөхөд хүүхдээ тэвэрч байх хэрэгтэй. Тэврэлтийн үед ээнэгшлийн гормон болох окситоцин ялгардаг.  Өөрөөр хэлбэл хүүхдээ бие даалгаж сургаж байна гээд өдөржин горшокод суулгаад хаяхгүй байх нь. Манай уламжлалт сургах хүмүүжүүлэх ухаанд хүүхдийг гурван нас хүртэл хаан, хатан мэт хайрла гэсэн байдаг даа. Гэтэл өнөөдөр аав ээжүүд хүү, охинтойгоо хамт тоглож, үлгэр уншиж өгмөөр байна, даанч завгүй гэдэг.  Цаг хугацаа хүлээхгүй. Үүнийг өөрчлөх хүч аав ээжид л бий. Өнөөдөр сэтгэл зүйн шинжлэх ухаанд хэдий хэмжээний хайрыг урсгана тэр хэрээр сэтгэл хангалуун амьдарч болно гэдгийг нотолчихлоо.

0-3 НАСАНД ЯМАР АМЬДРАЛ ҮЗҮҮЛНЭ, ХҮҮХЭД ТЭРИЙГ БҮТЭЭЖ АМЬДАРДАГ

         Өнөөдрийн нөхцөлд хамгийн ойрын жишээ хүчирхийлэл байна. Гэтэл үүний нөгөө тал дахь ХАЙР-ыг бас ярих учиртай юм. Хүүхэд насандаа хайр дутуу өссөн, тэр үедээ хүчирхийлэлд өртсөн, эсхүл  хүчирхийллийн золиос болсон хүмүүс үүнийг үйлдэх магадлал 90 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, 0-3 насанд хүний тархины хөгжил хамгийн идэвхитэй байгаад аажмаар буурсаар 25  хүртлээ хөгждөг. Харин түүнээс хойш удааширсаар 60 нас хүрэхэд хатангиршдаг. Тэгэхээр багад нь ямар амьдрал үзүүлнэ хүүхэд тэрийгээ бүтээж амьдардаг. Томчууд бид бодохдоо хүүхдийг юу ойлгох вэ гэж боддог. Гэтэл тархины хөгжлийн хамгийн идэвхитэй үедээ үзсэн харсан, сонссон дуулсан, мэдэрсэн мэдээллээ хадгалж үлддэг. Тэрийг бид үл ухамсарлахуй буюу далд ухамсар гээд байгаа юм. Сүүлийн үед хүмүүс нүүдэлчин монголчууд хэзээ л хүүхдээ өсгөж тойлж байлаа. Өөрсдөө хүн болдог байсан гэж яриад байдаг. Үгүй л дээ. Тухайн амьдралынхаа нөхцөл байдалд тохируулаад хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд ирсэн уламжлалтай.

ХҮРГЭНЭЭР ДАМЖУУЛЖ ОХИНОО, БЭРЭЭР ДАМЖУУЛЖ ХҮҮГЭЭ ХАЙРЛАДАГ АРДЫН УХААН АУГАА

        Гэр бүлийн амьдралын үечлэл гэж байна. Тодруулбал, бал сарын үе нэгээс гурван жил үргэлжилнэ. Энэ нь бие биенээ таньж мэдэх үе байгаа юм. Харин таваас долоо дахь жилд хямралын үе эхэлдэг. Үүнийг ШУУРГА- ны үе гэж ярьдаг бөгөөд нэлээн хурцадмал байдлаар хямардаг. Тийм ч учраас гэр бүл энэ үедээ салах нь олонтаа. Гэхдээ өнгөрсөн жилийн нэг тоо баримт харж байхад залуу гэр бүлийн 70 хувь нь бал сарын үедээ салж байна гэсэн байна лээ. Монголд шүү дээ. Энэ бол аймшигтай тоо. Өнөө хямралын үедээ ч орж амжилгүй салчихаж байна. Энд олон шалтгаан бий. Тухайлбал, эцэг эхчүүд буруутай. Яагаад гэхээр бие биенээ таньж мэдэх гэж залуус муудалцдаг. Гэтэл үүнийг ээж аав нар байж болохгүй мэтээр үзэж, дундуур нь орсноос асуудлыг бүүр хүндрүүлдэг. Уг нь хоёр өөр орчинд өссөн, өөр өөр үзэл бодолтой, өөр эцэг эхтэй нөхдүүд нийлж байгаа учраас асуудал гарна шүү дээ. Тэр үед эцэг эхчүүд тайван хандаад зарим тохиолдолд маргаж байгааг нь хараагүй юм шиг өнгөрүүлж, учир зүйгээ олох нөхцлийг нь бүрдүүлэх ёстой юм.  Бидний ээж аав ийм үед асуудлыг зөв харж шийддэг байсан. Миний  эмээ намайг ухаан орохын л аавын талд ордог байлаа. Уг нь ээжийн маань ээж шүү дээ. Ээж маань ч ялгаагүй манай нөхрийг л өмөөрнө. Энэ бол их сайхан уламжлал гэж боддог. Өөрөөр хэлбэл хүргэнээр дамжуулж охиноо, бэрээр дамжуулж хүүгээ хайрлаж байна шүү дээ. Тийм гайхалтай ухаантай. Гэтэл өнөөдөр охиноо, хүүгээ өмөөрсөн ээж аавууд гэр бүлийн уламжлал, хөгжлийн үе шатыг алдагдуулаад байна.

 
АМЬДРАЛЫН ТУРШИД ХОЁР “ШУУРГА” ДАЙРДАГ

Шуургыг амжилттай даван туулсны дараа намдуухан болж ирдэг. Эхнэрүүд гэр орон, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд илүү анхаардаг. Нөхрүүд карьер ахиж, цалин мөнгө нэмэгдэхийн хэрээр хамтын хөрөнгөтэй болж эхэлнэ. Энэ байдал 10-15 жил үргэлжлэхэд амьдралын хоёр дахь хямралын үе эхэлдэг. Үүнийг настай холбож тайлбарладаг. Хосууд маань 40-50 нас хүрч, хүүхдүүд том болж үүрнээсээ нисэж, амьдрал тэгширдэг. Өөрөөр хэлбэл санаа зовох зүйл багасдаг учраас эрчүүд нууц амрагийн асуудалд өртөж “дэггүйтэх” нь бий. АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хоёр дахь хямралын үед хайрын гурвалжин үүсэх нь ихэсдэг. Энэ үед эмэгтэйчүүдийн 70 хувь нь салах санаачлагыг гаргадаг. Маш их гомддог. Гэтэл эрчүүд  хөгшрөлтөөс айсандаа зарим нэг зүйлийг амжуулах гэж яардаг. Тэрнээс эрчүүд муу муухайдаа, эсхүл секст  дуртайдаа биш л дээ. Байгалийн өгөгдөл нь л тэр. Олны дунд ийм нэг яриа байдаг даа. Эрэгтэй хүн араас гүйсээр авч суусан эхнэртээ бүхнээ зориулдаг. Харин эсрэгээрээ эмэгтэй нь санаачлагыг гартаа аваад нэг гэрт орсон бол эр нь сэтгэл хангалуун биш үлддэг гэж. Өнөө байгалийн “ангууч” зангаас үүдэлтэй байх магадлалтай. Уг нь эрчүүдийн 75 хувь нь гэр бүлээсээ салахгүйгээр асуудлыг зохицуулахыг хүсдэг байх нь. Ийм үед ухаалгаар зөв шийдвэр гаргаж, ойлгох сэтгэхүйгээр хандвал олон жилийн хамтын амьдралаа авч үлдэх боломжтой. Харин энэ шуургыг даваад гарсан тохиолдолд хоёр дахь БАЛ САР-ын амьдрал эхэлж, ургацаа хураана. Амьдралын хамгийн гайхалтай үе эхэлж байгаа нь тэр юм.

СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС АВАХААСАА ӨГӨХ НЬ ЕРӨӨЛТЭЙГ МЭДДЭГ

      Боловсрол гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Хүмүүс хэдэн дипломтойгоор нь боловсролыг тооцдог. Харин би сэтгэл зүйн болоод сэтгэлийн боловсролоор хүнийг дүгнэдэг. Энэ нь харилцаанаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл хүнтэй яаж харьцах уу, уурласан үедээ яаж тайвшрах уу, гомдсон бол яаж уучлал гуйх уу, бусдыг гомдоохгүй яаж амьдрах вэ гэдэг боловсрол бол хэд хэдэн дипломоос ч илүү үнэ цэнэтэй. Харин эсрэгээрээ олон их дээд сургууль төгссөн хүмүүс илүү хатуу сэтгэлтэй байдаг. Тэд аливааг гэрээ хэлцэл, аваа өгөөгөөр шийддэг. Тэгтэл сэтгэл зүйн боловсрол эзэмшсэн хүмүүс АВАХААСАА ӨГӨХ НЬ ЕРӨӨЛТЭЙ-г мэддэг юм. Хөгжилтэй оронд бол хүүхдүүдээ цэцэрлэгээс нь хамтрах, харилцах, амьдрах, суралцах дөрвөн үндсэн чадварыг олгодог. Эдгээр чадварт суралцсан хүн хаана алзахгүй. Гэтэл бид яаж байна. Хүүхдүүдээ хичээлийн хажуугаар мундаг математикч, бүжигчин, дуучин болгох гээд секц, дугуйлангаар бөмбөгдөөд л байдаг. Дээрх чадварыг эзэмшсэн байхад дараа дараагийн зүйл хүүхэд өөрөө тэмүүлдэг юм. Тийм учраас боловсролыг ядаж энэ дөрвөн чадвараар хэмжихийг би хүсдэг. Тэгвэл өнөөгийн цагт  ХҮМҮҮН байх чанараа авч үлдэх гээд байна. Их олон  диплом өвөртөлчихөөд аз жаргалгүй амьдарч байгаа хүмүүсийг  зөндөө л хардаг. Үнэндээ хүмүүс энэ хорвоо дээр яах гэж амьдардаг юм бэ. Ямар нэгэн юмнаас таашаал авч, сэтгэлээ дүүргэхээр аз жаргалыг эрж хайдаг.

УУЧЛААРАЙ, БАЯРЛАЛАА, ХАЙРТАЙ ГЭДЭГ ҮГСИЙГ БАЙНГА ХЭРЭГЛЭЖ БАЙХЫГ АМЬДРАЛ ХАРУУЛЖ БАЙНА

         Дорныхон чинь дотогшоо улс шүү дээ. Темперамэнтээр аваад үзвэл флегматик зан төлөв илүү давамгайлдаг. Энэ төрлийн хүмүүс бодож тунгааж байж ярьдаг, олон үг хэлээд байдаггүй, үйлдлээрээ харуулдаг, нэг юманд төвлөрсөн бол нөгөөд шилжихдээ удаан, үг дуу цөөтэй. Өрнө, дорныхон бидэнд олон ялгаа бий. Гадныхан бол алхам тутамдаа баярлалаа уучлаарай, хайртайгаа хэлдэг. Гэтэл манайхан хайртай, хайртай гээд байвал худлаа болчихно гээд  сэтгэлдээ “хав дарчихдаг”. Тэр нь өнөө л монгол хүний төрөлхийн зан яваад байгаа нь тэр. Гэхдээ бид өнөөдөр суурин соёл иргэншилд амьдарч байна. Хуучин цаг шиг нар гарахаар ажилдаа ирээд жаргахаар тардаггүй биз дээ. Тэгэхээр суурин соёлд суралцахаас өөр аргагүй. Эдгээр үгсийг байнга хэлж байх ёстойг амьдрал өөрөө харуулж байна. Сэтгэлд байгаа энэ үгсийг гаргаж, хэрэглэж байж сэтгэл зүйн хувьд амар тайван амьдардаг болохыг судалгаа харуулсаар ирлээ.  Эрдэмтэд өвчлөлийн 80-иас дээш хувь нь сэтгэл санаатай холбоотой болохыг тогтоосон. Жишээ нь хорт хавдар тусчихдаг. Энэ бол нэг л өдөр хавдар болчихдог юм биш. 10-15 жилийн өмнө сууриа тавьсан өвчин байх бөгөөд амьдралын буруу хэмнэл, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэх, дээр нь сэтгэл дотор бугшсан үзэн ядалт, гомдлоос шалтгаалдаг. Бодол үг болно. Үг үйлдэл болно. Олон дахин давтан хийсэн үйлдэл зуршил болдог. Тэр зуршил нь хүний хувь тавиланг ч өөрчилдөг. Тэгэхээр хувь тавилангийн эх үүсвэр нь явж, явж бодолтой холбоотой болж таардаг. Үнэндээ бидний амьдрал өөрсдийн маань л гарт байна. Гэтэл өнөөдөр бусдаас буруу хайсан хүмүүс хэтэрхий олон болчихсон. Түрүүхний нэг судалгаа харахад монгол хүний 60 хувь нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй гэж гарсан байна лээ. Тэр чинь саяны ярьсан уучлалын тухай яриатай нэг хэсэг нь холбогдоно. Сэтгэлийн шарх эдгээр хүмүүсийг завсрын эмгэгтэй болгочихсон байна шүү дээ.

http://ekhsurvalj.mn/news/view/3780


М.АЛТАНЦЭЦЭГ: Амьдралын хоёр дахь ШУУРГА-наар эрчүүд нууц амрагтай болж “дэггүйтдэг”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex