Жинхэнэ хайраа олохоос өмнө бидний учирсан 7 төрлийн эр

60c355e5e098df4276de4adc46eb55b2

Амьдрал мэддэг хэн ч болов бүсгүй хүнд ганц бие амьдралаа төгсгөл болгож, жинхэнэ хайртайгаа хуримаа хийхээсээ өмнө хэд хэдэн залуучуудтай болзож үзэх хэрэгтэй гэж зөвлөх байсан. Ханхүү болж хувирдаггүй хуурамч мэлхийнүүдийг үнсэж үзсэнээр бид өөрийнхөө талаар илүү ихийг мэддэг болоод зогсохгүй, хайр дурлалаас юуг хүсч, юуг хүсдэггүйгээ олж нээх болно.

Гэхдээ хуурамч мэлхийний үнсэлт үргэлж зөөлөн, сайхан байдаггүй. Эмэгтэйчүүдийн амьдралдаа нэг ч болов удаа гэнэдэж болздог 7 төрлийн эрийг жагсаалаа.

10 жилийн охины гэнэн шохоорхол
Томоогүй насны дурлал аа гэж! Өсвөр насны жаахан хөвгүүн чиний анхаарлыг татах тэр үед ямар мэдрэмж авч байснаа санадаг уу? Амьдрал чинь шохоорхлын мананд хөвж, толгой чинь бал бурам шиг бодлуудаар дүүрсэн тэр амттай өдрүүд. Сандралаар дүүрэн анхны харилцан яриа, эв хавгүйхэн анхын үнсэлт. Хэн ч тэр үед үүнийг “хайр биш ээ” гэж хэлж зүрхэлдэггүй. Тэр хөвгүүнтэй насан туршдаа хамт байх юм шиг л санагддаг даа? Гэхдээ хэсэг хугацаа өнгөрсний дараа бүх юм уйтгартай санагдаж эхэлсэн. Та хоёрын яриа өчигдөр өгсөн гэрийн даалгавар, сургууль дээр өнгөрсөн үйл явдлуудаас хэтрэхээ байсан. Чөтгөр гэж! “Хоёулаа найзууд хэвээрээ үлдэж болно тийм ээ?”

Бидний сурсан зүйл: Шохоорхол бол хайр биш.

Чадвартай эр
Энэ эр чамайг зөөлөн уруулаараа ховсдож орхисон. Тэр зүгээр ч нэг ухаалаг биш, зорилготой, зоригтой эр байсан. Та хоёр түүний бизнесийн шинэ санааны талаар ярилцаж байсан. Гэвч тэр ажлын донтой нэгэн байсныг чи сүүлд ухаарсан.

Бидний сурсан зүйл: Чадвартай эртэй болзох нь нэг бол маш ихийг авчирна, эсвэл юу ч авчрахгүй.

Гүнзгий харилцаа хүсээгүй эр
Чи энэ үед үнэхээр “түүнийг” олчихлоо л гэж бодсон. Эхэндээ жирийн нэг сээтэгнэл, ганц хоёр болзоо төдийхөн байсан бол…сүүлдээ тэр нь “өөр юм” болж хувирсан. Бүх зүйл сайхан өрнөж, шинэхэн амрагтайгаа хийх хуримынхаа талаар төсөөлж суутал тэр чиний нүд рүү харж байгаад “Би одоохондоо тийм чухал зүйл хүсэхгүй байна” гэж хэлнэ. Үнэндээ энэ бүхэн түүний буруу биш л дээ. Тиймээс хэтэрхий их хүлээлт үүсгэсэн төсөөлөн бодох чадварт л буруу өгөхөөс.

Бидний сурсан зүйл: Бүх зүрх сэтгэлээ зориулахаасаа өмнө түүний хүслийг мэдэх нь чухал.

Хүчээр үерхсэн эр
Магадгүй тэр буруу цагтаа чамайг олоод харчихсан байж. Чи түүнийг тэгтлээ сонирхоогүй ч, ганц бие байсан болохоороо түүнд зөвшөөрсөн. Найзууд чинь ч хүртэл ямар нэг шинэ зүйл туршиж үзэх цаг чинь болсон гэж хэлээд байсан учраас боломж олгоод үзэхийг хүссэн. Гэхдээ л бүтэх ёсгүй харилцаа гэж үнэхээр байдаг. Яриа үүсгэх гэж үзсээн, гэвч та хоёрт нэг ч адил төстэй чанар байгаагүй. Чамайг үнсье гэхэд нь чи хацраа л өгсөн. Хайртай гэж хэлэхэд нь инээмсэглээд л толгой дохисон. Нөгөө түргэн цохилдог зүрх хаачсан юм бүү мэд? Түүний дэргэд лав чиний зүрх “таг дуугүй” л байсан. Түүний сэтгэлийг шархлуулахыг хүсээгүй ч чи үнэнээ хэлээд түүнээс салсан. Буян болсон гэж бодъё доо!

Бидний сурсан зүйл: Өөрөө өөртөө шударга ханд. Битгий хүчлэ.

Хэзээ ч жентельмэн болж хувирахгүй танхай этгээд
Ширүүн харцтай, булчин шөрмөс болсон, хараалыг ёстой нэг урсгаж өгдөг эртэй чи шөнийн клубт танилцаж билээ. Тэгэхэд чи бариу даашинзаа өмсчихсөн байсан учраас л тэр чамайг өдөж хоргоосныг чи сүүлд мэдсэн. Харин анх яриа өдөхдөө эелдэг, ухаалаг мэт дүр эсгэсэн учраас чи түүнд татагдсан хэрэг.

Бидний сурсан зүйл: Хэнийг ч, ялангуяа эр хүнийг чи өөрчилж чадахгүй.

Асуудлаар дүүрэн эр
Хэн ч төгс биш гэдгийг бид мэднэ. Учир нь бид чинь 16-тууд биш шүү дээ. Гэвч хэтэрхий их асуудалтай, бүр тодруулвал юм бүхнээс муу талыг нь олж хараад өөрийгөө өрөвдүүлэхийг хичээдэг эрчүүдээс хол явах хэрэгтэй гэдгийг амьдрал бидэнд сургасан. Мэдээж тийм эрчүүд эхэндээ хүн бүхнийг ойлгодог, ярилцахад сайхан, “энхийн цагаан тагтаа” шиг л сэтгэгдэл төрүүлэх болно. Гэвч бид чинь эмэгтэй хүн болохоос, шувуу асрагч биш шүү дээ.

Бидний сурсан зүйл: Бид сэтгэлзүйч биш. Эрэгтэй хүн жижиг асуудлыг өөрөө шийдэх чадвартай, найдвартай байх ёстой.

“Жинхэнэ хайр” шиг сэтгэгдэл төрүүлэгч
“Энэ яг мөн!”. Чи дотроо ингэж хэлсэн байх. Та хоёр бие биенээ магтаж, урамшуулж, зоригжуулдаг. Хатуу зарчимч ээж чинь хүртэл түүнийг зээ хүүхдүүдийнхээ ирээдүйн аав нь болно гэдэгт итгэчихсэн байсан. Түүнээс өөр хэнийг ч тэгж их хайрлаагүй юм шиг санагдаж байсан. Гэтэл ямар нэг чулуу гарч ирээд л та хоёр бүдэрчихсэн. Нэг мэдэхэд л та хоёр өмнөх шигээ жаргалтай байхаа больчихсон. Тэгээд л зогсох ёстой гэдгээ мэдэрсэн.

Бидний сурсан зүйл: Хайр дурлалд цаг хугацаа маш чухал. Зарим зүйл санаснаар болдоггүй.


Жинхэнэ хайраа олохоос өмнө бидний учирсан 7 төрлийн эр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.