КИМ Ю НА-д тохиолдсон явдал Т.Медведевад тохиолдох уу?

17307 17308

Өвлийн спортын хамгийн гоёмсог төрөл бол Уран гулгалт билээ. Уран гулгалтыг спортын нэгэн төрөл гэхээсээ илүүтэй хүний сэтгэлийг хөдөлгөж, уяраах чадалтай урлагийн хэмжээнд авч үздэг билээ.

Өмнөд Солонгосын тамирчин олимпийн аварга Ким Ю На 2010 оны Ванкуверийн өвлийн олимпод түрүүлснээр уран гулгагчдын хүрч болох хамгийн өндөр оргилд хүрсэн тамирчин.

Мөн тэрбээр 2014 оны Сочигийн олимпоос Алтан медаль авахыг хичээсэн боловч Уран гулгалтын түүхэнд үргэлж байсаар ирсэн шүүлтийн асуудлаас болж мөрөөдөлдөө хүрч чадаагүй. Ванкуверт тэрээр Асада Маотай өрсөлдөж Алтан медаль хүртэж чадсан бол Сочид Оросуудад “дээрэлхүүлсэн”. Зохион байгуулагч Оросууд өөрийн тамирчин Юлия Липницкая, Аделина Сотникова нарын хэн нэгнийг олимпийн аварга болгох гэж зүтгүүлсээр А.Сотникова аварга болсон түүхтэй. Гэвч нөгөөх хоёр гулгагч нь хоёулаа цагаасаа эрт зодог тайлсан билээ. Харин цахим ертөнцөөр Орос-Солонгос гэсэн халз тулаан өрнөж, нэг хэсэг шуугиулсан.

Иймэрхүү асуудал Уран гулгалтад үргэлж тохиолддог. 2002 оны Солт Лейк Ситид Оросын Ирина Слуцкаяг Америкчууд дээрэлхсээр байгаад Алтан медалийг нь булаасан. Хэний ч таамаглаагүй Сара Хьюз хэмээх гулгагч Алт зүүж, М.Кван хүрэлтэй хоцорсон. Нөгөөх Сара нь харин тун удалгүй мэргэжлийн гулгагч болно гээд сураггүй болсон.

2006 оны Италийн Туринд харин Япончууд гайхуулж Т.Тарасовагийн шавь С.Аракава аварга болсон бол АНУ-ын С.Коуэн, ОХУ-ын И.Слуцкая нар удаах байрыг нь эзэлсэн юм. Италичууд сайн гулгагчтай байгаагүй нь яамай.

Пенчаны олимпод ОХУ, АНУ. Канад, Японы хооронд томоохон өрсөлдөөн болно. Сүүлийн хоёр удаагийн Дэлхийн аварга Евге́ния Медве́дева гол дүр нь боловч Оросын далбаан доор гулгахгүй нь харамсалтай. Түүнийг ямар асуудал хүлээж байгаа нь бүүр ч тодорхойгүй?

Chuluunbat Amartuvshin


КИМ Ю НА-д тохиолдсон явдал Т.Медведевад тохиолдох уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.