Дүрийнхээ төлөө ГАЙХАЛТАЙ өөрчлөгдсөн 10 ЖҮЖИГЧИН

Жүжигчний мэргэжил хамгийн хүнд хэцүү хэр нь гайхалтай мэргэжлүүдийн нэг шүү дээ. Жүжигчид нь чадварлаг бол биднийг уйлуулж, инээлгэж, догдлуулж мөн айлгаж чаддаг. Өөрийн зан төрх болон гадаад төрхөөрөө тэс өөр дүрийг гаргах гэж их л хичээл зүтгэл гаргах нь ойлгомжтой. Тиймээс жүжигчид өөрсдийн дүрдээ хувирахын тулд хэрхэн гайхалтайгаар өөрчлөгдаж байсныг та бүхэндээ хүргэж байна.

10. ЖАРЕД ЛИТО (Jared Leto) “Dallas Buyers Club”

Жаред Лито нь энэхүү дүрдээ тоглохын тулд нийт 18 кг хассан. Тэрээр жингээ хасахын тулд зүгээр л юм идэхээ больсон ба түүний зан ааш ч гэсэн давхар өөрчлөгдөж байсныг ойр хавийнхан хүмүүс хэлж байжээ. Эцэст нь тэрээр энэ их хөдөлмөрийнхөө үр дүнд “Шилдэг туслах дүр” хэмээх хүндэт шагналыг Оскараас гардан авсан юм.


9. ДЭМИ МҮҮР (Demi Moore) “G.I. Jane”

Жүжигчин бүсгүй Дэми Мүүр нь Тэнгисийн цэрэг бүсгүйн дүрд хувирахын тулд маш их хүчин чармайлт гаргажээ. Бүсгүй өөрөө маш туранхай боловч түүний тоглох дүр “Тэнгисийн цэрэг” байсан тул тэрээр өглөө болгон дөрвөн цагт босож дасгал сургуулилт хийдэг байжээ. Үүний үр дүнд тэрээр өөрийн дүрээ маш чадварлагаар гаргаж чадсан юм.


8. ТОМ ХАРДИ (Tom Hardy) “Bronson”

Энэхүү кино нь Чарльз Бронсон хэмээх хүний тухай өгүүлэх бодит явдлаас сэдэвлэсэн кино ба Чарльз Бронсон анх Том Хардиг хараад “Энэ хүүхэд миний дүрд тоглож чадна гэж бодохгүй л байна шүү” гэж хэлжээ. Харин Том Харди түүнд “Санаа зоволтгүй ээ, би танд удахгүй харуулах болно” гэсэн аж.

Ийнхүү жүжигчин залуу маань өөрийн дүр шигээ болохыг тулд өдөр бүр дасгал сургуулилалт хийж, уургийг маш ихээр уудаг байжээ. Түүний дасгалжуулагч “Тэр яг л явдаг “GYM” шиг. Том үнэхээр шаргуу хөдөлмөрлөсөн” гэсэн ба Чарльз Бронсон түүнийг хоёр долоо хоногийн дараа хараад үнэхээр сэтгэл нь хөдөлсөн гэдэг.


7. НАТАЛИ ПОРТМЭН (Natalie Portman) “Black Swan”


Натали Портмэн нь завгүй шахуу хувиараасаа болоод маш ихээр стрессдэн, мөн өөрийн дүрээ алдахгүйн тулд маш ихээр айж буй балетчины дүрийг бүтээхийн тулд 10 кг хасчээ. Тэрээр зөвхөн багахан хэмжээний алмонд самар болон лууван л идэж жингээ хаясан ба үүний үр дүнд тэрээр Оскарын шагналыг хүртсэн юм. Натали хэлэхдээ “Жингээ барьж байх үеийн зарим шөнө би өөрийгөө яг л үхэх нь гэж боддог байсан” гэжээ.


6.  МЭТТЬЮ МАККОНАХИ (Matthew McConaughey) “Dallas Buyers Club”

Мэттью энэхүү кинонд тоглохын тулд 20 кг хассан ба тэрээр маш ихээр ядарч туйлдсанаа дурсжээ. Гэвч тэрээр энэ дүрийг бүтээхийн тулд хичээхээс өөр аргагүй байсан тул үргэлжлүүлэн жингээ хассан гэнэ.


5. ЖОНА ХИЛЛ (Jonah Hill) “Maniac”

Тэрээр маш эрүүлээр 20 кг хассан ба олон нийт түүний шинэ царай төрх болон биеэнд нь ам сайтай байгаа юм. Залуу маань бага багаар жингээ хаяж байсан бөгөөд “Maniac” кинондоо Ефраим Дивароли (Efraim Diveroli) дүрийг гайхалтайгаар бүтээсэн юм.


4.  ЖЕЙК ГИЛЛЕНХААЛ(Jake Gyllenhaal) “Southpaw”

Жүжигчин залуу маань “Боксчин”-ы дүрийг бүтээхийн тулд зургаан сарын турш өдөр бүр зургаан цаг бэлтгэл хийн жингээ маш ихээр нэмсэн юм. Киноны найруулагч Жэкийн тухай ярихдаа “Бид түүнийг энэ кинонд тоглуулахын тулд яг л мангас шиг өөрчилсөн.

Тэр үнэхээр эрч хүчтэй залуу. Мөн кинондоо болон өөрийн дүрдээ бүх сэтгэл зүрхээрээ хандсан гайхалтай нэгэн” хэмээжээ. Харамсалтай нь залуу маань энэхүү кинонд тоглохын тулд маш их цагийг бэлтгэл хийж өнгөрөөснөөс болоод найз бүсгүй Алиса Милэрээсээ (Alyssa Miller) салсан юм.


3. КРИС ПРАТ(Chris Pratt) “Guardians of the Galaxy”

Тэрээр уг кинонд тоглохын тулд маш их хичээл зүтгэл гаргасан ба зургаан сарын дотор нийт 27 кг хассан юм. Крис өдөрт гурваас дөрвөн цагийг заавал дасгал хийхдээ зориулдаг байсан ба маш хүнд хоолны дэглэмийг давхар барьдаг байсан юм.


2. КРИСТИАН БЭЙЛ (Christian Bale) “The Machinist”

Крисчин нь 28кг-ыг уг кинонд тоглохын тулд хассан. Тэрээр өдөрт маш жижиг туна загас болон нэг ширхэг алим л иддэг байжээ. Түүний бүтээсэн дүр нь маш туранхай эцэнхий залуугийн дүр байсан тул тэрээр ингэж өөрчлөгдөхөөс өөр аргагүйд хүрсэн аж.


1. КРИС ХЕМСВОРТ (Chris Hemsworth) “Thor”

Бид бүгдийн үзэх дуртай цувралуудын нэг болох Марвел (Marvel)-ын алдартай бүтээл Торын (Thor) дүрийг бүтээхийн тулд тэрээр маш их булчин, масс нэмэх хэрэгтэй болсон юм. Ийнхүү тэрээр өдөрт маш их дасгал хийн, уураг уусны хүчинд бидний хайртай дүр болох Торыг амилуулан бүтээжээ.

YOLO.mn


Дүрийнхээ төлөө ГАЙХАЛТАЙ өөрчлөгдсөн 10 ЖҮЖИГЧИН
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.