25-р суваг телевизээс төрөн гарсан хоёр хамтлагийн гишүүд хоорондоо хайр сэтгэлийн холбоо бий болгож нэг хэсэг олны анхаарлын төвд байсан ч удалгүй салсан хүмүүс бол MIXX хамтлагийн Амараа, ANEMONE хамтлагийн Жулдыз нар. Жулиагийн хувьд огтоосоо дуулж чаддаггүй ч ямар аз нь таарсан юм бүү мэд охидын хамтлагийн гишүүн болсон байсан. Амараа, Жулиа нарын хамтлаг тарсан ч бусдаасаа илүү олонд танигдаж, уран бүтээлээсээ холдоогүй. Амараа одоо болтол уран бүтээлээ хийж байгаа бол Жулиа угаас дуулах авьяасгүй болохоор кино урлагт хүч үзэж яваа. Энэ охины хувийн амьдрал ихээхэн маргаантай. Хэсэг байж байгаад л нэг залуутай нэр холбогдоод явж байгаа сураг дуулддаг. Гэхдээ энэ мэдээллүүд үнэн үгүй нь тодорхой бус. Сүхбат аваргатай хүртэл нэр холбогдоод авсан бүсгүйд найз залуу нь гомддог байсан гэнэ дээ. Энэ талаар Aмараа нэгэн ярилцлагандаа хэлэхдээ “Жанатай хамтдаа байнга байдаг байсан тэрэнд нь жоохон гомддог байсан” хэмээсэн байна.