ЖҮЖИГЧИН Н.ЯЛАЛТААС ХҮҮТЭЙ ХОЦОРСОН ЖҮЖИГЧИН Ш.ЖАВХЛАН НЯЛХ ЗАЛУУ ХАЙРАНДАА УМБАСААР

“Маск” продакшны жүжигчин Ш.Жавхланг мэдэхгүй хүн ховор бизээ. Цовоо сэргэлэн дуу, адтай инээдтэй бүсгүй СУИС-ийн оюутан ахуй цагтаа ангийн анд болох жүжигчин Н.Ялалттай үерхэж дотносон, хөөрхөн хүүгийн ээж болсон ч жүжигчин Ш.Жавхлан анхны амьдралаа аварч үлдэж чадаагүй.

17408

 

Харин жүжигчин Н.Ялалт өдгөө гурав дахь эхнэрийнхээ царайг хараад байгаа.

Сэргэлэн цовоо авьяаслаг бүсгүй маань олон жил ганц бие ээж явсан ч түрүү жилээс шинэ амьдралаа эхлэсэн юм.

Өөрөөсөө цөөн насаар дүү залуутай үерхэж буй жүжигчин бүсгүй маань хоёр дахь амьдралаа зохиохоор сэтгэл шулуудсан бөгөөд аз жаргалтай сайхан амьдарч байна. Тэрээр амраг залуутайгаа хэрхэн аз жаргалтай байгаагаа цахим ертөнцөд гайхуулах болсон бөгөөд Ш.Жавхлан өдөр ирэх бүрт өнгө зүс нэмж буй…

Та бүхэнд Эгдүүтэй инээд, цоглог дүрээрээ олонд танигдсан бүсгүйн сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

1. Жүжигчин бүсгүй маань Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрж өссөн бөгөөд хотод арван жилээ төгссөн.

2. Ш.Жавхаа хэлний чиглэлээр суралцахаар бэлтгэж байгаад “Од болгоно” гэсэн реклам үзээд шууд л СУИС-д шалгуулахаар шийдсэн гэдэг.  Тэрээр энэ тухайгаа “Тухайн үед дуу дуулж, бүжиг бүжиглээд, нэг сайхан уйлаад л тэнцэж байсан. Багш харин гэнэт уйл гээд би ч хасагдах гэж байна гэж бодсон чинь л шууд нулимс гарчихсан” хэмээн дурссан байдаг.


3. Тэрээр 2003 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн.

4. Жавхаа төгсөх курст байхдаа жирэмсэн болж Агаа буюу жүжигчин Ялалттай анхны амьдралаа эхлүүлсэн.


5.   Сургуулиа төгссөнөө хойш тэрбээр “ТВ9” телевиз болон “МҮОНТ”-д дуу оруулагчаар ажиллаж байсан.

6.  Удалгүй тэрээр “Маск” продакшны жүжигчин болж хошин урлагийнхний тогоонд багтах болсон.


6. Ш.Жавхлан  нэлээд эрх танхил харагддаг нь тэрээр айлын бага аав, ээж, ах эгч нартаа эрхэлж өссөнтэй холбоотой.

7. Төгсөлтийн  тайлан тоглолтын үеэр Гоголийн “Байцаагч түшмэл” жүжигт  Анна Андреевна гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн нь түүний анхны дүр гэж болно.

8. Тэрээр “Мамма миа ” мюзикл уран сайхны кино, “Бурхан өршөөг”, “Хайртай бол хартай”, “Хайрын рекорд” зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах түрийг бүтээгээд байна.

9. Амьдралынх нь утга учир болсон түүний хүү ээжийнхээ мэргэжлийг өвлөн жүжигчин болно гэж ярьдаг. Жавхаа ч том болоод ямар хүссэн мэргэжлээ сонгохыг дэмждэг аж.

10. Тэрээр хүүгийнхээ боловсролд гар татдаггүй.

11. Түүний хүү ээжээсээ дутахааргүй туршлагатай жүжигчин гэнэ. Ш.Жавхлангийн хүү хоёр ч дууны клипэнд тоглосон.

12. Жүжигчин хүн дуулах, бүжиглэх, жүжиглэх авьяастай байх нь тодорхой. Гэхдээ түүний нууц авьяас бол хоол хийх гэнэ шүү.

13. Түүний анхны үнсэлт оюутан байх үед СУИС-ийн коридорт болж түүнийг ихээхэн цочирдуулж байсан аж

14. Тэрээр ирээдүйн ханиа өөрийг нь хайрлаж хүндэлдэг, ажил мэргэжлийг минь ойлгодог хүн байна хэмээн төсөөлдөг тухайгаа нэгэнтээ ярьсан байдаг.

15. Жавхаа өөрийнхөө инээдийг хамгийн том гоёлоо хэмээн тооцдог. Харин материаллаг талаасаа тэрээр өдөр тутамдаа мөнгөн эдлэл янз бүрийн арга хэмжээнд очихдоо “Swarovsky”-г хэрэглэхийг илүүд үздэг.  

16. Тэрээр өөрийгөө дүр бүтээсэн гэж хэлэхгүй харин хүний зүрх сэтгэлд хүрч  чадах тийм сайхан дүрийг бүтээхийг төлөө зорьж хичээж, зүтгэж  яваа нэгэн хэмээн тодорхойлж байсан удаатай.

17. Түүнд түүхэн кинонд тоглох нууцхан хүсэл бий. Тиймдээ ч тэрээр “Миний хувьд түүхэн кинонд бол ямарч хэсэгт нь байсан хамаагүй тоглох юмсан гэж боддог” гэж байсан юм.

18. Ойр дотныхон найз нөхөд нь түүнийг “Жавхаа маань дандаа эрч хүчтэй өөдрөг байдаг. Ер нь бусдад аз жаргалыг түгээж явдаг тийм сайхан хүн” хэмээн тодорхойлдог.

19. Жавхаагийн хобби бол салхинд гарах, ном унших, хөгжим сонсох, унтах.

20. Тэрээр хангай дэлхий, хөх тэнгэрийг шүтдэг.

21. Түүний анхны цалин оюутан байхдаа “Найрамдал” зусланд багшилж олж байсан бөгөөд амттан, хувцас хунарт үрсэн гэдэг.

22. Жавхаа мөнгийг амьдралд зайлшгүй байх ёстой зүйл бөгөөд сайхан амьдрахын тулд мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй гэж үздэг.

23. Тэрээр ээж болсон мөчөө ийн дурссан байдаг. Ээж болох мөчид хамгийн ихээр баярласан. Энэ бүхэн эмэгтэй хүн болж төрсний гавьяа юмуу даа. Үр хүүхдээ харж, нулимс унагасан маань миний амьдралын хамгийн том бэлэг, бас баяр болж чадсан” гэжээ.

24. Өдгөө тэрээр хөөрхөн хүүгийнхээ хамтаар амьдардаг.


ЖҮЖИГЧИН Н.ЯЛАЛТААС ХҮҮТЭЙ ХОЦОРСОН ЖҮЖИГЧИН Ш.ЖАВХЛАН НЯЛХ ЗАЛУУ ХАЙРАНДАА УМБАСААР
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex