Амьсгал боогдох, хэт халууцах буюу гэнэтийн үхлийн синдромын улмаас долоо хоног тутам гурван нярай хүүхэд нас барж байгаа нь судалгаагаар тогтоогдсоны дараа эцэг эхчүүдийг хүүхдүүдтэйгээ хамтдаа унтахгүй байхыг Их Британийн мэргэжилтнүүд анхаарууллаа.
Тодруулбал, хүүхдүүдтэйгээ хамтдаа унтдаг гэр бүлийг 2013 оноос хойш сонгон авч судалсан тухай “The Mirror” сайтад бичсэн байна. Энэ судалгааны дүнд, 2013 онд 131, 2014 онд 141, 2015 онд 121, 2016 онд 131, 2017 онд 141 нярай дээр дурдсан шалтгааны улмаас нас барсан байна.
Иймд хүүхэдтэйгээ хамт унтахыг хүсдэг эцэг эхчүүдийг эрсдэлийн хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй гэдгийг албаныхан зөвлөв. Хэрэв эцэг эхчүүд нь тамхи,архи хэрэглэгдэг бол нярай хүүхэдтэйгээ хамт унтсанаар эрүүл мэндийн элдэв асуудал үүсэх эрсдэл улам өндөр болдог байна. Нөгөө талаар, тухайн хүүхэд дутуу төрсөн, буюу жингийн дутагдалтай бол эрүүл мэндийн эрсдэл нэмэгддэг байна. Иймд хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд хүүхдийн ор ашиглаж, хүүхдээ тусдаа унтуулж сургах нь чухал гэлээ. Харин ээжүүд шөнө хүүхдээ хөхүүлэхдээ сэрүүлэг тавьж тогтсон цагт хөхүүлж байхыг зөвлөж байна.