Б.МӨНХ-ОРГИЛ хуудаснаас
Охид гэдэг эмзэгхэн
Тэднийг дураараа бүү гомдоо
Омголон ааш нь ч эмзэгхэн
Тэднийг дураараа бүү зовоо
Томоогүй зан нь нандинхан юм
Хэнэггүйгээр бүү ханд
Тохиол учрал нь ч нандинхан юм
Болгоомжгүйгээр бүү алд
Харамсдаг юмаа зүрх гэдэг чинь
Хайраас урваж харамсдаг юм
Хагацдаг юмаа сэтгэл гэдэг чинь
Ханатлаа гомдож хагацдаг юм
Үнэн гэдэг хувирашгүй тул
Дураараа баллаж болшгүй юм
Үнэнч байдал ч холбирдог тул
Уучлаж засаж авууштай юм
Аврал гэдэг бэрхийн тул
Алдаагаа засаад ч дүүрдэггүй юм
Амьдралаа үрж суралцахийн учир
Анхнаасаа алдахгүйг хичээлтэй юм
Өршөөлгүй гүн сэтгэл гэдэг
Өрөвдөлтэй царайлавч эргэдэггүй юм
Үүнийг уншсан хэн бүхэн
Үнэнчийг сахиж явалтай юм
Б.МӨНХ-ОРГИЛ
2018.01.19-нд