Найрлага
• 1 аяга тахианы шөл
• 1 аяга ус
• 550 гр орчим арьснаас нь салгасан тахианы цээжний мах
• 1/4 аяга хэрчсэн бүйлс самар
• 1/2 аяга тараг
• 2 хоолны халбага майоннез
• 1 цайны халбага нунтаг кари
• 1 аяга таллаж зүссэн улаан усан үзэм
• Урж жижиглэсэн салатны навч
• 1/4 аяга яншуй
• Давс, хар перец
• 1 хоолны халбага оливийн тос
• 1 цайны халбага нимбэгний шүүс
Хийх арга
-Тахианы шөл, ус хоёроо холиод хайруулын тавган дээр буцалгана. Дээр нь тахианыхаа махыг хийгээд зөөлөн гал дээр 8 минут орчим буцалга.
-Галаа унтраагаад, хайруулын тавгаа дээрээс нь авалгүйгээр, тагтай нь 20 минут орчим байлга. Ингэснээр тахианд шөлний амт бүрэн шингэх юм.
-Шөлнөөсөө тахианыхаа махыг аваад, хөргөгчинд хий. Бүрэн хөрснийх нь дараа гаргаж шоо дөрвөлжин хэлбэртэй хэрч.
-Бүйлсээ өөр хайруулын тавганд хийж, дунд зэргийн гал дээр хоёроос гурван минутын турш, шаргалтаж, самарны үнэр ялгарч эхэлтэл нь хуурна.
-Том саванд тараг, майоннез, нунтаг каригаа хийж хутга. Дээр нь дөрвөлжилж хэрчсэн тахиа, талласан усан үзэм, яншуйгаа хийгээд давс перецээр амталж холино.
-Салатны навчин дээрээ оливийн тос, нимбэгний шүүс асгаж, давс перецээр амтлаад 4 тавганд хувааж хийнэ.