Инстаграмд ухаанаа алдалгүйгээр хэрхэн ашиглах вэ?

instagram-keyboard-app-take-pictures-photos-pics-3

Хэн нэгэн чиний зурган дээр “зүрх” дарснаар чиний оршихуйг баталж байгаа бол энэ чамайг өөрийгөө хайрлахад туслахгүй.

Истаграм бол бидний ажил амьдралд маш хэрэгтэй зүйл. Гэхдээ бид хэрэггүй олон зүйлсийг, магадгүй өөрсдийнхөө хувийн амьдралыг хэтэрхий дэлгэж, цаг минут тутамд шинэ мэдэгдэл ирсэн үгүйг шалгадаг нь нууц биш юм. Олон нийтийн сүлжээ биднийг үнэхээр аз жаргалгүй болгодог. Маш олон судалгаагаар олон нийтийн сүлжээ биднийг ганцаардмал болгож депрэссд оруулдаг гэдгийг нотолсон байдаг.

 

Гэтэл яагаад бид тийм их цагийг тэнд зарцуулаад байгаа юм бол оо?

Нэг хэсэг нь бидэнд цаг тутам маш олон шинэ мэдээлэл, контентыг харуулж, биднийг ахин дахин тэрхүү аппыг ачаалуулж, нээх хүслийг төрүүлдэг аж. Аппликейшнууд хорхой хүргэхээр загварчлагдсан байдаг. Гэхдээ бодоод үз дээ, чамд оюун ухаанаа шинэ содон өөрт хэрэгтэй мэдээллээр дүүргэх маш их зай боломж байхад яагаад чиний тухай мэдэхгүй алдартнууд, өөртөө итгэх итгэлийг чинь алдагдуулдаг тэр хүмүүсийн зургийг үзэж тэр орон зайгаа дүүргээд байгаа хэрэг вэ?

Инстаргамын “explore” хэсгээс томоос том зай барь (үзэсгэлэнтэй гайхалтай хүмүүсийн зургийг үзэх тусам тэд чамд илүү үзэсгэлэнтэй гайхалтай хүмүүсийг харуулах болно.)

Мэдээж таалагддаг хүнийхээ эсвэл эксийнхээ зурган дээр хэн “зүрх” дарсныг харах хэрэггүй.

Бүгд худлаа дүр эсгэж байгаа гэдгийг өөртөө сануул

Загварын сэтгүүлүүдийн үзэсгэлэнтэй, туранхай моделиуд(бас хэтэрхий цагаан) хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг хэмээн шүүмжлүүлдэг байсан. Алдартай компаниудын хөөрхөн загвар өмсөгчид тоглосон зар сурталчилгаанууд энгийн хүмүүсийн төрх биш. Инстаграмын хамгийн нууцлаг зүйл бол тэд яг тухайн хүмүүсийн жинхэнэ амьдралыг харуулж байгаа мэт. Тэд хүмүүс хаана бэлхүүсээ нарийхан болгож, хийж байгаа дасгалаасаа шантардагийг эсвэл худалдаж аваагүй зүйлсээ өөрийн мэт зогсолт авч байршуулаа харуулах боломжгүй. Хүмүүс өөрсдийнхөө хамгийн сайхан хамгийн хувилбарыг л тэнд тавьж байгаа. Тэд харагдаж байгаа шигээ гайхалтай, харагдаж байгаа шигээ жаргалтай биш гэдгийг сана. Чи тэдний амьдралд яг юу болоод байгааг мэдэхгүй шүү дээ, өөрийгөө харьцуулах хэрэггүй.


“ Хэн нэгний түүхийг үзэх нь тэдэнтэй цуг цагийг өнгөрөөж, тэднээс ямар байгаа талаар нь асууж байгаа хэрэг биш. Хэн нэгэн чиний зурган дээр зүрх дархыг хүлээх нь утгагүй хэрэг юм.”

Хувийн нууцаа хамгаал

Өөрийн хувийн амьдралаа тэр чигт нь нийтийн сүлжээнд тавих нь тийм ч эрсдэлгүй алхам биш. Бид өөрсдийнхөө амьдралыг нийтийн сүлжээнд тавьж, тэдэнд харуулах тусам тэд итгэмээргүй их ашиг олж, улам л бидний тархийг угаадаг нь нууц биш юм. Хорвоо ертөнц заавал чиний тухай мэдэх шаардлага байхгүй. Магадгүй чи утас, комьпютерийн дэлгэцээсээ хол байж өөрийн бүхий л цахим хэрэгслүүдээсээ холбоогоо тасалснаар ямар нэг яаралтай зүйл болж магадгүй мэт сэтгэгдэл төрдөг ч үнэндээ тийм биш. Одоо доо илүү жаргалтай амьдар. Хэн нэгэнд харуулахын тулд түүх(story) хийж, сайхан мөчүүдийг өнгөрөөх хэрэггүй. Хэн нэгнийг хараасай гэсэндээ зураг авч, гартаа утсаа цавуудсан мэт байх хэрэггүй. Хэн нэгэнд хэлэх зүйл байвал зүгээр л хэл.

 

Цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлэх зүйл ол

Хэрвээ чи iPhone хэрэглэдэг бол “battery usage” хэсгээ хараарай. Тэнд чиний ямар сүлжээнд илүү их цагийг өнгөрүүлдгийг харуулах болно. Бид үргэлж л хийхийг хүссэн зүйлээ хийх цаг алга гэж гоншигнодог. Тэгвэл инстаграм эсвэл фэйсбүүкийг гүйлгэж өнгөрөөдөг тэр цагаараа ном уншиж, өөрийнхөө хийхийг хүсдэг тэр зүйлээ хийж өнгөрөөвөл ямар байх бол? Унтахаасаа өмнө ном унш, эсвэл халуун ванд хэвт, өдрийн тэмдэглэл бич. Хэн нэгэнд өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг харуулахын төлөө өөрийгөө хуурах хэрэггүй. Энэ хорвоод өөрийн гэсэн чиний үзэж хараагүй гайхалтай зүйлс тэнгэрт гялалзах ододтой ч харьцуулшгүй их бий.

Эх сурвалж: Dazed and Confused

Бэлтгэсэн : Э.Нинжин

 


Инстаграмд ухаанаа алдалгүйгээр хэрхэн ашиглах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.