Жүжигчин Ц.Баясгалан: “Амьдрал зохиох завгүй явна даа”

Зүсэр бороо шивэрсэн зуны нэг хүйтэн өдөр.  Үзэгчдийг өндөлзүүлж, суудлаас нь босгодог тэр агуу урлагийн буян дэлгэрэх эгэл жирийн өрөө. Өнөөдөр энэ өрөө хоосон байна. Гэхдээ гурван хавтастай толиныхоо өмнө суугаад “солиотой” юм шиг жүжиглэх эмэгтэйчүүдийн орон зай энд байж, төсөөллийн ертөнцөд минь үзэгдэнэ. Энд бид уншигч та бүгдийгээ Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Баясгалантай уулзуулахаар болзсон юм.  Цонхоор бороо шивэрч харагдана, ойрын өдрүүд ер ийм уйтай. Харин бид “хамгийн гэгээн гэгдэх хайрын тухай” хүүрнэлдэнэ.

- Хайр гэж юу юм бэ?
- Би хайрын тухай ярих гэхээр худлаа зохиож ярих болчихоод байх юм. Асар олон жилийн өмнө л надад хайр сэтгэл тохиосон. Миний хувьд мартагдажээ. Хайр дурлал гэхээр хэн нэгэн хүнийг хайрлаж, тэр хүнд автаж байж, тэгээд тэр хүнээ хайрлах бодог. Нөхрийнхөө тухай хэвлэлд өгсөн ярианы тухайд тухайн үед яагаад надаас сурвалжлагч нь асуугаад амжчихсан юм,  бүү мэд. Ер нь би нөхрийгөө эргээд ирэх болов уу гэж их горьдож байсан. Тэгээд одоо ч хүртэл би эр нөхрийнхөө тухай бодохоор самсаа шархирна, хүүгийнхээ тухай, хүүгээ хааяа нэг аавтайгаа ярьж байгаа үед нь сонсохоор аавыг нь өрөвдөөд уучламаар ч юм шиг санагддаг. Бид хоёр олон жил тусдаа амьдарсан. Бүр 1999 онд л салсан хүмүүс шүү дээ. Дунд нь нэг болох болов уу гээд хүүхдээ аз жаргалтай болгоно гэж  хоёулаа эргэж суусан ч гэсэн хоёр жил гаруйн хугацаанд хамт амьдраад нөгөө хүн яг л хэвээрээ байсан, засраагүй. Гэхдээ би юу ч бодолгүйгээр эргээд яг анх бид хайр дурлалдаа автаад л анх үр хүүхэдтэй болоод л аз жаргалтай байсан шиг л хоёр жилийн хугацаанд амьдарч эхлэх үедээ бас л яг тийм сэтгэлгээгээр эр нөхөргүй урд нь тийм хүнтэй явж байсан болов уу урьд нь яаж байсан бол гээд янз бүрийн таамаг дэвшүүлэхгүйгээр сэтгэлээ бүрэн түүнд нээж өгч чадсан. Гэтэл мань хүн хэвээрээ л байсан. Тэрнээс хойш хайр дурлал гэж юу байх билээ.

-Хүү тань одоо анхныхаа хайртай учирч байгаа байхдаа? Та зөвлөгөө өгдөг үү?
-Би хүүдээ бүр бага ангиас нь хөөрхөн хөөрхөн охидуудтай найзлуулах гээд л танай ангийн тэр охин ямар вэ? гээд л тэгэхээр тэр онцгүй, тэр хөрөхөн гээд л байдаг байсан. Харин одоо болохоор  их жожиг болчихсон юм шиг. Миний хүү надаас  хэзээ өндөр болох юм бэ? гэж дандаа асуудаг. Тэгээд л өвдөгний урд зогсоод л  ийм өндөр, тийм өндөр гээд л надаас  хэмжээ авдаг.  Миний хүүгийн үс ургах ёстой газар байгаа тэгээд үс ургахаар миний хүү өндөр болж эхлэнэ гээд л хэлдэг. Охидуудын тухайд жаахан жожигдуу ч юмуу, надад сүүлийн үед ярихаа больсон. Миний хүү энэ хөөрхөн охидуудыг харж чадахгүй байгаа юм чинь миний хүү арай гомо юм биш биз дээ гээд л хүүгээрээ тоглодог. Бид хоёрын харилцаа ерөнхийдөө нээлттэй байдаг юм.  Гэтэл дээх нь үед үүн шиг байсангүй шүү дээ. Манай ээж л гэхэд Орос хэлний багш сэхээтэн хүн байсан мөртлөө надад биений юм сарын тэмдэг ирдэг гэж хэлээгүй л байсан.  Бараг л үнэсэлдэхээр жирэмсэн болдог гэж боддог байх жишээтэй, нэг тийм бүдүүн хадуун өрөвдөлтэй байлаа шүү дээ. Гэтэл одоо бас арай өөр болчихсон юм уу? тийм болохоор хүүдээ ер нь багаас нь аль болох ажиглаж өөрт нь мэдэгдээд байхыг хүсдэггүй. Аль болох хийж байгаа янз янзын бага хүүхдийн сонирхолч юмуу аль болох том хүмүүсийн тухай сонирхох гэсэн тэр бхүэнд нь юу ч мэдэхгүй байж байгаад энгийнээр ярилцах ч юмуу тиймэрхүү байдлаар өсгөөд л явж байна.

-Таньд ахиад амьдрал зохионо гэсэн бодол байна уу?
-Байлгүй яах вэ? Одоохондоо зав гарахгүй байгаа болохоор. Ямар эр хаанаас хайгаад явах юм, зам дээр алив намайг сонго гээд зогсож байгаа хүн байхгүй болохоор театр дээр ирэхээр гэр театр хоёрын хооронд л. Яг тийм эрэгтэй хүн “би бол эхнэргүй ээ, чи одоо намайг сонго” гээд ирвэл надад бас бодох асуудал гарч ирэх байх. Гэтэл тийм боломж нь ч байхгүй. Эрчүүдийн тухай бодох одоохондоо тийм зав байхгүй. Ялангуяа сүүлийн хэдэн жилүүдэд шургуу ажиллаж байна. Энэ жилийн хувьд бүр маш завгүй уран бүтээл бодогдоод л хэд хэдэн юман дээр орчихсон ажиллаад л байж байна. Зүгээр жилийн дараагаас юмуу, ямар ч байсан хүүхэдтэй болох асар их сонирхолтой байна. Гэхдээ жилийн хугацаанд маш их ажил байна. Мэдэхгүй хүүхдээ тэгээд хаанаас ч олох юм байгаа юм. Тэр тухай нэг их сайн мэдэхгүй байна.  Уг нь хайрлаж дурлах их сайхан, аз жаргал авчирдаг, хамгийн л романтик болчихсон хүний төлөө тэр хүний төлөө юугаа ч хийхээс буцахгүй болчихсон нөгөөхөөрөө амьдраад л дүрсэлж хараад л баярлаад л инээгээд л тэрийгээ бодож байх нь хамгийн сайхан. Үнсүүлээд, үнсээд эрхлээд байж байх нь хамгийн их аз жаргал юмуу даа.  Хүн аз жаргалыг амтална гээд л, мөнгөтэй бол аз жаргалтай болчих юм шиг ярьдаг. Гэтэл бас үнэхээр хайр сэтгэлээ олоод бие биедээ хайр дурлалыг амтлуулж чадаж байгаа тэр үе үнэнч хайр сэтгэл хамгийн агуу ямар ч үнэ цэнээр одохооргүй.

-Хайр дурлал хоёрыг ялгаатай гэдэг?
-Ямар ч хайргүй мөртлөө хайраа гээд л, ямар ч сэтгэлгүй мөртлөө хайраа гэж дууддаг, нийгэм нь ийм л болчихсон байна. Нэг удаа Намайг нэг хүн хайраа гэж дууддаг юм байна. Тэгэхэд нь би бүр гайхаад л “юу гэнээ?  би хайр сэтгэл юм уу? Би амьтай биетэй хүн шүү дээ, чи намайг хайраа гэж битгий дууд, чамд  намайг харахаар  хайр мэдрэгдэж байвал намайг хайрт минь л гэж дууд” гэж байсан. Би хүн шүү дээ, гэтэл хайр дурлал чинь өөр шүү дээ. Ямар үгээ ч  ойлгохгүй болчихсон юмуу гээд л гайхаад байдаг юм.

-Нууц амрагууд хүртэл нэг нэгнийгээ хайраа гэж дууддаг, тухайн хүнийгээ бас хүн биш гэж дууддаг юм болов уу?
-Нээрэн тийм шүү. Хүн байхад чинь л амьгүй хийсвэр зүйл болгочихдог юм.

-Урлаг таныг магадгүй хайрыг тань нөхөж өгөөд байдаг юм болов уу?
-Янхан хүүхний дүрд тоглож ч хайрлаж байна, агуу хатны дүрд ч орж хайрлаж байна, бүр нөхөртөө хаягдсан мөрийтэй тоглоомчин болоод алингаа алдчихсан байхад бүр эцсийн момент хүртэл хайрлаад явж байгаа тийм хайрыг хүртэл гаргаад явж байна, тийм болохоор магадгүй таны хэлсэнтэй эвлэрч болох юм. Магадгүй тийм тийм хайруудыг тайзан дээр гаргаад явж байгаа болохоор. Гэхдээ ажил ихтэй учраас тэр тухай бодож амжихгүй байна.

-Үхэн үхтэл минь хамт байгаад, үхсэний дараа ч газар дэлхий дээр хэрэн хэсч явдаг, хэзээ ч мартахгүй мэдрэмж тань юу вэ?
-Ёстой л нөгөө хайр дурлалын тухай ярих юм болов уу? Эмэгтэй хүн болж эр хүнээр хайрлуулах нь хамгийн их аз жаргал байхаа. Мөн би уран бүтээлч жүжигчин болж төрсөндөө маш их бахархдаг. Жүжигчин хүн гэдгийг сүүлийн үед хүмүүс дэндүү амархнаар боддог юм шиг санагддаг. Хэн ч хамаагүй гарч ирээд л жүжиглээд л. Жүжигчиний мэргэжил гэдэг чинь хэний ч хийж чадахааргүй эзэмшээгүй бол, хичнээн жүжигчний мэргэжлийг эзэмшчихсэн байсан ч гэсэн сайн дүрээ бүтээж чадахгүй хүн байна.  Зарим хүний бахархал, хайр нь болсон энэ зүйлээр битгий дэмий зугаагаа гаргадаг байгаасай.  Энэ их урлагийг хэрвээ мэдэрч чадах юм бол хоёр өвдөг өөрийн эрхгүй их урлагийн өмнө өвдөг сөхөрдөг юм шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Таныг энэ агуу урлагийн Янжинлхам бурхан үргэлжид ивээж байх болтугай. Ярилцлага өгсөн таньд гялайлаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.

Ярилцсан: Б.Сүйжин /shock.mn/deeoраскруткакак раскрутить сайт самостоятельно mail ruкак взломать вконтакте паролькрышки на айфон 5срочно нужен кредит с плохой киfree casino downloads softwaremoroccan escort dubaibet at home casinoEuropa casinoафрика сафари турспортивные секции в люблинобыстрые деньги займ калугасрочно нужны деньги запорожьепоездка в танзаниютуроператор по танзанииденьги в долг владикавказбизнес кредит бюроhindi translateфонд социального страхования киевжкх украинапродвижение бренда украшенийswedish language translateчугунные радиаторы отопления в россиинедорогие каркасные домалечение угревой сыпиtanzanite mine


Жүжигчин Ц.Баясгалан: “Амьдрал зохиох завгүй явна даа”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.