БЕЙОНСЕГИЙН 6 НАСТАЙ ОХИН ХУВИЙН ОНГОЦ ХӨЛӨГЛӨЖ, GUCCI-ГИЙН ЦҮНХ БАРЬДАГ

Дуучин Бейонсе, Жей Зи нарын охин Блю Айви Картер төрөхөөсөө өмнө л дуу бичлэгт орж, нэг насандаа хувийн онгоцтой болсон азтай хүүхэд. Түүний “Instagram”-ын аккаунтыг 120 мянга гаруй хүн дагадаг гэхээр ээж, ааваасаа дутахааргүй алдартай болох нь харагдана.

Боловсрол

8e1db403aedd3315b2bc466f9662b6fa__980x Бейонсегийн 6 настай охин хувийн онгоц хөлөглөж, Gucci-гийн цүнх барьдаг

Блю Айви төрсөн цагаасаа эхлэн гурван хэл зэрэг үзэж байгаа юм. Охин гэртээ аав ээж, асрагчидтайгаа англиар ярьдаг. Үүнээс гадна тэр франц болон Африкийн Суахили ард түмний хэлээр ярьж сурч байгаа.

Хөгжмийн карьер

38aef2e0c6ea306185324b1a3b8af1d0__980x Бейонсегийн 6 настай охин хувийн онгоц хөлөглөж, Gucci-гийн цүнх барьдаг

Блю Айвиг гэдсэнд байхад нь л аав нь ургийн зүрхний цохилтыг Glory саундтректээ оруулжээ. Таван настайдаа “lue’s Freestyle/We Family” дуунд 45 секундын дуу нь бас орсон. Рэперийн охин “Бум шакалака, бум шакалака” гэж фристайлаар үглэжээ.

Мода

dee2361fdadb0ac29c0d1a8beba8efbd__1920x Бейонсегийн 6 настай охин хувийн онгоц хөлөглөж, Gucci-гийн цүнх барьдаг

Блю Айви 6 настай хэрнээ хувийн стилисттэй. Түүний стилист Мануэл Мендес зөвхөн хувцсыг нь төдийгүй хүүхэлдэйг нь хүртэл сонгож өгдөг. Стилист нь Блю Айвиг төрөлхийн гайхалтай мэдрэмжтэй гэж магтжээ. Охин Dior, Gucci-д дуртай төдийгүй нэг дизайнерын хувцсыг нөгөөхийнхөөс нь сайн ялгадаг. Блю Айви Австралийн “Mischka Aoki” брэндэд болон Италийн дизайнер Giuseppe Zanotti-д дуртай. Цүнх гоёлын тухайд Gucci-д дурладаг байна.

Амралт

f38711911e980d3d85feb0079255e6e4__1920x Бейонсегийн 6 настай охин хувийн онгоц хөлөглөж, Gucci-гийн цүнх барьдаг

Блю Айви нэг насны төрсөн өдрөөрөө нэг унтлагын суудалтай, хоёр угаалгын өрөөтэй хувийн онгоц бэлгэнд авчээ. Үүгээрээ тэр таван гэрийнхээ хооронд аялах их дуртай. Жей Зи, Бейонсе нар хоёр гэр нь Лос-Анжелест байдаг бол Нью-Йоркт гурван байшин бий. Бас Майамид ч нэг байшин байдаг гэнэ. Блю Айви мөн дуучин Крис Мартины охин Эппл, Мэрай Кэригийн зургаан настай ихрүүд болох Мароккан, Монро нартай найзалдаг. Харин саяхан тэр эрэгтэй, эмэгтэй ихэр дүүтэй болсон болохоор илүү хөгжилтэй байгаа биз ээ.


БЕЙОНСЕГИЙН 6 НАСТАЙ ОХИН ХУВИЙН ОНГОЦ ХӨЛӨГЛӨЖ, GUCCI-ГИЙН ЦҮНХ БАРЬДАГ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.