Сексийн дараа хийж болох 12 зүйл

nintchdbpict000352984585

Харин ч унтлагын өрөөгөө “нураагаад” авсны дараа бидний сэтгэл догдлолын түвшин хамгийн өндөр байдаг. Гэтэл амьдралынхаа хамгийн амттай мөчүүдийг тунирхаж, эсвэл унтаж өнгөрөөнө гэдэг харамсалтай хэрэг. Сексийн дараа хийж болох 13 хөгжилтэй, “солиотой” зүйлсийг санал болгоё.

1. Бүтэн пицца хувааж идэх. Ор хөнжлийнхөө даавууг бохир болгочихно гэж санаа зовох зүйлгүй. Учир нь та хоёрын “тоглоом”-ын ачаар аль хэдийн бүх юм бусниж орхисон шүү дээ. Ариун цэвэрт ач холбогдол өгөхгүй байж болох боломжийг ашиглаад орон дотроо хооллоорой. Хөлсөө гартал “ажилласны”дараа бяслагтай пицца гараараа барьж идэх ч амттай шүү. Тийм биш гэж үү?

2. Цэвэрлэгээ хий. Биеэрээ дүүрэн эрч хүч буцалж байгаа энэ л үед харахаас хойрголоод байсан угаалга цэвэрлэгээгээ гялс хийж амжуулаарай. Сайхан сексийн дараа хамгийн дургүй ажлаа ч инээгээд л хийгээд байдаг. Хүсвэл урдаа зөвхөн хормогч углаад цэвэрлэгээгээ хийсэн ч болно.

3. Хүмүүсийн дуудлага, мэссэжинд хариу өг. Эсвэл дотны найз руугаа утасд. Дөнгөж секс хийж дууссаны дараа хамаг бие түр зуур сулрах нь бий. Энэ идэвхгүй цагаар “ ид дундаа” байхад чинь хангинаад байсан дуудлага, мессежиндээ хариу өгөөрэй. Агаарт нисэж яваа ухаан санаагаа буцааж буулгаж ирэхэд чинь тус болох болно. Мөн дотны найз руугаа утасдаж ичингүйрсэн инээдээрээ саяхан юу хийснээ түүнд илтгээрээй. Та хоёрын уур амьсгалд ч инээ нэмнэ.

4. Facebook хэсч, хүмүүсийн хөгжилтэй статусыг уншиж хамтдаа инээ. Нэгт секс, хоёрт инээд. Хүнийг баяр баясгалантай болгодог хоёр үйлдлийг дарааллуулж хийвэ та хоёрын харилцаа улам бат бөх болох болно. Мөн сексийн дараа хамт инээдмийн кино үзэх, багынхаа зургийг солилцох, бусдын марзан зурагнуудаар хэсэхэд тун тохиромжтой.

5. Дахиад хий. Алив л дээ. Бидний зарим нь нэг “раунд” дуусгад л унтаад өгдөг. Ажил хийвэл дуустал гэдэг шиг нэг эхлүүлсэн бол бүх хүслээ дарагдтал хичээх хэрэгтэй.

6. Хамт шүршүүрт ор. Секс бол “бохир бизнес”. Хөлөрсөн бие, норсон арьсаа угаангаа, бие биенийгээ тэвэрч “халуун бороо”-н дор удаан зогс. Тэгээд 5 дугаар зөвлөгөөг дахиж унш.

7. Даам тогло. Чиний мэдрэхүй яг одоо хамгийн соргог байгаа. Энэ боломжийг ашиглаад хайртыгаа “хашраагаад” өг. Хэн энэ дэлхийн хамгийн ухаантай бүсгүй билээ? Ялсныхаа дараа түүнээс нэг хүслээ биелүүлэхийг эелдэгээр шаард.

8. Нүцгэнээрээ бүжиглэ. Хип хоп дуу тавьж чангалаад, бие биенээ дэрээр цохиж, орон дээрээ дэвхцэж бүжиглэ. Хайртынхаа сул цамцыг өмсөж, толгой дээрээ малгай тавиад орноосоо босч түүнийг бүжгийн тулаанд урь. Эсвэл уянгын дуу тавиад нүцгэн биеэрээ тэврэлдээд бүжиглэ. Бие биедээ уусах өөр замыг нээ.

9. Шалгалтын дараах сануулга. Түүнд өөрийнх нь сая хийсэн үйлдлийн юу нь халуухан, юу нь “арай биш” байсан тухай хэл. Тэгээд дараагийн удаа ямар байрлал, яаж туршиж үзэх талаараа ярилц. Орон доогуураа нуусан камасутрагийн номыг гаргаж ирэхээсээ эмээх хэрэггүй ээ. Түүнээс ч бас өөрийнхөө шалгалтын дүнг асуу.

10. Дасгал хий. Эрч хүчнийхээ ундаргыг ашиглаад шууд дасгалын төвүүд рүү яв. Арай өөр талаас нь бодоод үзье л даа. Чи сая 30 минутын турш халаал хийсэн учраас одоо шууд үндсэ дасгал руугаа орж болно.

11. Ямар нэг бүтээл туурви. Зур, буд, хөгжим тогло, шүлэг бич. Онгодоо өөр ямар нэг бүтээлч, сайхан зүйлд ашигла. Сексийн ид шид чамд сод бүтээл туурвих сэдэл өгч ч мэднэ.

12. Өөрсдийнхөө нүцгэн зургийг ав. Ичих хэрэггүй. Дур тавилтын дараах нялхарч туяарсан царайгаа зургийн хальснаа буулгах хэрэгтэй. Чи яг одоо хамгийн тачаагуй харагдаж байгаа.

Хайр дурлалынхаа төлөө бүтээлчээр сэтгэвэл үүнээс ч олон зугаатай пост-секс үйлдлүүд бий. Чамд дэвшүүлэх санаа байвал сэтгэгдлээр үлдээгээрэй.


Сексийн дараа хийж болох 12 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.