17 КГ ХҮРЭХГҮЙ ЖИНТЭЙ ЯПОН ОХИНЫ ЗУРГИЙГ ДЭЛГЭВ

Untitled-2-7

Японы Киото хотын нэгэн иргэн төрсөн өвөө, эмээгийнхээ хүчирхийлэлд байнга өртсөнөөс болж жин нь хасагдаж, 17 кг хүрэхгүй жинтэй болсон зургаа дэлгэлээ.

Metro-д бичсэнээр охины өвөө, эмээ нь түүнийг хоол идэхийг хориглож, жаахан ч атугай юм идэж байгаа харагдвал зоддог байжээ. Үүний улмаас япон охин хэт тураалд орж, амиа алдах дөхсөн байна. Эмч нар түүнийг үхэхэд хэдхэн минут л дутуу болчихсон байсан гэжээ.

Охин юуны учир, хэдий хэр хугацаанд өвөө эмээгийнхээ хүчирхийлэлд өртөж амьдарсан нь тодорхойгүй байна. Ямартай ч тэрбээр аврагдсанаасаа хойш 10 жилийн дараа өөрийнхөө түүхийг хуваалцахаар шийджээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн энэ охин өөр шиг нь байдал орсон хүмүүсийг тэвчиж, хүлээлгүй тусламж хүсч байгаарай гэж уриалсан байна.

domestic-1 17 кг хүрэхгүй жинтэй япон охины зургийг дэлгэв

image-32 17 кг хүрэхгүй жинтэй япон охины зургийг дэлгэв


17 КГ ХҮРЭХГҮЙ ЖИНТЭЙ ЯПОН ОХИНЫ ЗУРГИЙГ ДЭЛГЭВ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.