“Сингл” бүсгүйчүүд ч Валентинийг тэмдэглэж БОЛНО

0614-gq-mopl04-04

Валентин бол завхөн хосуудын баяр гэж хэн нэгэн тунхаглаагүй биз дээ. Хэрэв чи ганц бие бол энэ өдрөөр хэн нэгнээс цэцэг хүлээн, уйтгарлаж суухын оронд эрх чөлөөтэй “single lady” гэдгээ мэдрэн хөгжилтэй өнгөрөөгөөрэй.

1. Ганц бие гэдэг бол ганцаараа гэсэн үг биш. Чи бусад ганц бие найзуудаа цуглуулж байгаад ойрхон караоке, бар, боулинг, биллъярдны төв гээд зугаацаж болох ямар л газар байна түүгээр яв. Цагийг сайхан өнгөрөөхөд чамд заавал эр хүн хэрэггүй.

2. Алдартай кино жүжигчдээс шүтэж явдаг эр байвал “түүнтэй хамт” Валентинийг өнгөрүүлээрэй. Түүний тоглосон кинонуудыг эхнээс нь дуустал үз, түүний ярилцлагуудыг уншиж, зургуудыг нь харж нүдээ баясга.

3.Ганц бие найзуудынхаа дунд “Монита” зохио. Бүгдийнх нь нэрийг цаасан дээр бичиж хуйлаад нэг нэгээр нь сугал. Дараа нь 14-ний өдрөөр сугалсан найздаа бэлэг өгөөрэй. Тэгвэл Валентинаар бүгд бэлэгтэй үлдэнэ.

4.Валентин нэг бодлын зарлага ихтэй баяр биш гэж үү? Ганц бие эрх чөлөөтэй бүсгүй та найз залуудаа бэлэг авч өгөх мөнгөөрөө өөрийгөө баярлуул. Дэлгүүр хэсч өөртөө хүзүүний зүүлт худалдаж аваад, маникюрт ор.

5.Эсрэг хүйсний, ганц бие, жирийн найзыгаа хуурамч болзоонд урь. Цуг оройн хоолонд орж, хуучны цагаа дурсан инээлд. Эсвэл цуг кино үзсэн ч болно. Болзоон дээрээ хөгжилтэй тоглоом тоглоорой. Жишээ нь: Эргэн тойронд чинь баярлаж яваа олон хосуудыг шинжиж, аль хосын харилцаа удаан үргэлжилж, альных нь “зуурдын учрал” болоод өнгөрөхийг таагаарай.

6.Найзуудыгаа гэртээ уриад “Охидын үдэш” зохион байгуул. Зөвхөн тэр үдэш бүгд нэг юмаараа ижилссэн ч болно. Бүгд ягаан, эсвэл хар өнгөөр хувцаслах ч юм уу. Дарс, зууш, даруулга бэлдэж, ханатлаа хов жив ярьж сэтгэлээ сэргээгээд ав. Үдшийн турш танай гэрт хайрын тухай нэг ч дуу эгшиглэх ёсгүй шүү. Pussycat dolls хамтлагийн “I don’t need a man” эсвэл дуучин Beyonce-ийн “Single Ladies” зэрэг дуунууд шилдэг сонголт байх болно.

7. Хэн нэг танихгүй хүнд хайрыг мэдрүүл. Кафед хажуугийн ширээн дээр сууж байсан залууд залууг нэг аяга кофегоор дайл. Эсвэл нэг шоколад худалдаж аваад, гудамжинд яваа өөрт таалагдсан танихгүй эрд чин сэтгэлээсээ бэлэглэ. Түүний баярлалаа гэсэн үг чиний баярын өдөрт инээмсэглэл нэмнэ.

8. “Хайр” гэдэг үг зөвхөн эрэгтэй эмэгтэй хоёр хүний харилцааг илэрхийлдэггүй. Олон ширхэг зүрхэн хэлбэртэй мэндчилгээний карт худалдаж аваад гэр бүлийнхэн, найзууд, дүү нартаа бэлэглэж, тэдэнд өөрийн “гэгээн хайр”-ыг илчил.

9. Мөрөөдлийнхөө эрийг зураглаж бич. Тэмдэглэлийн дэвтэр гаргаад өөрийнхөө гэрлэхийг хүсдэг эрийн тухай нэгд нэггүй дүрсэлж бич. Түүний царай, бие хаа, зан ааш, хандлага, гэр бүлийн байдал, ажил, сексийн чадьар, сарын орлогыг нь хүртэл хүссэнээрээ бичих хэрэгтэй. Бичиж дуусаад чиний мөрөөдлийн эр чамтай учрахад ойрхон байгаад итгэ.

10. Аав ээжийгээ баярлуул. Тэд ч бас хайрынхаа баланд согтож дуусаагүй байгаа “залуу хос” шүү дээ. Аав ээж хоёр луугаа утасдаж, нэг ресторанд, нэг цагт хоолонд урь. Гэхдээ тэр хоёр бие биенийхээ очих гэж байгааг мэдэх ёсгүй шүү. Тэр хоёрын уулзахыг нууцаар харчихаад, юмаа захиалсных нь дараа тооцоог нь хийчихээд “зугтаарай”. Тэд гэнэтийн болзоогоо хоёулахнаа тухтай өнгөрүүлэг.

Сингл бүсгүй чамд Валентинийг харамсах зүйлгүй, хөгжилтэй өнгөрүүлэх өөр ямар санаа байна?


“Сингл” бүсгүйчүүд ч Валентинийг тэмдэглэж БОЛНО
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.