Охидоороо гоёсон олны танил эрхэмүүд

“Охин хүүхэд бол аавынхаа алган дээр ургасан сарнай юм”  хэмээх  сайхан үгс санаанд бууж сэтгэл догдлуулав. Үнэхээр ч охид гэдэг орчлон хорвоогийн чимэг, аавынхаа амин эрдэнэ, хамгийн эрхэм, нандин “энгэрийн тэмдэг”  нь байдаг. Тиймээс бид энэ удаад олны танил аавуудын охидоороо гоёсон агшнаас хуваалцаж байна.

МУГЖ Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун нь ааваасаа ч илүү олны танил болсон гэхэд хилэсдэхгүй. Учир нь тэрбээр хэд хэдэн ч кинонд дүр бүтээж, нэртэй гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргах болсон бөгөөд тэрхүү бүтээгдэхүүн нь охид бүсгүйчүүдээс нэлээд өндөр үнэлгээ аваад буй.

Хаана  ч явсан охиноороо гоёж, охинтойгоо цаг хугацааг хамтдаа туулж, бүтээж яваа хүн бол “Mongolia Hyundai Automotive”-ийн  захирал О.Энхмандах.

Тулгын гурван чулуу шиг дэрсхэн гурван охинтой аварга, гишүүн ч ёстой л жаргана гэдгийг утгаараа нь мэдэрдэг байх шүү. Жил жилийн наадмаар гурван охиноо дагуулан цэнгэлдэхийг чимдэг түүний энэ жаргалыг охидтой аавууд л хамгийн сайн мэдэх биз ээ.

Аавынхаа үргэлжлэл, хамгийн сайн хамтрагч нь болж яваа бүсгүй бол жүжигчин Х.Баярмаа. Найруулагч Ц.Хүсэлбаатар  охиныхоо хамгийн том шүүмжилдэг гэдэг ч  охин үрээрээ гайхуулах, гоёх дуртай л аавуудын нэг.

Ерөнхийлөгчийн сунгаанаас эхлэн охиноороо гоёж, охиноо хөтлөн алхаж явсаар өдгөөг хүрсэн төрийн тэргүүн Х.Баттулга. Түүний охин Б.Намуун ч аавынхаа түшиг, тулгуур нь болж чадахуйц боловсролтой, даруухан нэгэн.

“Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл охины хамт.

Жүжигчин М.Оргилын том охин О.Ерөө. “Хүүхэд том болох ч лүд юм аа”  гэдэг шиг нэг хэсэг түүнийг М.Оргилын залуухан найз бүсгүй хэмээн андуурч явсан хүмүүс  ч бий.

Сү.Батболдын охин Б.Бадамханд ирэх жил Бостоны их сургуулийг төгсөнө. Боловсрол мэдлэг өндөртэй тэрбээр ээжийнхээ тэргүүлдэг “Төгөлдөр сан”-ийн ажлыг хэдийнэ сонирхоод эхэлсэн.

Зүлэг ногоон дэвжээнээс бизнест урваж тун амжилттай яваа Ц.Цэрэнпунцаг гарьдын охин Пушки үнэхээр үзэсгэлэнтэй байгаа биз. Жилийн өмнө аавын гэрээс хадамын хаяанд шилжсэн охиндоо эрхэм гарьд ёстой л “амь” байдаг гэлцэх юм билээ.


Охидоороо гоёсон олны танил эрхэмүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.