Реппер Тайга Кайлиг “орхих” болоогүй

18f1d2a37031bb261aeab3ee3b0efcb1

10 хүрэхгүй хоногийн өмнө ээж болсон Кайли Женнер хүүхдээ төрүүлж, цахим ертөнцөөс ””өрх тусгаарлаж””, энгийн амьдралаар амьдрах гэсэн ч энэхүү хүсэл нь талаар болов бололтой. 20 настай Кайлигийн өмнө үерхэж байсан реппер Тайга Кайлиг орхих болоогүй гэдгээ Радар Онлайн сайтад өгсөн ярилцлагадаа дурдаад авчээ. Тэрбээр Кайли болон реппер Треви Скотын охин Сторми Вебстер бол яг үнэндээ Треви Скотын төрсөн хүүхэд биш, харин түүний хүүхэд хэмээн итгэж буй гэнэ.

Image result for kylie and tyga stormi

Тайга хүүхдэд ДНХ-ын шинжилгээ хийж, жинхэнэ эцэг нь хүн болохыг тогтоохыг шаардаж байгаа ч түүний дэгдээсэн шуугианд одоогийн байдлаар Кайли хариулахыг хүсэхгүй байгаа аж.

Тайга урд нь есдүгээр сард хүртэл Тэр бол миний хүүхэд хэмээн ””ам алдаж”” байсан удаатай. Стормиг өөрийнхөө хүүхэд хэмээн батлах гэсэн уйгагүй оролдлогыг хараад үзэхэд магадгүй Тайгагийн зөв ч байж болох юм.


Реппер Тайга Кайлиг “орхих” болоогүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.