ХӨТЛӨГЧ АНУУШ ЭХНЭРТЭЙГЭЭ ХЭРХЭН ТАНИЛЦСАН ТАЛААРАА ИЙН ЯРЬЖЭЭ

“Монгол HD” телевизээс зохион байгуулж байгаа “Voice of mongolia 2018” шоу нэвтрүүлгийн гурав дахь дугаарт UBS телевизийн нүүр царай болж олонд танигдсан жүжигчин, дуучин, хөтлөгч гээд олон цол гуншинтай Э.Гантулга буюу Анууш орсон билээ. Тэрбээр эхнэрийн хамт нэвтрүүлэгт орсон ч өөрөө тэнцээгүй юм. Харин түүний эхнэр Б.Золжаргал тэнцсэн юм. Тэд 2015 оны есдүгээр сарын 17-ны билэгт сайн өдөр хуримаа хийж байжээ.Тэгвэл Анууш эхнэртэйгээ хэрхэн танилцсан талаараа ийн ярьсан байна.

Тэрбээр “Эхнэрээ 2013 оны гуравдугаар сард анх хараад л шууд дурлаж байсан. Бие хаа царай зүс, яриа хөөрөө гээд бүх зүйл нь надад таалагдаж байсан. Гэтэл дахиад уулзах боломж гараагүй. Ингээд бүтэн жил зургаан сарын дараа манай нэг найз төрсөн өдрийн баяр дээрээ намайг урьсан. Тухайн үед ажил ихтэй боломжгүй байсан ч найзынхаа төрсөн өдрийн баяр дээр би очсон. Тэгсэн манай хүн сууж байдаг байгаа. Ингээд л одоо дахиж алдахгүй гэж бодоод эхнэрээ өөрийн болгосон доо. Хүнийг хараад дүгнэх, харилцаж эхлээд таньж мэдэх гэдэг бол их зөрүүтэй байдаг. Харин миний ханийн анх надад төрүүлж байсан тэр сайхан сэтгэгдэл одоо ч хэвээрээ байгаа. Таньж мэдэх тусам тэрний минь сайхан сэтгэл улам л гялалзаад байгаа. Хүний амьдралд юу эс тохиолдохыг хэлэх вэ дээ. Баярлах гомдох олон шалтгаан байдаг. Тэр бүрд минь хамтдаа байж, хайр ямар их том орон зайд оршдогийг мэдрүүлж байгаа хүн минь миний хань юм даа” хэмээн ярьжээ.


ХӨТЛӨГЧ АНУУШ ЭХНЭРТЭЙГЭЭ ХЭРХЭН ТАНИЛЦСАН ТАЛААРАА ИЙН ЯРЬЖЭЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.