Таалагдсан залуугаа тас тэврээд…

27544727_1925150527560238_1143161564997968968_n_500x500
Таалагдсан залуугаа тас тэврээд
Танихгүй шөнийг жаргаж өнгөрүүл
Тамирдсан бие, чийгтэй хөнжил дор
Тавир, чичир, шал ус болтлоо хана
Хөлөрсөн нурууг нь хумсаараа зураад
Хүчтэй, хүчтэй гэж тачаадан гуй
Нойтон хоолойгоороо мансууруулан
Нойргүй шөнийг өөртөө бэлэглэ
Сайхан залуугаа зориглон дуудаад
Садархан шөнийг нялхарч өнгөрүүл
Өврийн халуун, уруулын тачаангуйг
Өвөрмөц агаад урнаар мэдрүүл
Маргааш өглөө, нөгөөдөр орой
Мартаж үз, юу ч битгий бод
Алдах зүйлгүй ганцхан шөнийг
Амтлах эрхээр өөрийгөө шагна
Хундага харшуулан дарс тогтоо
Хувцасаа шидлэн галбираа гайхуул
Дотнохон үзүүрт гижигдүүлэн хөрвөөж
Дотроосоо шат, асгарталаа хөлөр
Аахил уухил адтай хашгир, гийна
Амьсгалаа дээрдүүлэн, цусаа хөөргө
Хангал шөнийг номхортол булгиулах
Халуухан мэдрэмжийг өөртөө ав
Зальжин хөвгүүний санааг нь таав ч
Залуу байна шүү дээ хүслээ чөлөөл
Зандаших дөхсөн биеэ чийглэж
Задгайхан шөнийг өөртөө зориул…
Хүлээхгүй цагийг дэмий л сөрж
Хөгширсөн хойноо битгий харамс
Нандинхан учирлыг хантайран сойж
Наснаасаа эрт битгий хөгшир
Арьсаа унжтал, авсандаа хэвттэл
Аль хүртэл өөрийгөө хадгалах гээв ээ
Ирэхгүй нэгнийг горьдон харуулдсаар
Эргэхгүй жилүүдийг булшлах гээ юу …
Б.МӨНХ-ОРГИЛ
2018.02.09-нд

Таалагдсан залуугаа тас тэврээд…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.