Пёнчан-2018 олимпийн хамгийн дур булаам сноубордчин

Пёнчан-2018 олимпод оролцож буй бүсгүйчүүдээс бүсгүйчүүдийн хэн нь хамгийн дур булаам болох тухай асуулгад АНУ-ын сноубордич Хлое Ким тэргүүлсэн аж.

Хлое Ким энэ удаагийн олимпод 95.50 оноо авч хамгийн өндөр үр дүн үзүүлэн түрүүлсэн юм. Хоёр, гуравдугаар байрыг Хятадын Лю Жиао (87.75 оноо), Японы Харуна Мацумото (84.25) эзэлжээ.

Сноубордын хамгийн шилдэг 12 тамирчинд АНУ-ын дөрвөн тамирчин багтсан юм. 2016 онд Хлое Ким дэлхийн залуучуудын наадмын аварга болсон.

Өнөөдрийн байдлаар тэрбээр 17 нас хүрсэн ба 160 см өндөр ажээ. Кимийн хобби нь гитар тоглож, сэлэх ба тэрбээр англи, солонгос, франц хэл мэддэг.

2016 онд АНУ-ын хамгийн шилдэг сноубордичоор нэрлэгдсэн байна. 1982 онд АНУ-д цагаачилсан Солонгосчуудын гэр бүлд төржээ. Instagram нь 200 гаруй мянган дагагчтай.

Үүнээс өмнө ICTV Италийн биатлонч Дорнота Виерерийг хамгийн дур булаам хэмээн мэдээлсэн байна.

М.Баяр

Gereg.mn


Пёнчан-2018 олимпийн хамгийн дур булаам сноубордчин
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.