Эрэгтэйчүүдэд ямар үед бие болон сэтгэцэд нь өөрчлөлт ордог вэ?

a332e5a61b4cb08787887d9779192c86

“40 настай зандан эр” гэдэг шиг эрэгтэй хүн бэлгийн харилцаанд орохгүй удвал алхаа гишгээ, дуу хоолой нь өөрчлөгдөж илүү эмэгтэйлэг төрхтэй болдог байна.

Бүрэг, ичимхий зангаас, эдийн засгийн байдлааа эсвэл өөр ямар нэгэн шалтгааны улмаас эрчүүд эмэгтэй хүнтэй хавьтаж чадахгүй байх нь элбэг. Иймд эрчүүд сэтгэлзүйчийн зөвлөгөө авч, өөртөө илүү итгэлтэй болох хэрэгтэй.

Энэ хорвоо дээр төгс хүн гэж хаа ч байхгүй, танд дутагдалтай тал байж л байгаа. Харин тэрхүү дутагдалтай талыг  тань хүлээн зөвшөөрөх эмэгтэй хаа нэгтээ байж л байгаа.

Ер нь хүн ямар ч бай өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Өөртөө итгэхийн хэрээр бусдыг илүү татдаг тухай эрдэмтэн судлаачид өгүүлсэн байдаг. Тиймээс эр хүн Та эмэгтэй хүнээс дөлж, өөрийгөө голох бус харин ч тэдэнтэй нээлттэй харилцаад үзүүрэй.

Мөн эрэгтэй хүн дотно харилцаанаас хөндийрөх тусам гэр бүлийн уур амьсгал “сэрүүсэх”, өөр хүн хайх, өөртөө итгэх итгэлээ улам бүр алдах, сэтгэцэд нь өөрчлөлт орох, үүнээсээ болоод согтууруулах ундаанд автах, янз бүрийн хэрэг төвөгт орооцолдох гэх мэт сөрөг үр дагаврууд гардаг байна.

Хэдийгээр эрэгтэй хүн дотно харилцаанд орохгүй бараг зэрэг удах нь зүгээр ч энэ байдал хэт удаан үргэлжлэвэл эмэгтэйлэг байдал нь давамгайлж, бодисын солилцоо нь өөрчлөгдөж, эрч хүчээ алдаж цаашлаад булчин шөрмөс нь суларч, эмэгтэй хүн шиг ташаагаараа өөх хуримтлуулж эхэлдэг байна.

Үүнийг анагаах ухаанд “эм хүний хам шинж” гэдэг бөгөөд эм хүний хам шинжийн улмаас хүйсийн ялгаа арилгаж, хүн амын өсөлт удааширдаг. Мэдээж ийм хам шинж эрэгтэй хүнд маш хортой. Зан ааш өөрчлөгдөх, бэлгийн чадавхи муудах, цаашлаад бэлгийн үйл ажиллагаанд оролцдог эд эрхтнүүд, дотоод шүүрлийн булчирхай, уураг тархинд хүртэл муугаар нөлөөлж, хатингарших үйл явц өрнөдөг байна. Тиймээс эр хүн та бэлгийн харилцаанаас удаан хугацаагаар татгалзах хэрэггүй. Тэгж гэмээнээ өөрийгөө илүү эрүүл байлгана.


Эрэгтэйчүүдэд ямар үед бие болон сэтгэцэд нь өөрчлөлт ордог вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.