Араб бүсгүй буюу дэлхийн хамгийн ер бусын бялуу

million-dollar-bride

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаан дээр нэрт дизайнер Дебби Уингем өөрийн урласан гайхамшигт бялуугаа танилцууллаа. Энэхүү бялуу нь Араб бүсгүйтэй усны дусал мэт адил харагдах боловч 100 хувь чихэр, амттанаар урласан идэхэд ч хайран урлагийн бүтээл юм. Нийт 120 кг жинтэй бялуу хийхэд 25 кг шоколад, 50 кг зөөлөн чихэр, 12 давхар кекс оржээ. 5000 цэцгэн чимэглэл, 10000 сувдан шигтгээ зэргийг бүгдийг нь зөөлөн чихрээр, идэж болохоор хийсэн байна. Мөн тус бүр нь 200 мянган долларын үнэтэй таван ширхэг очир алмааз шигтгэсэн нь бялууг “Сая долларын сүйт бүсгүй” гэсэн нэртэй болоход хүргэсэн юм. Дизайнер Дебби Уингем 16 сая долларын гутал, 4,8 сая долларын даашинз зэрэг дэлхийн хамгийн үнэтэй бүхнийг урласан байна.

Б.Мөнхтуяа


Араб бүсгүй буюу дэлхийн хамгийн ер бусын бялуу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.