БЯЦХАН ҮРСИЙГ ЗӨВХӨН ДУХАН ДЭЭР НЬ ҮНС!

17728

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр юу юугүй хаяанд ирлээ. Энэ үеэр бүх л хүмүүс аав ээж амраг садан найз нөхөдтэйгөө золголдон мэнд усаа мэдэцгээдэг.

Харин баярын өдрүүдээр бяцхан үрсээ хацар дээр нь бус духан дээр нь үнсэхийг уриалж байна.

Учир нь гэвэл нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан ийнхүү СЭРЭМЖЛҮҮЛЖЭЭ.

Өчигдөр хүүхдийн эмнэлэг дээр дадлага хийж байгаад нэг аймшигтай зүйл харлаа. 1 нас ч хүрээгүй хүүхэд ком-д орчихсон, амьдрах боломжгүй болчихсон байв.

Ямар шалтгаанаар ийм болсоныг судалтал “herpes simplex virus”-тай хүнд үнсүүлсэнээс болжээ. Вирус аманд нь орж, цаашлан тархинд нь хүрч улмаар ажиллагаагүй болгосон байна. “Herpes simplex virus” хүн нэг тусчихаар хэзээ ч биенээс салдаггүй байнга биед нь хувирч өөрчлөгдөн оршдог вирус юм. Түүнийг нь Энэ вирусыг Монголчууд “хомхой долоох” гэж нэрлэн хэвшжээ.

Харамсалтай нь Монголчуудын олонхи нь хомхой долоох өвчлөл тусч байсан нь нууц биш. Тиймээс бүгд вирус тээгч гэж нэрлэхэд буруудахгүй. Иймээс айлын бяцхан үрсийг өхөөрдөж хайрлалгүй яахав, харин битгий уруулаараа хацар нүүр амыг үнсээч гэж гуйж байна.

Мэдээж анагаах ухааны эмч нар “ганц үнсүүлээд л тийм болно” гэж байхгүй гэж хэлдэг.

Харин практик дээр дархлаа муу /утаанаас болж агаарын бохирдолтой холбоотой өвчлөл эрс нэмэгдсэн/ хүүхдүүд тусах магадлал маш өндөр болжээ.

Өвөө эмээ, хамаатны буурлууд, аав ээжийнхээ ах эгч нарт зорин очиж золгож буй залуу аав ээжүүд “маягтай юм” гэдэг үгс олон сонсох байх. Мөн үг хэлэхийн завдалгүй бяцхан үрс рүү хошуу цорвойлгодог, үнхээд авдаг настангууд олон бий.

Өөрсдийгөө хамгаалах чадваргүй, өдөр ирэх тусам өөрчлөгдөн хувирч буй вирусны эсрэг бяцхан дархлаагаа бэхжүүлэн ядаж буй “зулзага”-нуудаа 1-хэн үнсэлтийн төлөө амьдралаа алдах аюул, эрсдэлд бүү оруулаач. Амьгүй болсон бяцхан охины хараад сэтгэл минь өвдлөө хэмээн бичжээ.


БЯЦХАН ҮРСИЙГ ЗӨВХӨН ДУХАН ДЭЭР НЬ ҮНС!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.