Дуучин Ану: Хувийн эмнэлгүүд намайг төрүүлж чадахгүй гээд авахаас төвөгшөөсөн

annuДуучин Ану шинэ оны өмнөхөн “Алдарт эх” болж ихэр хүүхдүүдээ өлгийдөн авсан баярт мэдээг дуулгаад байсан билээ. Үргэлжид гоо сайхнаа хадгалан үзэсгэлэнтэй хэвээр байдаг тэрээр бага охиноо таван сартай байхад нь анх жирэмсэн болсноо мэдсэн ажээ. Гурван удаа ойрхон кесаров хагалгаагаар төрсөн түүнд эмч нь дахин төрөхөд эрсдэл ихтэй тухай дуулгасан хэдий ч тэрээр үүнийг үл ажран хүүхдүүдээ гаргахаар шийдсэн гэдэг. Тэрээр ихэр хүүхдүүдээ тээж байх явцдаа ямар нэг байдлаар зовиургүй эрсдэлгүй байсан бөгөөд зориглон шийдсэн энэхүү шийдвэртээ бат зогссондоо туйлын баяртай байгаагаа ч илэрхийлээд авчээ. Түүнийг хувийн эмнэлгүүд төрүүлж чадахгүй хэмээн эмнэлэгтээ авахаас төвөгшөөж байсан гэнэ. Эмч нар түүнийг “жирэмсний дөрвөн сартайгаас эхлэн хэвтрийн дэглэм сахих шаардлагатай” хэмээж байсан ч тэрээр элдэв хүндрэлгүй, төрөн төртлөө телевизийн эфирээр үзэгч олонтойгоо уулзаж байсныг үзэгчид санаж байгаа биз ээ. Эх хүний сэтгэл зүтгэлээр ийнхүү эсэн мэнд амаржсан тэрээр эргээд их ажилдаа ханцуй шамлан оржээ.

Image may contain: 1 person, smiling, standing

Image may contain: 1 person

Image may contain: 2 people, closeup

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

 


Дуучин Ану: Хувийн эмнэлгүүд намайг төрүүлж чадахгүй гээд авахаас төвөгшөөсөн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.