Шинэ од: Бяцхан загвар өмсөгч, мисс, дуучин М.Ану

44444

Манай сайтын өнөөдрийн зочиноор бяцхан загвар өмсөгч, мисс, мөн дуучин Мөнхбатын Ануг уншигч хүүхдүүддээ танилцуулж байна.

Сэтгүүл: өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярллаа.

Ану: Өдрийн мэнд намайг зочиноор урьсан танай сайтынханд  бас баярллаа.

Сэтгүүлч: Манай уншигч хүүхдүүдэд өөрийг танилцуулаач.

Ану: намайг Ану гэдэг. Би 4-р ангид сурдаг.

Сэтгүүлч: Анх хэдэн настай байхдаа загварын тайзан дээр алхаж үзсэн бэ?

Ану: Би анх 3 настай байхдаа «Говь» компаны нүүр царай болж анхныхаа загварын зургаа авхуулж байсан. Тэгээд дараа нь 5 настайдаа Содтуяа багшийн шавь болж одоог хүртэл  «Азийн модел» агентлагт загвар өмсч байгаа.

Сэтгүүлч: Ямар мундаг юм бэ. Их багаасаа загвар өмссөн юм байна шүү дээ.   Монгол улсаас өөр ямар ямар улсад загвар өмсч байв. Мөн ямар ямар амжилт гаргаж байсан бэ?

Ану: Би хөх хотод зохион байгуулагдсан «Хүүхдийн азийн модел» шалгаруулах тэмцээнд оролцож 300 гаруй хүүхдээс шилдэг 30 хүүхэдэд шалгарч Шанхай ходтод болох «Олон улсын хүүхдийн модел» шалгаруулах тэмцээний эрх авсан. 2016 оны   8 сард Шанхай хотод болсон «Олон улсын хүүхдийн загварын» тэмцээнд амжилттай оролцсон. Дараа нь 2016 оны 10 сард Английн элчин сайдын яамнаас анх удаа надаас гадна 4 хүүхдэд  «Олон улсын хүүхдийн модел» гэсэн  сертфикат ирсэн.

DSC_9592

Сэтгүүлч: хөөх чи тэгвэл олон улсын тайзан дээр загвар өмсөх эрхтэй юм байна ш дээ тээ.

Ану: мхм

Сэтгүүлч: тэгвэл Монголдоо ямар ямар ажилт гаргаж байсан бэ?

Ану: Би  1-р ангидаа сургуулийнхаа оны  тэгүүний сурагч, 2 болон 3 ангидаа оны авьяалаг сурагч мөн Сүхбаатар дүүргийн тэгрүүний сурагч, 4 ангидаа сурагчдын холбооны оны тэгрүүний сурагч болж байсан. Харин загварын тал дээр 2014 оны «Барби мисс» ,  2015 онд wonder baby тэмцээний шилдэг загвар өмсөгч бас  азийн модел агентлагийн шилдэг загвар өмсөгч болж байсан.

Сэтгүүлч: Үнэхээр их амжилт гаргасан байна шүү дээ. Ану маань бас олон төрлийн авьяастай. Загвар өмсөхөөс гадна бас дуу дуулдаг. Анхныхаа уран бүтээлийг үзэгч олныхоо хүртээл болгосон тиймээ.

Ану: Тийм. Миний анхны уран бүтээл « Аавдаа » гэдэг дуу байгаа. Тэр дууныхаа клипийг өнгөрсөн 2017 оны 11 сард хийлгэсэн. Тэрний дараа « Миний дуу » нэртэй хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг дуу гаргасан. Одоо харин 3 дахь уран бүтээл болох ээжийн тухай дууныхаа бэлтгэлийг хийж байгаа.

IMG_0165

Сэтгүүлч: ямар мундаг юм бэ. Бид 2 ын ярилцлагыг уншиж байгаа уншигч хүүхдүүд маань Анугаас их үлгэр дуриалал авч, бас их урам зориг орж байгаа болов уу гэж бодож байна. Ямар хоббитой вэ? Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Ану:  Би хичээлээсээ бусад цагаар дууныхаа бэлтгэлийг бас загварынхаа бэлтгэлийг хийдэг. Заримдаа чөлөөт цаг гарсан үед би ном уншдаг. Би одоо дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын цувралуудыг уншиж байгаа. Харин хобби гэвэл би аав ээжтэйгээ хамт монгол орныхоо үзэгслэнт байгалаар аялах дуртай.

Сэтгүүлч: чамд ямар брендийн хувцас таалагддаг вэ?

Ану:  Би бренд гэхээсээ илүү биед эвтэйхэн чөлөөт хувцас өмсдөг. Гэхдээ надад Terranova –гын хувцас таалагддаг. Би  Terranova брендийн нүүр царай болж байсан. Миний хувцаснуудын ихэнх нь энэ брендийнх байдаг.

Сэтгүүлч: ямар дуучдын дууг сонсох дуртай вэ?

Ану: Монгол дуучидаас дуучин Ану эгчийн дууг сонсдог харин гадаад дуучдаас  JoJo Siwa-ийн дуунд их дуртай.

Сэтгүүлч: мэдээж ийм хөдөлмөрч, авьяалаг хүүхдийн хүсэл мөрөөдөл заавал биелэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид 2 ын ярицлага иймнхүү хөндөрлөж байна. Манай сайтын уншигч найзууддаа хандаад юу гэж хэлмээр байна.

Ану: яг юу хүсч, юунд зорьж байна түүнийхээ төлөө туушдаа байж чадвал мөрөөдөл биелдэг юм. Хэзээ ч залхуурч болохгүй шүү. Хэрвээ залхуураад байвал мөрөөдөлдөө хэзээ ч хүрч чадахгүй шүү гэж хэлмээр байна даа.

Сэтгүүлч: за баярллаа. Маш сайхан үг хэллээ. Ингээд цаашдын уран бүтээлд нь манай сайтын зүгээс өндрөөс өндөр ажилтыг хүсье. Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярллаа.

IMG_0253 - Copy


Шинэ од: Бяцхан загвар өмсөгч, мисс, дуучин М.Ану
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.