Мөнгөнд нь биш, сэтгэлд нь дурла!

11025152_353181814869822_8943054266695369303_n

Хүлээн зөвшөөрцгөөе! Эмэгтэйчүүд бид ирээдүйнхээ нөхрийг, мөнгөнд огтхон ч санаа зоволгүйгээр амьдардаг эр байгаасай гэж хүсдэг. Дээд түвшний баян залуу, хоосон халаасанд гараа хийсэн ядуу эр хоёрын аль нэгийг нь сонгох шаардлага гарвал бидний ихэнх нь нэг их бодолгүйгээр шийдвэрээ гаргах нь ойлгомжтой.

Мөнгөнд нь биш, сэтгэлд нь дурла!

Бодит байдал ийм үед, ямар ч хүн тогтвортой ажилтай, боломжийн хадгаламжтай хүнтэй л ханилахыг хүсдэг. Гэхдээ чиний түүнтэй байх шалтгаан зөвхөн “мөнгө” юм биш биз? Эсвэл түүнээс салмаар байгаа үндэслэл чинь зөвхөн “ядуу” гээч юм биш биз? Түрийвчнийх нь зузааныг огт хайхралгүйгээр дэргэдээ байгаа эрийг хайрлах 7 шалтгааныг дурдъя.

Тэр бол сайн залуу
Түүнд чамайг булганд хөрвөөлгөх мөнгө байхгүй байж мэднэ л дээ. Гэхдээ тийм байлаа гээд, тэр чамайг бусад талаар сэтгэл хангалуун байлгаж чадахгүй гэсэн үг биш юм. Ядраад ирэхэд чинь тэр чиний хөлөнд массаж хийж өгдөг үү? Тэр чамд оройн хоол хийж өгдөг үү? Тэр боломжтой үедээ машины чинь бензинийг дүүргэж өгдөг үү? Сайн залуу чиний үгийг анхааралтай сонсож, чамайг олон чухал зүйлийнхээ эхэнд тавьж, чамд эелдэг хандана. Ийм гайхалтай чанарт “үнийн шошго” нааж боломгүй.

Тэр биеэ даасан
Дэндүү залхуу, эсвэл олхиогүйдээ мөнгө олдоггүй эр, бүх төлбөрөө өөрөө даадаг болохоороо нэг их мөнгө илүүчилж чаддаггүй эр хоёрын хооронд ялгаа бий. Хангалттай хэмжээний орлоготой ч гэлээ, хэтэрхий олон зарлагадах зүйлтэй байдгаас мөнгөгүй харагддаг эр байж болно. Баян мөртлөө мөнгийг хайр гамгүй зарцуулдаг хүний оронд, бэл багатай ч гэлээ мөнгөний үнэ цэнийг мэддэг, амьдралаа хэрхэн авч явах ухаанд суралцсан эрийг сонгох нь дээр юм.

Мөнгөөр хайрыг худалдаж авч болохгүй
Зарим бүсгүйчүүд удирдлагыг гартаа авахын тулд мөнгөгүй залуутай болздог. Ийм эмэгтэйчүүд өөрсдөө санхүүгийнхээ бүх асуудлыг шийдсэн, эр хүний жаахан ч атугай туслалцаагүйгээр амьдралаа залгуулдаг болчихсон байдаг учраас эр хүнийг “худалдаж авах” гэж оролддог юм. Тэд эрэгтэй хүнд хаалаасны мөнгө өгөөд , хооллоод, дуртай юмыг нь авч өгөөд байвал хаашаа ч хөдлөхгүй гэж боддог. Илүү их мөнгө олох тусам тэдэнд буруу хүч амтагддаг. Гэхдээ болгоомжтой байгаарай, мөнгөөр хайрыг худалдаж авч болдоггүй.

Тэр авъяастай, тэмүүлэлтэй
Тэр авъяастай, амбицтай, хүсэл мөрөөдөлтэй. Тиймдээ ч түүнийг тав зургаан жилийн дараа гэхэд том юмны ард гарсан байна гэдгийг нь чи мэдэж байгаа. Яг одоо хэн байгаа нь биш, хэдэн жилийн дараа хэн болох вэ гэдэг нь илүү чухал. Тиймээс чи түр хүлээгээд, түүнийг үргэлж ярьдаг том гэрээгээ хийхийг, эсвэл өнөөх номоо хэвлүүлээд бестселлэр болохыг нь хараарай. Мишель Обама Баракын ирээдүй дэх гэрэл гэгээг олж харж чадсан. Чи ч бас түүн шиг, нэг л өдөр нөхрөө оргилд хүрэхэд нь хамт байх болно гээд төсөөл дөө.

Түүнд шидэт дохиур бий
Чи орц багатай будаатай хуурга идэж, автобусаар явахаас залхаж байсан ч, түүний сексийн талаар бодоод үзэхээрээ шал өөр болчихдог. Сайхан секс олон хосыг санаснаас нь ч удаан хугацаагаар бат бөх байлгаж, холбодог. Түүнийг үнсмэгц л “юун мөнгө?” гэсэн бодол толгойд орж ирдэг бол та хоёрт салахгүй байх бас нэг шалтгаан байгаа бололтой. Яагаад тийм ч их мөнгөгүй залуус орондоо гайхалтай байдаг юм бол?

Чи түүнд хайртай
Мөнгөөр сэтгэлийн холбооноос бусад ихэнх юмыг худалдаж авч болно. Заримдаа зүгээр л зүрхнийхээ хүслийг биелүүлэх нь зөв сонголт байдаг. Эцсийн эцэст чамайг аль сонголт нь чин зүрхнээсээ аз жаргалтай болгох вэ гэдгийг бодоорой.


Мөнгөнд нь биш, сэтгэлд нь дурла!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.