Сэтгэл татам ширээ засах 6 арга

Amazing-White-Themed-Thanksgiving-Tablescape-with-Pumpkin-Decoration copy

Сайхан зассан хоолны ширээ нь гэрийн эзэгтэй, үдэшлэг уулзалтын эзний мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ, хүндэтгэл, зохион байгуулалтыг илтгэдэг. Зочиддоо таатай сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл дараах 7 үндсэн зөвлөгөөг дагаарай.

1. Даавуугаар бүтээ
Ширээгээ хулдаасны оронд чамин даавуугаар бүтээ. Гэгээлэг өнгийн даавуу нь ямар ч ширээг амь оруулж, бат бөх, нүнжигтэй, цэвэрхэн харагдуулдаг. Зочиддоо өөрийнхөө гарын хоолыг илүү баялаг, амттай харагдуулахыг хүсвэл ширээгээ цайвар даавуугаар бүтээж, түүнд тохирох тод өнгийн даавуугаар амны алчуур бэлдэж тавиарай.

2. Шаазан эдлэл хэрэглэ
Ширээ засалтанд хэрэглэх аяга таваг нилээд чухал үүргийг гүйцэтгэдэг.Хээ сайтай, хүнд, чанартай шаазан хэрэглээрэй. Хоолонд чинь өнгө оруулахаас гадна эдэлгээ сайтай учир удаан “амьдарна”.

3. Бүтээлч чимэглэл
Сайхан ширээний голд анхаарал татахуйц сайхан чимэглэл байх хэрэгтэй. Ямар төрлийн хоол хийж байгаагаас шалтгаалаад голын чимэглэлийг янз бүрээр сэтгэж болно. Европ хоол хийх бол романтик лаа, ваартай цэцэг, том сувинер байж болох юм. Ази хоол хийх бол дэнлүү, янз бүрийн урт ургамал зэрэг байж болно. Мөн шилэн саванд олон өнгийн бөмбөлөг, шаризнууд дүүргээд, дээр нь хиймэл цэцэг тавьчихаж болно. Чимэглэл нь чиний мэдрэмжээс л шалтгаална.

4. Нэрийг нь заах
Хэрэв чи төрсөн өдрийнхөө, эсвэл үдэшлэгийнхээ зочдыг эвтэйхэн байрлалын дагуу суугаасай гэж хүсч байвал суудлынх нь өмнө нэрнүүдийг нь хэвлүүлж тавиарай. Энэ нь тэдэнд үзүүлж буй хүндэтгэлийн илрэл юм.

5. Улаан, цагаан хундага
Чиний тавих сэрээ, халбага чинь нэг комынх байвал сайн. Мөн улаан дарсанд зориулсан улаан, цагаан дарсанд зориулсан цагаан хундагануудыг хольж өрөөрэй. Энэ нь сонгосон дарсыг чинь улам үнэтэй, сонгодог харагдуулна. Мөн яггүй ширээний чимэглэл болох болно.

6. Лаа тавь
Лааны гэрэлд зоог барих нь хүний амтлах мэдрэхүйг дээшлүүлдэг нь тогтоогдсон. Мөн хоолны ширээн дээр лаа асаавал илүү дотно, дулаан мэдрэмж төрдөг.

7. Өнгөний талаар бүү санаа зов
Эцэст нь, өнгөөр “наадах”-аасаа болгоомжлох хэрэггүй. Цайвар ягаан бүтээлэг, цайвар цэнхэр амны алчуур тавих юм уу, хар бүтээлэг цагаан амны алчуур тавьж болно. Улаан лаа, улаан хээтэй бүтээлэг, улаан зурагтай шаазан тавих сонголтыг ч бас бодолцоорой. Хоолтойгоо ямар өнгө хамгийн сайн зохицохыг бодож байгаад сонгоорой.


Сэтгэл татам ширээ засах 6 арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.