Инээж байгаа хүнээс л зөвлөгөө ав

6bjm8iq8t3rk8jrea5i1vae0s0

Амьдрал бол зовлон гэсэн буддагийн үгийг санахтун. Гэвч эдгээр зовлон зүдгүүрийг туулж, гомдол гутралыг амсч, алдаа эндэгдлээ зассаар ганц олдох амьдралдаа аз жаргалыг олохоор хүн бүр тэмүүлдэг. Энэ тэмүүллийн гал цог нь, хөдөлгөгч хүч нь итгэл юм. Амьдралын утга учрыг хүн бүр өөрөөр тодорхойлж болох ч түүний хөдөлгүүр нь итгэл.

Мөнгөөр бүхнийг зохицуулж болно гэсэн итгэл, хайраар бүхнийг даван туулж чадна гэсэн итгэл л байдаг. Итгэлийн очоор зүгээ гаргаж амьдрал хэмээх далайд зүг чигээ олдог. Харин энэ гал дөл унтарч байгааг харах, унтарчихсан байсныг мэдэлгүй зүүд зэрэглээнд төөрч яваагаа мэдэх нь амьдралын багана нуран унаж байгаа гэлтэй болдог гэдгийг дэндүү ихээр мэдэрлээ. Гунигтай ч бас сургамжтай…. яг энэ л үедээ залуус бид ямар омголон гээч. Ээж аав ах эгч гэдэг бол бидний хувьд харь ертөнц бидний хүсэхгүй амьдралын нэг хэлбэр байдаг.

Иймээс бидэнтэй адилхан сэтгэдэг, адилхан өнцгөөс хардаг найз нөхдөөс зөвөлгөө хүсч, тэдэндээ сэтгэлээ уудалдаг боловч нэг л талаас асуудлыг харж нэг л хайрцагандаа амьдарч байгаагаа бид өөрийнхөөрөө яваа ухаалаг амьдрал гэж эндүүрдэг ч юм шиг… Ухна ишигнийхээ зовлонг ойлгодоггүй ээ гэсээр явдаг бол энэ зангаа эртхэн гээх хэрэгтэй. Өөрийгөө олон төрлийн ертөнцөөр хүрээлүүлж, асуудал тулгарахад энэ асуудлыг аль хэдийн давж гараад ард нь аз жаргалтай инээж байгаа тэр л хүмүүсээс жинхэнэ түшиг тулгуурыг итгэл найдварыг эрж ол. Бидний зовлонг хуваалцах найз нөхөд чинь юу гэж зөвлөдгийг бодоод үзээрэй. Яг зөв, чиний зөв, яанаа хүмүүс угаасаа ийм гэхчлэн асуудлыг чиний өнцөгөөс харж аливаа асуудалд дуу нийлүүлдэг.

Магадгүй бид ийм л хүмүүсийг найз гэж сонгодог болохоор арга ч үгүй биз ээ. Яг үнэндээ асуудлыг гаднаас нь ажиглаж чадахгүй бол чамаас огт өөр хүнээс зөвлөгөө асуу. Тэр тусмаа өөрөөсөө илүү оймс элээсэн, энэ л асуудлыг шийдчихээд инээж яваа хүнээс зөвлөгөө ав. Тэднээс л чи итгэлээ ол. Ухаарлыг нээ. Чи хэн болохыг хүсч байна. Тийм хүний үгийг сонс. Өөрийгөө хайрцагнаас чөлөөл. Өөрөө өөртөө эрх чөлөө олго. Бодол сэтгэлээ чөлөөл. Үүний тулд чинийхээс өөр ертөнцийг хүндэтгэн сонсож үзээрэй.


Инээж байгаа хүнээс л зөвлөгөө ав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.