Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно

66mflp117o117ae8lu4b5r83st-Таны бодлоор гоо сайхан гэж юу вэ?

-Энэ асуултад маш олон өнцгөөс хариулж болно. Гэхдээ миний бодлоор гоо үзэсгэлэн гэж эрүүл бие, саруул ухаан гэж хариулмаар байна. Чи үзэсгэлэнтэй байхаас гадна эрүүлээр сэтгэж бас ярьдаг байх хэрэгтэй. Гоо үзэсгэлэнг зөвхөн гаднах төрхтэй холбох хэрэггүй. Би өнгөрсөн хугацаанд олон үзэсгэлэнтэй охидтой тааралдаж байсан. Гэхдээ тэдний дотор ялзарсан байсан.

-Хүний дотоод ертөнцийг хэрхэн таних билээ. Эрдмээсээ хуваалцаач?

-Тун амархан. Хүний нүд бүгдийг ярьж өгөх болно.

-Таны санаачилсан “Америкийн дараагийн топ модель” дэлхийн 30 оронд албан ёсны эрхтэйгээр зохиогдож байна. Гэтэл та олон сая үзэгчдийг байгуулан дагуулаад буй уг шоугаа зогсоогоод нэлээн хугацаа өнгөрлөө?

-Би өсвөр насны охин байхдаа ямар ч хамаагүй шоуны шүүгч болохыг мөрөөддөг байлаа. Хэн нэгэн миний хувь тавиланг мэдэх биш харин би хэн нэгний хувь тавиланг ямар байхыг шийддэг нэгэн байхыг хүссэн. Тиймээ би энэхүү мөрөөдлөө биелүүлсэн. Миний оюун ухаанд зөвхөн загварын талаарх мэдлэг давамгайлдаг. Тиймээс би мэдлэг дээрээ суурилсан шоутай болохыг хүссэн. Энэ шоуг Америк гэлтгүй олон улсад алдартай болно хэмээн төсөөлөөгүй. Гэхдээ бүх хүн алдартай болохыг хүсдэг учир миний шоу амжилт болсон. Би зөв цагтаа зөв шоугаа үзэгчдэд хүргэсэн гэж боддог. Цагаа зөв мэдэрсэн нь амжилтын эхлэл байсан. Америк дахь энэхүү нэвтрүүлэг царцсан нь олон хүчин зүйлээс болсон. Гацаад буй зарим асуудал шийдэгдвэл царцаад буй шоу маань үргэлжлэх байх.

-Тэр өдөр хурдан ирнэ гэдэгт итгэлтэй байна?

-Би ч гэсэн итгэж байна.

-Та хүүтэй болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө.  Хүү тань сайн биздээ. Төрсөн гэдгийг нь сонссон ч ганц удаа хараагүй. Та хүүгээ үнэхээр сайн нууцлах юм аа?

-Бурхан миний нэг хүслийг биелүүлсэн. Түүний явуулсан нандин бэлгийг нүдний цөцгий мэт хайрлан халамжилж байна.

-Хүүгээ нууцалж буй шалтгаанаа ?

-Мэдэхгүй юм. Зүгээр л бусад шиг энгийнээр амьдрахыг хүсч байна.

-Ихэнх алдартнууд хүүхдийнхээ тусламжтай улам л алдартай болж байна. Энэ талаар. Та яагаад энэхүү боломжийг ашиглахгүй байна?

-Их муухай санагдаж байна. Би реалити шоуны од биш. Надад чухал хувийн амьдрал гэж бий. Манай гэрийн ханыг шилээр бус тоосгоор барьсан.

-Ирландын гэрэл зурагчин Эрик Асла таны найз залуу. Энэ эрхэм тун нууцлаг. Таниас илүү Асла хүүхэдтэй болохыг хүсч байсан хэмээн сонссон. Энэ үнэн үү?

-Дурлал гэдэг үнэхээр хэцүү. Хүнд хайртай болохоор тэр хүнээсээ холдмооргүй санагддаг. Бүх л хүслийг нь биелүүлмээр бас хайрлуулмаар. Хайртай хүнээ жаргалтай байгааг харах тун сайхан.

-Толинд харахаас юу мэдрэгдэж байна?

-Хөгширсөн мэт санагдаж байгаа. Нас нэмж буй өөрийгөө үзэн ядаж байна.

-Үгүй дээ. Та гайхалтай сайхан харагдаж байна.

-Баярлалаа.

-Та тээгч эхийн тусламжтай хүүтэй болсон ч сэтгэлийн шарх таныг өвтгөж байгаа байх?

-Жирэмсэн болохыг мөрөөддөг байлаа. “Боломжгүй, боломжгүй” гэх үгийг сонсоод үхэхийг хүсч байсан. Хэрвээ тэр бүсгүй зөвшөөрөөгүй байсан бол би насан туршдаа уйтгар гунигтай амьдрах байлаа. Танигдахын аргагүй болтлоо нүүрээ будаж, дэлхийн алдартай брэндийн хувцсаар гоёсон ч тэр их уйтгар гуниг болон сэтгэлийн шархыг нууж чадахгүй. Эмэгтэй хүн бүхэн ээж болох ёстой. Ээж гэх алдрыг заавал хүртэх ёстой. Учир нь чи эмэгтэй хүн болохоор. Хүүхэд төрүүлэхээс бүү эмээ. Яагаад гэвэл олон бүсгүйчүүд таны айж буй зүйлийг мөрөөдөж, зүүдэлж байгаа учраас. Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно.

-Үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа?

-Баярлалаа.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.