Ордуудад ямар өнгө аз авчирдаг вэ?

Орд бүрт аз авчирдаг өнгө байдгийг та мэдэх үү? Тэр тусмаа тухайн өнгөөрөө гэрийнхээ дотоод засал чимэглэлийг хийвэл, амьдрал нь үргэлж гэрэл гэгээтэй байж, аз жаргалаар бялхдаг байна. Иймд өнөөдөр бид та бүхэндээ ордуудын аз авчирдаг өнгүүдийг дуулгахаар бэлтгэлээ.

1Ягаан

Ягаан

 

Ихэнх хүмүүс ягаан өнгийг хүүхдийн, эсвэл хөнгөн хийсвэр хүний өнгө гэж үзэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш юм. Ягаан өнгө халуун дулаан, тав тух, гэрэл гэгээг бэлгэддэг аж. Хонинууд мухардалд орох үед ягаан тус болдог байна. Түүнчлэн тэд гэрийнхээ интерьер дизайныг улбар шар болон алтадмал өнгөөр чимвэл тохиромжтой.

 

2Хар

Хар

 

Үхрүүд бол төрөлхийн зөрүүд зантай хүмүүс билээ. Мөн зоригтой, өөртөө итгэлтэй байдаг. Тэгвэл тэдэнд хамгийн төгс зохицох өнгө бол хар өнгө юм. Тэр тусмаа зочдынхоо өрөөний дизайныг хар өнгөөр шийдвэл гайхалтай байх болно. Бор өнгийг мөн ашиглаж болох юм.

 

3Шар

Шар

 

Тэд амархан хувьсаж өөрчлөгддөг хэдий ч, бусдын хайрыг булааж чаддаг хүмүүс билээ. Ихрүүдийн хувьд гэрийнхээ дотоод засалд ихээхэн ач холбогдол өгдөг. Идэвхтэй байдал болон энерги бэлгэддэг гэдэг утгаараа шар өнгө ихрүүдэд тохирдог. Мөн цэнхэр өнгө ч гэсэн төгс зохицох болно.

 

4Усан цэнхэр

Усан цэнхэр

 

Мэлхийний ордныхонд хамгийн ихээр тохирох өнгө бол, усан цэнхэр өнгө бөгөөд та саарал, шаргал өнгөтэй хослуулан гэрийнхээ дотоод заслыг хийгээрэй.

 

5Нил ягаан

Нил ягаан

 

Арслангууд бусдыг манлайлж, удирдахдаа гаргууд хүмүүс байдаг. Мөн хайр сэтгэлдээ үнэнч байх нь бий. Харин тэдэнд аз авчрах өнгө бол нил ягаан юм. Энэхүү өнгө арслангуудын гэрт халуун дулаан уур амьсгалыг авчрах болно.

 

6Шаргал

Шаргал

 

Тэд бол өөрсдийнхөө хүслээр амьдрахыг илүүд үздэг билээ. Харин шаргал өнгө тэдэнд амар амгаланг мэдрүүлдэг байна. Цайвар өнгийг харсан охины ордныхон өөрийн эрхгүй тайвширдаг аж.

 

7Ногоон

Ногоон

 

Ногоон өнгө бол тайвшралын бэлэг тэмдэг юм. Тэр ч үүднээсээ жинлүүрүүдэд хамгийн их тохирох өнгө хэмээгддэг. Өөрөөр хэлбэл өвс ногоо болон шинэхэн ногоон алимны шүүс шиг өнгийг жинлүүрийн ордныхон сонгох хэрэгтэй. Тиймээс тавилгаа сонгохдоо болон ханаа будахдаа тус өнгийг сонгоорой.

 

8Улаан

Улаан

 

Энэ ордны хүмүүс зөн совинтой, танин мэдэх дур хүсэлтэй байдаг нь нууц биш юм. Харин гэрийнхээ интерьер дизайныг улаан өнгөөр шийдвэл нэн тохиромжтой. Мөн улбар шар болон хар өнгөнүүд ч гэсэн тэдэнд тохирно.

 

9Шоколадан бор

Шоколадан бор

 

Нумын ордныхон философийн ухаанд суралцсан гэлтэй, оюуны өндөр чадамжтай хүмүүс байх нь бий. Тиймээс тэдэнд шоколадан бор өнгө хамгийн сайн зохицох болно. Мөн өрөөндөө мөрөөдөж хэвтэх дуртай нумынханд цэнхэр болон ногоон өнгө ч мөн ялгаагүй тохирох аж.

 

10Саарал

Саарал

 

Саарал өнгө матруудыг илүү хүчирхэг болгох болно. Мөн хөх өнгө ч гэсэн тохиромжтой өнгөнүүдийн нэг юм. Дотоод засал болон тавилга авахдаа саарал өнгийг бодолцож, сонголтоо хийгээрэй.

 

11Улбар шар

Улбар шар

 

Хумхуудад баяр цэнгэл авчрах өнгө бол яах аргагүй улбар шар юм. Учир нь энэхүү өнгөний тусламжтай тэд стрессээс ангижирч, бүтээлчээр сэтгэж чадна.

 

12Тод цэнхэр

Тод цэнхэр

 

Загаснуудад цэнхэр, тод цэнхэр юм уу, эсвэл ягаан өнгө төгс зохицдог. Тэд нийтэч хүмүүс бөгөөд цэнхэр өнгөөр гэрийнхээ дотоод заслыг хийвэл сайн нөлөөтэй байдаг аж. Учир нь тод цэнхэр өнгө нь далайг бэлгэддэг байна.


Ордуудад ямар өнгө аз авчирдаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.