ХЯТАД ОХИН ТАНСАГ АМЬДРАЛААС ТАТГАЛЗАЖ ЛАМ БОЛЖЭЭ

article-2657112-1EBAF58D00000578-98_640x395

Тин Тянь хэмээх 27 настай Хятад охин тансаг амьдралаа орхиж, лам болохоор шийджээ. Тэрээр өмнө нь шилдэг хувцасны загваруудыг зохион бүтээж, нүүр будалтын шинэлэг санаануудыг гаргаж, амжилттай ажиллаж байв. Гэвч тэр материаллаг баялгаас татгалзаж, тайван амгалан амьдрах замыг сонгожээ.

Хятадын өмнөд хэсэгт орших Жинан хотын оршин суугч Тинь Тянь их сургуулиа төгсмөгцөө эргэн тойрных нь хүмүүс эд баялагт хэт шунаж буйг ойлгосон байна. Одоо тэрээр Сичуань мужид далайн түвшнээс дээш 3900 метрийн өндөрт орших уулын сүмд бясалган суух болжээ. Тинь Тянь үсээ хусаж, загварлаг хувцаснуудаа өмсөхөө больж, энгийн нэгэн лам болсон юм. Тэр өөрийгөө үндсээр нь өөрчилж, амьдралын утга учирт нэвтрэхийн тулд ном судар уншдаг байна. Тинь охин “Би хамаг амьтны тусын тулд энэ замыг сонгосон. Будда намайг лам болгосон” гэж ярив.

 


ХЯТАД ОХИН ТАНСАГ АМЬДРАЛААС ТАТГАЛЗАЖ ЛАМ БОЛЖЭЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.