Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг

“Харри Потер” цувралын од жүжигчин Эмма Уотсон ирэх сард худалдаанд гарах Австралийн “Vogue” сэтгүүлийг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Өдгөө 27 настай жүжигчин бүсгүйн хар даашинзтай зургаар уг сэтгүүл нүүр хуудсаа чимжээ.

Тэрбээр бүүлд “Араатан ба Гоо үзэсгэлэн” кинонд тоглосон билээ.

Эмма сэтгүүлд “Хуримаа хийхийг их хүсч байна. Миний хүүхэд нас  минь нэг л мэдэхэд надаас явсан” гэж хэлжээ.

“Хэзээ ээж болох вэ?” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Мэдэхгүй ээ. Нэг л өдөр. Маргааш, нөгөөдөр биш гэдгийг чи бид хоёр сайн мэдэж байгаа” хэмээн хариулсан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.