Ард олныхоо төлөө нүцгэлсэн хатагтайн домог. (990-1067)
Английн Конветри хотын захирагчийн эхнэр болох Годива ахайтан хэрцгий нөхрөөсөө ард олондоо ноогдуулдаг асар хүнд алба гувчуурийг хөнгөлж өгөхийг гуйхад найран дээр согтсон нөхөр нь Годива ахайтныг морин дээр нүцгэнээрээ хотын гудамжаар явах юм бол алба гувчуураа хөнгөлхөө амалжээ. Тэр бээр эхнэрээ тэрхүү саналыг яавч зөвшөөрч чадахгүй хэмээн бодсон байжээ. Гэвч ахайтан ард олныхоо эрх ашгийг өөрийнхөө нэр төрөөс дээгүүрт тавьж нөхрийнхөө болзолыг хүлээн авсан юм. Харин хотын иргэд тогтсон цагт нь бүгд цонх хаалгаа хааж гэрээсээ гаралгүй хайралж хүндэтгэдэг ахайтнаа ичгүүрээс хайцаалж чаджээ . Эхнэрийнхээ энэ зоригтой шийдэмгий алхамыг харж бишэрсэн хэрцгий нөхөр ч хэлсэн амандаа хүрч алба гувчуураа багасгасан юм гэнэ лээ.
Жон Кольер « Годива ахайтан » (1898)