Аз жаргалыг холоос хайх хэрэггүй. Аргадаач гээд эрхлээд сууж байгаа шүү тэр аз жаргал чинь..

27750719_1950184765011672_6766209715372135634_n

Өнөөдөр их сонин өдөр байлаа. Өглөө боссоноос хойш л нэг балай охин фэйсбүүкээр сайн уу танилцах уу? гээд бичсэнээс болж өдөржин хайрттайгаа хэрэлдэж явлаа. Бид хоёр нэг газар ажилдаг юм л даа. Өдөржин бие биерүүгээ муухай хараад л, дуугаа хураачихаад л сүртэй нь аргагүй л байлаа. Үгүй ээ ер нь би ямар тэр охиныг нь над руу бичээдхээч гээд гуйчихсан ч биш яасан ч гэж уучлалт гуйх ёстой юм гэж бодогдоод. Тэгээд тийм юман дээр хэрүүл хийх гээд хүсээд байгаа найз охиндоо уурламаар ч юм шиг санагдаад. Дотор давчдаад ажлаа ч олигтой хийж чадсангүй. Тэгэж тэгэж нэг юм өдрийн завсарлага боллоо.Уул нь найз охин маань өчигдөр орой нь хоёр хүний хоол бэлдээд өдрийн завсарлагаанаар хоёулаа хуваагаад иддэг юм л даа. Гэтэл байдаггүй ээ. Нөгөөх чинь нэг л аяганд хийгээд ирчихэж. Ганцаараа урдаа тавьчихаад жалир жалир гээд гайхуулаад байгаа юм уу хаашаа юм. Гэнэт шар гозойгоод бид хоёрын дуртай пиццаны газар луу яриад пицца захиалчихлаа. Ажлынхандаа нэг нэг зүсмийг өгөөд ааштай амьтанд өгсөн ч үгүй, өөрөө ч нэхсэнгүй. За тэгээд өдрийн завсарлага дуусч ажилдаа буцаад орцгоолоо. Тэгсэн төд удалгүй yahoo msnger-ээр юм иржийнаа. Үзсэн нөгөөх чинь бичиж байх юм- “чи муу их байнаа тээ?, Орой тусдаа унтаарай чамтай ярих ч сонирхол алга. Хувцас хунараа өөрөө угаагаарай, хоол моол хийж чадахгүй шүү” гэж байна. “Хаахаха яршиг л байна. Би ямар жоохон хүүхэд биш өөрөө хувцасаа угаагаад хоолоо хийгээд л идчихнэ, их юмаараа гайхуулж дээ” гээд хариу биччихлээ. Тэгсэн хариу ч алга. За тэгээд байж байтал манай ажилчдын нэгнийх нь төрсөн өдөр юм гэнээ. Цөмөөрөө ажлаа тараад караоке орно шүү. Хэн ч гэрлүүгээ харихгүй шүү л гэж байна. Одоо яалтай ч билээ өөрсдийнхөө төрсөн өдрөөр бүгдийг нь ямар ч ажилтай байсан аваад явдаг байж. Хүнийхд болохоор явахгүй гэж гомдоолтой биш. Ярваганасан юмтай цуг муухай муухай харалцаад л арай хийж машиндаа суугаад очих газраа очлоо.Нөгөөх чинь түрүүлээд л буугаад л явчлаа. Би ч уур хүрээд л тамхи татаад машиндаа жаал суулаа. Уул нь тэр маань жирэмсэн одоо хоёр сартай. Жирэмсэн болсноос нь хойш хүүхдэд муу гээд тамхинаас гарчихсан байсан юм. Заа яадаг юм үхсэн баас би ямар бурхан будда биш өнөөдөр ер нь дураараа байнаа. Сайхан наргина аа гэж бодоод л машинаасаа аймар эрчтэй гараад л алхаад орох гэтэл. Караокений гадаа нэг залуу нэг охиныг л учиргүй харааж зүхээд л бараг барьж авч зодох нь холгүй юм болж байна аа. Би ч яахавдээ муу ч гэсэн эр хүн юм гэсэндээ явж очоод л нөгөө муу дээрэлхүү залууг түлхээд унагаачихлаа. Чи эмэгтэй хүнийг ингэж болж байгаа юм уу? Эрийн муу эмд гэдгийн чи надтай үзэх үү нтр гээд л баахан томорлоо. Тэгсэн яасан гээч нөгөө залуу нь биш харин нөгөө миний өмөөрөөд байсан охин миний өөдөөс аймар уурладаг юм байна. Чи муу хэн бээ хөөш, эхнэр нөхөр хоёрын маргаан чамд ямар хамаатай юм. Өөрийгөө л хичээ мичээ энээ тэрээ гээд л хашгичиж гарлаа. Тэгснээ саяхан аймар хэрэлдээд л байсан залуугаа газраас түшиж босгоод. “Яасан миний хайр зүгээр үү” энэ муу ямар онгироо амьтан бээ гэж ирээд л надруу чинь күүээ мөн муухай харваа. Би ч бүр гайхчихлаа. Хүн өөрийг нь өмөөрч байхад сонин хүүхэн бэ гэж бодчихоод л цаашаа караоке руугаа орохоор явлаа.Замдаа сая юу болсон талаар бодоод л инээд хүрээд л явлаа. Өөрийг нь өмөөрч байгаа залуугаас, өөрийгөө харааж байсан эр хүнийг өмөөрч байдаг сонин юмдаа. Хайр гэж л энэ байхдаа гэж бодоод эргээд хартал. Өнөө хоёр чинь аймар үнсэлцчихсэн зогсож байдгийн байна аа. За тэгээд баахан драма үзчихсэн амьтан ажлынхныгаа олоод өрөөнд нь ортол манай ярвагар байдгаараа ярвайцан суужийна шүү. Мэдээж хажууд нь очоод л суухаас яахав. тэгсэн чинь хажуунаас үгээр идээд л нэг ч зүгээр байлгадаггүй дээ. Яасан чи тамхиа татчихсан уу? далимдуулж байх шив дээ тэ? Яасан удаан тамхи татаав? Нөгөө фэйсбүүкээр чинь бичээд байсан охинруугаа бичсэн юм уу тээ оон нтр гээл нэг ч зүгээр суулгадаггүй ээ. Хажууд ажлынхан байхад ямар хэрэлдээд байлтай биш “май өөрөө хар гээд утсаа өгчихлөө” заасс чамайг мэдэхгүй биш устгачих аад л өгч байгаа биз чи л хойно гэж байна. Би ч дургүй хүрээд чи одоо ямар балиар хартай юм бээ гэсэн чинь. Харгүй хүнрүүгээ яв л даа чи. Фэйсбүүк нтрээр нь өдөөд байдаг охинруугаа яв л даа чи энэ тэр гээд л яг хэрэлддэгийн даваан дээр байж байтал ашгүй төрсөн өдрийн эзэн маань босож ирээд үг хэлж, бид хоёр ч чимээгүй болцгоолоо.За тэгээд төрсөн өдөр ч нижгэр боллоо бид хоёр ч хэрэлдэж байснаа мартчихсан нэг мэдсэн тэврэлдчихсэн бүжиглэж байх юм. За тэгээд бараг эвлэрчихсэн хоёр хүн төрсөн өдөр дуусаж харих замдаа орлоо. Замдаа хоёулаа чимээгүй л явлаа. Би ч уул нь уучлаарай гээд хэлчихмээр байгаа ч. Яасан гэж уучлалт гуйх ёстой юм гэж бодогдоод амнаас нэг үг гарч өгдөггүй. Тэгсээр байгаад гэртээ ирлээ. Орцныхоо үүдээр орохдоо, би өдрийн хоёр хосыг гэнэт саналаа. Тэгээд түүнийхээ гарнаас атгаад “ааш муутхан минь дээ би чинь чамдаа л хайртай за юу !. хайрдаа битгий тунилдаа заа юу гээд л энгэртээ тэвэрлээ. Тэгсэн нээх хөөрхөн санаа нь амарсан байртай намайг ч бас тэврээд нээх урт санаа алдаад. Чи муу муухай заа пиццанаасаа өгөхгүй байгаамдаа. Хөх хавдцан байвал чам дээр шүү. Маргааш пицца авч өгөөрөй чамд харуулж байгаад ганцаараа иднэ дээ гэж хэлээд нээх хөөрхөн мишээснэээ.зааза хайраа гэртээ оръё доо хайр нь цамцыг нь угааж өгье. Маргааш өмсөх цамц байхгүй ш дээ хайраа гээд гэрлүүгээ орцгоолоо… ‘Аз жаргалыг холоос хайх хэрэггүй. Аргадаач гээд эрхлээд сууж байгаа шүү тэр аз жаргал чинь..


Аз жаргалыг холоос хайх хэрэггүй. Аргадаач гээд эрхлээд сууж байгаа шүү тэр аз жаргал чинь..
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.