Хувцас загвар гэдэг өөрөө этгээд сонин байдлаараа үнэхээр ялгарч чаддаг салбар юм. Сэтгэсэн байдал хийсэн бүтээл нь хүссэн хүсээгүй өвөрмөц төрхийг харуулдаг үе байхад… Заавал, би загварынх тийм болохоор ийм байх ёстой, тийм байх ёстой гэж үсээ алаглуулан будах гаж сонин хувцас өмсөх нь ч байна. Гэвч энэ этгээд зүйлийн ард үнэндээ гаж загвартай хувцас этгээд нүүр будалт бус хүний гайхалтай сэтгэлгээ явж байдаг мэт… Тийм ч болохоор EXPRESSO FASHION та бүгдэд сонин байх болов уу гэсэн үүднээс улс орнуудад хориглож байсан хувцас загварын бүх цаг үеийн хамгийн дуулиант рекламуудыг онцолж байна.
Манай Монголчуудын хувьд бодууштай нэг зүйл нь гэвэл хүмүүс загварыг байгаагаар нь хүлээж авах хамгийн чухал мэт… Хэд хэдэн дизайнер залуутай уулзлаа л даа, сүүлийн улирлуудад ноёрхож байгаа хэв маягуудаа мэдэхгүй байж хүн сурдэм стилтэй төрхтэй хүмүүс байх юм. Юу гэх гээд байна вэ гэхээр бид загвар гэхээр өөрийн сэтгэлгээ болон мэдлэг мэдрэмжээ хөгжүүлэхээ мартаад өөрийн гадаад төрхийг хөгжүүлээд эхэлдэг. Монгол дизайнеруудын хувцсыг харахаар дахиад л бөөн хийсвэрлэл баруунаас санаа авсан зураг авалт реклам нь ч гэсэн нэг л их гаж этгээд сонин байлгах гэж оролдсон хүмүүс… Тийм ч болохоор доорх миний тайлбарлах зураг шиг ийм хэмжээнд сэтгэж, ийм зүйлийг хийе гэвэл манай залуус дууриах гэж оролдохоосоо илүү мэдлэгээ хөгжүүлэх хэрэгтэй мэт учир нь мэдлэг нь мэдрэмжийг хурцалдаг гэдэгт би бат итгэдэг юм шүү…
Хүний дархлалын олдмол хомсдол буюу ДОХ өвчний эсрэг тууштай тэмцдэг байсан Дэвид Кирбигийн үхлээс сэдэвлэн хийсэн United Colors Of Benetton-ийн уг реклам гарсан дариудаа олон ч хүний хараалыг идэж байжээ… Та юу харж байна??? Benetton-yн олон өнгийн гайхалтай сонголтыг харж чадаж байна уу? Чадах албагүй л дээ гэхдээ л уг реклам анх 1992 онд гарч байхад хүмүүс үүнээс тод өнгө олж харах нь битгий хэл хамгийн аюултай өвчинтэй айдасгүй тэмцэж байсан хүнийг элэглэн дооглосон хэмээн уурлаж байсан юм. Мэдээж гарсан дариудаа татан буугдсан.
Дахиад л Benetton… United Colors of Benetton гэж таны боддог шиг нэг тийм эгэл даруу бренд биш байсантай одоо санал нийлж байна уу? Ер нь тэгээд л өнгө шүү дээ хурц өнгийг үндсэн консевтоо болгон хувцсаа хийдэг бренд энэ удаад арай л өөр аргаар өнгийг илэрхийлжээ. Ер нь ч эдний зөв л дөө заавал өнгө алагласан хувцас гаргачхаад түүнийгээ рекламдаж байснаас жинхэнэ натурал өнгийг эмэгтэй хүний нүүрэн дээр гарган ирсэн байгааг харж байгаа биз… Сэргэлэн гэх үү, адтай гэх үү, тэнэг гэх үү зэвүүн гэх үү? Мэдээж шууд татан буугдсан хүний эрхийн эсрэг хандлагатай байсан гэдэг шалтгаанаар нийгмийг буруу зүйлд турхирч байна гэж олон ч хүнээс зэмлэл сонссондоо.
Топ модель Кара Делевинь, Tom Ford брендийн үнэртний рекламны уг зураг басчгүй олон олон гомдол дагуулжээ. Гаж эротик чиг хандлагатай олон нийтийн газар тавихад тохиромжгүй гэх мэт… гэвч энэ зураг татан буугдаагүй бөгөөд зүгээр л нийгмээс хэд хэдэн сөрөг хандлага хүлээж авсан төдий…
Сайхан хүүхэн нүцгэнээр нь харахад буруу юу байхав гэж бодож байтал нүцгэн залуу харах эвгүй байдаг юм байна. Мэдээж эрэгтэй хүнд ч, эмэгтэй хүнд ч аль алинд эвгүй байх нь ойлгомжтой. Yves Saint Laurent-ын загварын ордон 2002 онд шинэ үнэртнийхээ рекламанд чармай нүцгэн эрэгтэй моделийг оролцуулсан бөгөөд тэр дороо 720 гаруй гомдлыг хүлээн авч шууд татан буугдаж байсан юм. Аргагүй шүү дээ ямар л их дэлгүүрүүд том баннер дээрээ нүцгэн залуугийн зураг тавихыг хүсэх вэ дээ…
SISLEY гэж брендийг манайхан нэг сайн ойшоодоггүй юм шиг… Уул нь манайд өөрийн албан ёсны нэрийн дэлгүүртэй шүү дээ. Гоё ч хувцастай, гэвч нөхдүүд бас л зүгээр сууж чаддаггүй гар нь загатнаж байсныг та бүгд харж байна. 2001 онд домогт зурагчин Терри Ричардсон–аар уг зургийг даруулсан бөгөөд рекламны зураг маш олон гомдлыг араасаа дагуулсан хэт гаж үзэл сурталтай гэж шүүмжлүүлсэн. Үр дүнд нь татан буугдсан… Үгүй ээ яахав энэ зурганд нээх гаж юм алга л даа тэгэхдээ л… Бид бүгдэд байдаг хоёр дугаар сувгийн ойлголт байдаг шүү дээ…. Тэр өнцгөөс харвал ч…
Та нар Pitch Perfect гэж кино үзэж байсан уу? Эсвэл Love MySelf гэдэг дуу сонсож байв уу? Хэрэв сонсож байсан, үзэж байсан бол энэ охиныг таньж байгаа байх. Италийн тансаг хувцас үйлдвэрлэгч MIU MIU бренд 2011 онд дуучин жүжигчин Hailee Steinfeld-ийг өөрсдийн рекламанд татан оролцуулсан бөгөөд тэр нь багагүй хэл аманд өртөж байжээ. Шалтгаан нь нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлсэн бага насны хүүхдэд хориотой сурталчилгаа хүмүүсийг буруу зүйлд уруу татсан гэх мэт… Хачин зүйл нь гэвэл Hailee энэ зургаараа хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал болсон юм бол тэрээр энэ зургаа авахуулахдаа 14-тэй байсан гэвэл та итгэх үү? Бас л сайхан… Ухаад бодох юм бол эвгүй зураг харагдаж байгаа юм даа, би лав ЭМО найзууддаа үзүүлэхээсээ ч айж байна.
Benetton-ийн доор байдаг UNHATE гэж нийгэмлэгийн талаар та бүгд мэдэх байх залуусын дуу хоолой болсон байгууллага гэх юм уу даа залуусын эрх болон тэдний дуу хоолойг нийгэмд гаж сонин сурталчилгаагаар дамжуулан гаргаж өгдөг. Нөхдүүд 2011 онд Ромын пап Bendict болон исламын шашны өнөө цагийн хамгийн нөлөө хүн болох Sheikh Ahmed El Tayeb хоёрыг үнсэлцүүлж байгаа зурагт хуудсыг олонд ил болгож дэлхий нийтийг цочроож байжээ. Ард нь нөгөө Benetton байсан нь байх нь… Сурталчилгааг маш олон хүн болиулахыг шаардаж байв, учир нь энэ чинь Христийн шашны тэргүүн исламын шашны нөлөө бүхий эртэй үнсэлцэж байна шүү дээ. Хэдхэн цагийн дотор татан буугдсан (гарууд бас л сэтгэж чадаж байгаа юм шүү)
Тайлбар хэрэггүй биз ээ
Тайлбар хэрэггүй биз ээ Part 2
Тайлбар хэрэггүй биз ээ part 3 ( Яаж ийм юм сэтгэж чаддаг байна.)
Домогт зурагчин Mario Testino-гийн 2003 онд дарсан Gucci брендийн рекламын зургийг бид харж байна. Нэг эмэгтэй бэлэг эрхтнийхээ ойролцоох үсийг G үсгийн хэлбэрээр засчхаж… Загварлаг л харагддаг юм байна. Гарсан дариудаа татан буугдсан дахин энэ зургийг олон нийтийн газар ашиглахыг хориглосон.
Манай гарагийн хамгийн их үзэн ядагдсан хамгийн их гомдол хүлээн авсан сурталчилгааны нэг… 2000 онд Yves Saint Laurent-ийн загварын ордон өөрсдийн шинэ үнэртний рекламыг ийнхүү хийсэн нь нийт 900 гаруй гомдлыг ардаасаа дагуулжээ… Энэ бол аргагүй л дээ загварын гэдэг хэв шинжээ гоо сайханлаг байдлаа алдсан илүү Pornography талруугаа хэвийцэн зураг.
Миний харахын энэ охин яав ч 21 нас хүрээгүй… Тэгээд ийм жоохон охин, ийм хүн өдөөсөн харцтай нэг өрөөнд ганцаараа ийм поз авчихсан, ийм хувцастай тэгээд хаалганы завсраар… Уг зураг мөн л нийгэмд буруу мессеж өгсөн нэрийдлээр татан буугдаж олон нийтийн газар тавигдах эрхээ алдаж байжээ. Тэгэхдээ энэ үнэхээр сүрхий далд утга бүхий зураг шүү модель нь ч сайн ажилласан.
Calvin Klein 90-ээд оны сүүлээр Кэйт Моссыг олох хүртлээ зөв буруу нь мэдэгдэхгүй их олон сурталчилгаа хийж явсны нэгийг та бид харж байна. Ойлгомжтой загварын хандлага байхгүй садар самуунд уруу татсан хандлагатай.
Зиа тэгээд сүүлд нь гэж хэлэхэд энэ бүгд бол хамгийн ихээр хориглож байсан сурталчилгаанууд билээ. Нэг бодлын хүний энэ гоё уран сэтгэмж илэрхийллийг хорьж болохгүй мэт…
ЭХ СУРВАЛЖ: expresso.mn