2018 онд загварлаг хэвээрээ байх 5 гутал

Жил бүр загварын чиг хандлага, өнгө, загвар өөрчлөгддөг ч зарим трэнд байраа тавьж өгдөггүй. Тэгвэл та энэ онд худалдан авсан дараах 5 гутлаа цааш далд хийлгүй ирэх жил ч гангарах боломжтой. Учир нь тэд трэнд хэвээрээ байгаа!

Флат шаахай
2017 онд трэнд болж байсан флат шаахай ирэх онд ч бүсгүйчүүдийн хөлийг чимэх нь. Эрчүүдийн загвараас сэдэвлэсэн энэ загвар өнөөдөр бүсгүйчүүдийн дуртай, хамгийн гоё загваруудын нэг болоод байгаа.

Челси гутал
Таны шохоорхон байж худалдан авсан Челси гутал сайн сонголт байсан гэдгийг ирэх жилийн загварын хандлагууд харуулж байна. Ямар ч хувцсан дээр зохимж сайтай, хөлд эвтэйхэн Челси гутлаа хуучирсан эсэхэд санаа зоволгүй алхаарай.

Том бантик
Өндөр өсгийт, флат, кэт гээд бүхий л гутал бантиктай хослох боломжтойг бид харсан. Тэгвэл 2018 онд илүү хурц, тод, том бантик гуталтай хосолсон хэвээр байх нь.

Платформ сандаал
Гутлын ертөнцөд олон ч удаа трэнд болсон платформ сандаалууд ирэх жилийг ч тодорхойлох нь. Хэтэрхий өндөр өсгийнөөс, нэг л хэвийн загвараас залхаж байвал энэ удаад намхан платформ ултай, ганган оймстой хослуулан өмсөх зэргээр илүү сонирхолтой сонголт хийж болохоор байна.

Муур өсгий 
Өмсөхөд хялбар, харахад загварлаг бяцхан өсгий 2018 оны хавар намрын загварын голлох гутлын нэг. Шулуун загвартай женс, том хэлхгэр пиджак, пальто, цамцан дээр хослуулаад шинэлэг харагдаж болох юм.

Эх сурвалж: https://www.purewow.com/


2018 онд загварлаг хэвээрээ байх 5 гутал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.