Пёнчоны олимпийн гоо сайхны бурхад

 Өмнөд Солонгосын Пёнчон хотноо болж байгаа өвлийн  спортын их наадам өндөрлөх дөхөж байна. Гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд Пёнчонд газар газрын гоо  бүсгүйчүүд цугларсан тухай мэдээлсээр байна. Тэд бол олимпийн тамирчид. Тэдний амьдрал дээрхи жирийн зургуудыг хараарай.

Алевтина Штарёва (ОХУ) – хоккей

Зөвхөн жинхэнэ эрчүүд хоккей тоглодог гэсэн ойлголт хэдийнэ үеэ өнгөрөөжээ. Мөсөн талбайд эрчүүдээс дутахгүй хүч сорьж байгаа эсэгтэйчүүдийн хоккей улам бүр олны сонирхлыг татах болж байна. Ялангуяа олимпийн эмэгтэй  хоккейн багийн довтлогч ОХУ-ы тамирчин  гоо бүсгүй Алевтина Штарёва эрчүүдийн харцнаас ангид байж чадсангүй.

 

Анна Фернштадт (Герман) – скелетон

Прага хотод төрсөн 21 настай герман бүсгүй сүүлийн хоёр жил скелетоны спортоор шаргуу  хичэллэж эдүгээ дэлхийн шилдэг 10 скелетончдын нэг болжээ.

Алёна Заварзина (ОХУ) – сноуборд

Сноубордын хамгийн үзэсгэлэнт тамирчин бүсгүй Алёна Заварзина. АНУ-ын иргэн Вик Уайлд тамирчин бүсгүйн тэр гоо үзэсгэлэнг мартаж үл Алёна Заварзина дээр ирж, улмаар иргэншлээ солиулж ОХУ-ын харъяат болсон гэдэг.

Роуэн Чешир — (Их Британи) — цанын тамирчин

Их Британийн цанын  шигшээ багийн тамирчин Роуэн Чешир хоёр дахь олимпдоо оролцож байна. Тэрбээр урьд нь Сочид болсон өвлийн наадамд оролцож байсан ч золгүй тохиолоор гэмтэж уралдаанд оролцож чадаагүй юм.

Софья Фёдорова (ОХУ) – сноуборд

ОХУ-ын сноубордын  багийн гайхалтай бүсгүйчүүдийн нэг нь Софья Фёдорова юм. Тэрбээр Алёна Заварзина-гийн хамт  энэ төрлийн спортын хамгийн үзэсгэлэнт бүсгүйгийн төлөө өрсөлдөж мэдэх л юм.

 

Силье Норендаль (Норвеги) – сноуборд

24 настай Норвегийн тамирчин Силье Норендалийг  Пёнчонд хуран цугларсан сайхан бүсгүйдийн нэгээр зүй ёсоор нэрлэж байна. Нийгмийн сүлжээгээр түүнтэй рекламны гэрээ хийх санал ч хэд хэд ирээд байгаа гэнэ. Тэрбээр медалийн тоогоор тэргүүлж байгаа Норвегийн сноубордын тамирчин юм.

Анастасия Брызгалова (ОХУ) – кёрлинг

Энэ тамирчин гадаадын хэвлэл мэдээлэл, цахим сүлжээнд жинхэнэ од болж, орос бүсгүйн гоо сайхны жишээ загвар болж байна гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Пёнчонд ОХУ-ын кёрлингийн тамирчин Брызгалова шиг тэгж олны анхааралд өртсөн нь цөөхөн.  Өмнөх Сочи-гийн олимпийн үеэр Людмила Прививкова  болон Анна Сидорова гэсэн Оросын хоёр эмэгтэй тамирчин гоо сайхнаараа гайхуулж байв. Харин Пёнчоны олимпод тэр хоёр оролцсонгүй.

 Доротея Вирер (Итали) – биатлон

Италийн биатлоны тамирчин Вирер бол дэлхийн биатлоны тамирчдын дунд жинхэнэ секс симбол билээ. Гэхдээ тэр олимпод сайхан бүсгүй гэсэн нэр хүндийн төлөө биш, харин жинхэнэ тамирчин хүний алдар хүнд, ялалтын төлөө ирээд байна. Тэр энэ улиралд дэлхийн цомын төлөөх  цуврал тэмцээнүүдэд тун амжилттай оролцсон юм.

Бэлтгэсэн: М.Нэргүй

Zaluu.com


Пёнчоны олимпийн гоо сайхны бурхад
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.