“МОНГОЛ ЭРЧҮҮД ХҮҮХНҮҮДДЭЭ ГОЛОГДООД БАЙНА”

“Лейтон” уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли гэх австрали эрийн цайг чанах болсон хийлч Дээгий уран бүтээлээсээ гадна сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог. Сонгодог урлагийн фанат нөхөртэйгээ ч бас хүмүүнлэгийн үйлсэд оролцож явахдаа танилцсан гэдэг. Нэг хэсэгтээ л гадаад нөхөртэй гэж олны шүүмжлэлд өртсөн Ч.Дэлгэрцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа монгол эрчүүдийн тухай бодож явдаг зүйлээ нуусангүй.

Угийн шулуухан түс тас зантай тэрбээр “Яг үнэндээ монгол эрчүүд маань хүүхнүүддээ гологдоод байна. Яагаад гологдоод байгаа юм бэ гэхээр, суурь хүмүүжилд нь байгаа юм. Эрэгтэй хүн хүндлэгдэх хайрлагдах ёстой гэдэг хэрнээ үүрэг хариуцлагатай байх, айл гэр авч явах ёстой эр хүн гэдгийг нь ухамсарт нь суулгаж өгөхгүй өсгөөд байна. Нас биенд хүрч, эхнэр авсан ч гэсэн хүүхэд хэвээрээ байгаад байх шиг. Харин манай монгол хүүхнүүд хаана ч дасан зохицоод амьдрах чадвартай. Салалтын хувьд эр нь эрийнхээ ажлыг хийхгүй, эм нь амьдралд нухлагдаад ирэхээр салалт үүсч л таараа. Миний хувьд нөхрийнхөө ээжид маш их баярладаг. Үнэхээр нөхрийг маань эмэгтэй хүнийг хүндэлж хайрлах ухаанд сургаж, түүнийг минь маш сайхан хүмүүжүүлжээ. Би өөрөө ганц хүүтэй. Хүүгээ эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлдэг жинхэнэ эр хүн болгож хүмүүжүүлнэ гэж бодож байгаа” гэсэн юм.


“МОНГОЛ ЭРЧҮҮД ХҮҮХНҮҮДДЭЭ ГОЛОГДООД БАЙНА”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.