Меган Фокс: Холливуд бол ухамсрын доройтолд орсон газар

31 настай жүжигчин бүсгүй Меган Фоксыг E!News-ийнхэн ярилцлагад урьжээ. Түүнээс жүжигчний замналаа ээжийн ажилтай хэрхэн хамтад нь амжилттай авч явааг асууж шалгаасан аж. Брайан Остин Гринтэй гэрлээд гурван хүүхэдтэй болсон Меган ээжийн дуусашгүй ажлын хажуугаар кинонд тоглож, дотуур хувцасны дизайнераар хүртэл ажиллаж амжаад байгаа нэгэн. “Өглөөдөө бол хүүхдийг Брайан хариуцна. Цэцэрлэгт нь аваачиж өгнө. Харин оройдоо би авдаг. Бид хоёр долоо хоногт нэг удаа кино үзэх юмуу эсвэл ресторанд очиж оройн зоог барьдаг. Зоогийн ширээний ард хүүхдүүдийнхээ тухай ярихгүй байхыг эрмэлзэнэ. Гэвч үнэндээ бүтэхгүй. Нэг л мэдэхэд, тэднийгээ ярьчихсан суудаг” гээд Меган Фокс инээмсэглэжээ.

Жил хагасын өмнө Меган гурав дахь хүүхдээ гаргасан ч одоо эргээд гоо сайхан галбираа олчихсон. Дотуур хувцас хүртэл рекламдахаар хэмжээнд оччихсон. Яаж ийм богино хугацаанд галбиртаа анхаарч амжилт олсныг нь лавлахад “Би байгалийн цэвэр бүтээгдэхүүн л хэрэглэдэг. Өдөртөө гурван литр цэвэр ус ууна. Харин кофег бол нэг аягаас илүүг уудаггүй” гэжээ. Холливуд даяар бэлгийн дарамтын талаар шуугиан дэгдэж, энэ сэдэв бүхний анхаарлын төвд байгаа тул Меганаас ч энэ талаар бодлыг нь шалгаажээ. “Холливуд бол үнэндээ ухамсрын доройтолд орчихсон газар. Чамаас байгаа бүхнийг чинь сорж авчихаад гаргаад шидчихнэ. Зураг авалтын үеэр гар хөлөө хугалсан ч тоохгүй. Чиний бие өвдөж хавдаж байгаа тэдэнд огт хамаагүй. Тэгэхээр цусаа юүлүүлье л гэж бодож байгаа бол тэнд ажиллах хэрэгтэй” гэж Меган Фокс эрс хариулсан байна. 2009 онд найруулагч Майкл Бейег “Муу Гитлер” гэж хэвлэлээр хараасандаа харин Меган одоо ч харамсаж явдаг ажээ.

“Уг нь би уучлалт гуйх ёстой. Гэхдээ гуйлгүй гүрийгээд өнгөрчихсөн юм. Тэр үгс намайг адгийн амьтан шиг харагдуулсан л байх. Гэвч энэ зан чанарынхаа ачаар л би өдий зэрэгтэй яваа. 23-хан настай өөртөө эрдсэн бүсгүй явлаа шүү дээ. Алдаа хийсэн нь үнэн. Тэр үед би өөрийгөө Жанна д`Аркийн хавьцаа л төсөөлж байсан юм болов уу” хэмээн Меган ярьсан байна. Меган Фокс хэвлэлээр ийнхүү хараал зүхэл урсгасныхаа шанд жүжигчний замнал нь тэр дорхноо уналтад орсон юм. Хэдийгээр хожим Майклтай эвлэрсэн ч олны анхаарлыг татчихаар том кинонд түүнд дүр олдолгүй зовоожээ. 2014 онд “Мэлхий нинжа”-д гол дүр бүтээсэн нь олз байлаа. “Жүжигчний замнал бүр шалдаа бууж дууссан л даа. Гэхдээ энэ уруудалт эргээд миний оюун санааны өсөлт хөгжилтөд их нэмэр өгсөн. Одоо эргээд бодоход тэр алдааныхаа шанд олон зүйлийг ойлгож, ухаарсан” хэмээн Меган Фокс хэлжээ. Р.Гэгээ


Меган Фокс: Холливуд бол ухамсрын доройтолд орсон газар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.