Кара Делевинь, Пэрис Жексон нар дотносчээ

Өөрт нь хүүхнүүд таалагддаг гэдгийг Кара Делевинь ер нуудаггүй. Тэрээр хэд хэдэн эмэгтэйтэй дотноссон билээ. Тэгвэл одоо ээлжит найз бүсгүй нь тодорсон аж. Сэтгүүлчид Караг Пэрис Жексонтой үерхэж байгаа хэмээн мэдээлэв.

Пэрис өмнө нь дандаа эрчүүдтэй холбогддог байсан. Гэтэл саяхан дижэй Кэролайн д’Амортой үнсэлцэж байгаад аль ч хүйстэнтэй явалдагч гэдэг нэрийг авсан.

Сүүлийн үед Кара, Пэрис хоёр байнга л хамтдаа харагдах болжээ. Хамтдаа оройн зоог барих юм уу буудлын нэг өрөөнд орчихдог болсон гэнэ. Энэ талаар тэд ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа бөгөөд цуу яриа улам газар авч байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn


Кара Делевинь, Пэрис Жексон нар дотносчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.