Орон гэргүй, хар тамхинд донтсон эрийг ангийн охин нь аварчээ

collag-142833-870800096

Kени улсад болсон нэгэн сонирхолтой бөгөөд хүнлэг үйл явдал олон нийтийн анхаарлыг татаад байна. Дунд сургуульдаа онц сурдаг байсан Патрик Хинга хэмээх нэгэн эр гэрээсээ дайжин, мансууруулах бодист нэвт “идэгдсэн” нэгэн болжээ. Аз болж тэрээр нэгэн сайн санаат бүсгүйтэй таарсан юм. Тэр бол Ванжа Мваура буюу Патрикийн дунд сургуульд хамт сурдаг байсан ангийн охин нь аж.

Дунд сургуулиа төгссөнөөс хойш олон жилийн дараа тэд тааралдахад бүсгүй нүдэндээ ч итгээгүй бөгөөд түүнийг аврахыг хүссэн нь энэ аж.

Патрик олон жилийн турш мансууруулах бодист донтсон бөгөөд түүний ээж хүүгээ эмчлэхийн тулд эмнэлэгт хэд хэдэн удаа албадан эмчилгээ хийлгэж байсан ч тэрээр оргодог байсан учир эмчилгээ үр дүнгүй болжээ. Энэ байдлаас залхсан түүний ээж  хүүгээ зөнд нь хаяж.

Нэгэн өдөр байшингийн буланд суух Патрикыг санамсаргүй байдлаар харсан түүний ангийн охин Ванжа түүн дээр иржээ. Тэд хэсэг хугацаанд ярилцахад Патрик энэ нөхцөл байдлаас гарч, гудамжинд амьдрахаа больж бүхнийг шинээр эхэлмээр байгаа ч чадахгүй байгаагаа түүнд хэлжээ. Патрикт туслахыг чин сэтгэлээсээ хүссэн Ванжа түүнийг дагуулж яван шууд л нөхөн сэргээлтийн эмчилгээнд хамруулж, олон нийтийн сүлжээгээр түүний эмчилгээнд зориулсан хандивын аяныг өрнүүлжээ.

Мөн Ванжа түүний эмчилгээний дараа хандивын үлдсэн мөнгөөр түүнд зориулж жижиг бизнесээ эхлэх боломжийг нь нээн нэгэн сонирхолтой зүйл бэлдсэн нь “Хингагийн дэлгүүр” юм.

Патрик эмчилгээний дараа түүний харилцаа, гадаад төрх нь ихэд өөрчлөгдсөн ба цэвэрхэн эрүүл болсныг нь хараад хүмүүс цочирдон баярлажээ. Тэрээр өөрийнх нь хоёр дахь амьдралыг өгсөн Ванжад ихэд баярлаж байгаа аж. “Би яг л шив шинэ хүн болсон мэт санагдаж байна. Би өдөр бүр бурхнаас намайг энэ тамын амьдралаас гарахад туслах хэн нэгнийг илгээгээч хэмээн залбиран гуйдаг байсан” хэмээн Daily Nation-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Хар тамхинд донтон царай алдсан түүний дүр төрх өдгөө хэрхэн өөрчлөгдснийг та бүхэн доорх фото мэдээллээс харна уу.

YOLO.mn

Орон гэргүй, хар тамхинд донтсон эрийг ангийн охин нь аварчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.