Шерри Аргов – “Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?”

baby

Супер эмэгтэй болцгооё.
Алив хүүхнүүдээ энэ бол бид бүгдэд зориулсан гайхалтай ном. Учрыг нь хэзээ олдоггүй олон олон яагаад гэсэн асуултнуудын чинь цөөн хэдэд нь ч атугай хариу өгөхөөр энэ номын тоймыг бэлтгэж байгаадаа баяртай байна.

Энэ бол бидний амьдрал. Ганц л олдоно. Тиймээс хувь заяагаа, санхүүгээ, амжилт карьерээ, тэр бүү хэл учрыг нь олж чаддаггүй эрчүүдийн ертөнцийг хүртэл өөрийн хяналтандаа аваасай гэж бид хүсдэг юм шүү.

Муу эмэгтэй буюу – “bitch” гэж хэн бэ? 
Бүгд л хэн нэгэн сайн охиныг танина. Тэр бараг танихгүй шахам залууд бүхнээ зориулж, хэт их хичээл зүтгэл гарган яг тийм хариу авна гэж сохроор хүлээдэг, харилцаагаа ямарч хамаагүй үнээр авч үлдэхийн тулд залуугаа л сэтгэл хангалуун байлгах гэж хүслийг гүйцэлдүүлдэг нэгэн. Харин муу эмэгтэй бол түүний эсрэг нэгэн. Тэр харилцаанд өөрийнхөө дүрмийг зохиож чаддаг. Өөрийнхөө сэтгэл хөдлөлд хөтлөгдөж биш, эсрэг тал өөрт нь хэрхэн хандаж байгаагаар харьцаагаа тодорхойлдог. Тэр амлалт өгөхийн оронд “чамайг эхлээд харъя” гэсэн дүрмийг баримталдаг. Эр хүнд бүх сэтгэлээ зориулахаасаа өмнө түүнийг өөрийнх нь зүрхийг өвтгөхгүй байлгаж чадах эсэхийг сорьдог нэгэн.

• Сэтгэл татах нэгдүгээр дүрэм: Чи араас нь гүйсээр байвал тэр зугтсаар байх болно. Чи түүнийг сэтгэл хангалуун байлгахын төлөө зүтгэж гурав дөрөв аль эсвэл тэрнээс ч өмнөх болзоон дээрээ торон цамцтай гүйж яваа бол эрчүүд эхлээд чамтай унтана дараа нь харин хүссэнээ авсан хүний ёсоор зайгаа барьж эхэлнэ. Зогс! Бараг танихгүй залууд бүхнээ зориулж байгаа энэ бүсгүй ямар ч хамаагүй үнээр түүнтэй хамт байхыг зөвшөөрч байгаагийнх аль эсвэл ямар ч хамаагүй эртэй дотно харилцаанд орохыг хүссэний шинж. Эрчүүд чамайг яг ингэж л бодно. Супер эмэгтэй бол өөр. Тэр хэзээ ч анхны болзоон дээрээ гарын амттанаараа дайлж, түүний хойноос торон даашинзтай хөөцөлдөж, хээ хуартай аяга амны алчуур бэлдэхгүй. Магадгүй хагас жилийн дараа л энгийн нэгэн хоолыг энгийн аяганд хийгээд залуудаа барина. Тэр үед яана гээч? Зургаан сарын турш түүний хойноос хөөцөлдснийхөө дараа залуу “Бурхан минь би түүнд таалагддаг юм байна” гэж бодно. Тэр уг харилцаанд маш их хөлч хүч цаг заваа зарцуулсан. Энэ харилцааг хялбар олж аваагүй учраас тэр муу эмэгтэйтэй байгаадаа баярлах болно.

• Сэтгэл татах хоёрдугаар дүрэм Эрчүүдийг араасаа үхэн хатан гүйлгэдэг бүсгүйчүүд тийм ч онцгой төрсөн нэгэн байдаггүй. Тэд зүгээр эр хүн өөрсдийнх нь амьдралд чухал байр суурь эзэлдэг гэдгийг нууж чаддагаараа бусдаас ялгардаг.
Чи эр хүнтэй дөнгөж танилцангуутаа түүнд өөрийнх нь төлөө юу юу хийж чадахаа дэлгээд харуучихдаг. Хэрэв тэд чамайг “балчирхан охин” гэдгийг мэдчихвэл, тэр цагаас хойш тэд зүгээр суугаад чиний тэвчээрийг шалгаж хир ихийг өөрийнх нь төлөө зориулахыг чимээгүйхэн ажиглаж суух болно. Эр хүнийг өөртөө татна гэдэг нь чи түүний хүндлэлийг хүлээн та хоёрын яриа нийлж, түүнгүйгээр амьдарч чадна гэдгийг чинь тэр мэдэрч байх эсэхээс хамаардаг зүйл. Муу эмэгтэй залуудаа багахан цаг л гаргадаг. Тиймээс залуугийн завтай цагийг мэдчихээд, өөрийнхөө цаг завт тохируулан болзоогоо тогтоодог. Сайн эмэгтэй бүхнийг түүнд зориулах учраас хэдхэн болзооний дараа залуу найзуудтайгаа уулзахыг илүүд үзнэ. Шөнө дунд ирээд бүсгүйрүү халамцуу утасдаж хүрээд ирээч хэмээн эелдэг гуйхад бүсгүй үүнийг л хүлээж байсан мэт яаран очих болно.

• Сэтгэл татах гуравдугаар дүрэм Өөрийнх нь болоогүйн хирээр эр хүний сонирхол татагдаж байдаг.
Түүнтэй цагийг хэрхэн өнгөрөөж байгаа чинь маш чухал. Сайн эмэгтэй өөрт таалагдахгүй зүйл гарсан ч түүнтэй хамт байхын тулд инээмсэглээд сууж байдаг. Тэр хөлбөмбөг үзэж, машинаа засч байхад сайн эмэгтэй уйдаад сууж байдаг. Гэхдээ тэр юу ч хэлэхгүй. Харин муу эмэгтэй бол таалагдахгүй зүйлээ үгээрээ бас үйлдлээрээ харуулна. Гэхдээ энэ нь хэрэлдэж уурла гэсэн үг огт биш. Муу эмэгтэй яг ингэх болно. “Хонгор минь надад хийх ажил гарчихлаа” гэж хэлээд ялдам инээмсэглэн гарч өөрийн ажлаа бодно. Ингэснээрээ залуу түүнийг өөрийнхөөрөө байлгаж чадахгүй гэдгийг мэдэж авна.

Үүнд нэмэлт нэг зүйл: эрчүүдийг ходоодоор нь татдаг гэцгээдэг. Энэ үнэн ч, тэр нь хоолыг заавал чи хийсэн байх ёстой талаар хэн ч энд дурдаагүй байна шүү дээ. Гадуур хоолллосон ч бай гаднаас авчирсан ч бай тэр чиний хажууд гэдэс нь цатгалан зүрх сэтгэл нь нээлттэй байхад л хангалттай.

Одоо энэ хоёр эмэгтэйг харьцуулцгаая. 

Би хэнд ч хэрэггүй. Би бол гайхалтай эмэгтэй хэрэв хүсч байвал намайг ав үгүй бол бүү ойрт.
• Ихэнхдээ залуу руугаа утасдаж эргүүлж залгаарай гэж хэлдэг. • Завтай болохоороо залуу руугаа эргэж залгадаг.
• Яг л шинээр ажилд орсон онгоцны үйлчлэгч шиг утаснаасаа сална гэж байхгүй. • Өөрт нь боломжтой үед л залуутайгаа уулздаг.
• Залуутайгаа сайн танилцаж амжаагүй байхдаа л хамгийн том зорилго нь үүрдийн ханьтайгаа учрах гэж хэлнэ. • Дөнгөж танилцсан залуутай хөгжилтэй байх гэж л уулздаг. Ямар ч амлалт түүнээс хүлээхгүй.
• Залуугаа утасдахад эрт залгасангүй гэж уурлана. • Залуу нь түүнрүү залгаж байхдаа бүсгүйг хаана байгаа хийгээд гэртээ яагаад байхгүйг байгааг сонирхож байдаг.
• Ихэнхдээ өөрийн машинаар явна. • Залуу нь түүнрүү хүрч ирдэг. Эсвэл тэр бүсгүйгээ баяртай нь аргагүй хүссэн газарт нь хүргэж өгдөг.
• “Бидний харилцаа хаашаа яваад байна? “гэж залуугаасаа асууна • Тэдний харилцаа хаашаа явж байгааг тэр мэддэггүй зүгээр хувь тавиланг дагадаг.
• “Хэдэн хүүхэдтэй болохыг хүсч байна вэ?” гэж асууна • Залуугийнхаа овгийг мартчихдаг.
• Түүний хуучин найз бүсгүйн тухай асууна. • Залуу нь хуучин найз бүсгүйгээ ярьж эхэлвэл тэр цагаа харна.
Энэ бол нойтон хамуу шиг эмэгтэй Энэ бол муу эмэгтэй

Энэ бол ердөө гуравхан дүрэм. Номонд зуун сэтгэл татах дүрэм багтсан бөгөөд бага багаар бүсгүйчүүддээ хүргэж, супер эмэгтэй болоход нь туслах болно. Энэ бол заль жүжиг огт биш. Эр хүний мөн чанарт үндэслэсэн арга барил бөгөөд аз жаргалтай харилцааны урлаг юм. Ингээд супер бүсгүй чамд амжилт хүсье.


Шерри Аргов – “Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.