ПёнЧаны олимпийн өвлийн XXIII наадмаас ОХУ-д анхны алтан медалийг уран гулгалтын тамирчин Алина Загитова авчирлаа. Тэрээр таван настайгаасаа эхлэн уран гулгалтын спортоор хичээллэж долоон настайдаа мөсөн талбайд гарч гайхалтай амжилтуудыг гаргаж эхэлжээ.
Нэр: Алина Загитова
Төрсөн он сар өдөр: 2002 оны тавдугаар сарын 18
Өндөр: 156 см
Спортын амжилт
- 2018 он – Европын аварга
- 2018 он – Залуучуудын дунд зохион байгуулагдсан Гран-при тэмцээний ялагч
- 2017 он – Залуучуудын дэлхийн аварга
- 2017 он – ОХУ-ын залуучуудын аварга
- 2017 он – ОХУ-ын дэд аварга
- 2016 он- Залуучуудын Гран-при тэмцээний аварга