“Playboy” сэтгүүлийн фото модель Анастасия Чекат нөхрийнхөө гарт хэрцгийгээр амиа алджээ

Молдавын нийслэл Кишинев хотод Плебой сэтгүүлийн 31 настай фото модель Анастасия Чекатийн хоолойг нөхөр нь хэрчиж хөнөөсөн талаар “Sputnik Молдова”-д мэдээлжээ. Хутгаар сэглэгдсэн бүсгүйн цогцсыг цагдаа нар амьдарч байсан байрнаас нь олжээ.

Тэрээр хоёр долоо хоногийн өмнө амаржсан байсан бөгөөд түүнийг зэрлэгээр хөнөөсөн нөхөр Алексей Митаки нь шүдний эмч мэргэжилтэй нэгэн байсан ба эхнэрээ егүүтгэснийхээ дараа өөрийнхөө амийг ч хөнөөсөн талаар хэвлэлд мэдээлжээ. Энэхүү эмгэнэлт хэрэг гарахаас өмнөхөн гэмт хэрэг үйлдэгч нь эцэг эхээсээ нялх үрээ халамжилж байхыг хүссэн талаар мэдээлэл гарсан байна.

Гэр бүлийн гишүүдийн өгсөн тайлбараар хосууд байнгын хэрүүл маргаантай амьдарч байсан гэнэ. Түүнчлэн гэмт хэрэг өдүүлэгч нөхөр Алексей Митаки нь нууц амрагтай байсан талаар ч мэдээлж байна. Гэмт хэргийн хохирогч фото модель Анастасия Чекати нь 16 наснаасаа фото моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс гадна нэлээн олон дууг олон нийтийн “Youtube” сайтад бичүүлсэн авъяаслаг нэгэн байсан талаар ойр дотныхон нь дурсан ярьжээ.

  • 1

    Анастасия Чекатийн нөхөр Алексей Митаки

  • 2
  • 3
  • 4
  • 5

“Playboy” сэтгүүлийн фото модель Анастасия Чекат нөхрийнхөө гарт хэрцгийгээр амиа алджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.