Үсэнд амь оруулах 6 төрлийн маск

12963922_1058788504179295_4599973803624470575_n

Натураль аргаар үсээ өтгөрүүлж, хөвсийлгөхийг хүсэгчдэд зориулан дараах 6 төрлийн маскын жорыг танилцуулж байна. Үргэлж хүсдэг байсан эрүүл амьд, бас шингэн биш үсийг чамд бэлэглэх болно.

1. Шоколадны маск
Арааны шүлс асгаруулам шоколаданд чиний үсийг хүртэл атаархмаар сайхан болгох шид бий гэдэгт итгэх үү? Хагмийн эхний маскыг хийхийн тулд чамд 2 хоолны халбага кокоа, түүнийг шингэлэх хангалттай хэмжээний сүү, хоолны халбага жожобоны тос мөн ижил хэмжээний кокосны тос байхад хангалттай. Жожоба болон кокосны тосыг чи худалдааны захуудаас олж болно. Бүгдийг нь холиод, дээр нь нимбэгний шүүс дусааж үсэндээ түрхээрэй. Түрхсэнийхээ дараа толгойгоо уутаар ороогоод, нэг цаг байлга. Сайтар зайлж, шампуниар угаагаарай.

2. Шингэн, шулуун үсэнд зориулсан шар айраг, өндөгний маск
Шим тэжээлээр баялаг шингэн талхыг хэрэглэвэл шулуун, налчийсан үс хөвсгөр болж өөрчлөгдөнө. 50 мл хольцгүй шар айраг, нэг өндөгтэй хольж байгаад хуурай үсэндээ түрхэж гялгар уутаар боогоод 30 минутын дараа угаана.

3. Нимбэгний ангижруулагч
Уг хэсэгтээ бага зэрэг тослог, үзүүр хэсгээрээ хуурай байдаг шингэн үсэнд тэнцүү хэмжээний нимбэгний шүүс, усны холимог тус болно. Энэ холимогоо үсэндээ түрхэж массажлаад 5 минутын дараа зайлаарай. Үүнийг чи шампунь, ангижруулагч хэрэглэснийхээ дараа ч түрхэж болно. Учир нь энэ маск маш тааламжтай үнэртэй ба үсийг чинь амь оруулах болно.

4. Нунтаг овъёосны маск
Тосон туулга, сүү, нунтаг овъёос гурав гайхамшгийг бүтээнэ. Хольц бүрээс 3 хоолны халбагыг хийгээд, дээр нь хэдэн дусал А витамин нэмээрэй. Үсэндээ түрхэж 30 минут массажласны дараа үс чинь хэрхэн хөвсийхийг хараарай.

5. Өтгөн үстэй болохыг хүсэгчдэд зориулагдсан шампунь
Өтгөн, хөвсгөр үстэй болмоор байна уу? Гэрийн нөхцөлд хийж болох энэ шампунийг туршиж үзэхэд илүүдэхгүй. 250 мл хүүхдийн шампунь, 60 мл Panthenol-ын дусал, нэг ширхэг B витамины ампуль, 60 мл халгайн ханд, 60 мл тосон туулгыг хольмод том шампунийн саванд хийж хэрэглээрэй.

6. Төмс зуун настын маск
Үс уналтыг багасгаж, ургуулж өтгөрүүлэх үйлчилгээтэй маск. Нэг төмсийг хальсалж шүүсийг нь шахаад, дээр нь 2 хоолны халбага зуун настын гель, 1 хоолны халбага зөгийн бал, тус бүр 1 ампуль A болон E витамины ампуль нарыг нэмж холино. Холимогоо хуйхандаа түрхэж массажлаад 2 цагийн турш байлгаарай. Хамгийн сайн үр дүнд хүрье гэвэл тэр долоо хоногтоо багтаж дахин нэгийг хийж түрхээрэй.


Үсэнд амь оруулах 6 төрлийн маск
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.