Үнэгүй хайр

e241bb9ed7db842ba60361d306ffbd8e

Их хотын хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ өглөө айлчлан ирлээ. Том эгч ажилдаа яарч, ах, бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж, аав өглөөний цайгаа уун ажлын шинэ өдрийг угтаж, харин би хөтөвчин дээрээ суун томчуудын яаран сандралдаж, инээд хvрэм гvйлдэхийг нь ажиглан сууна.

Энэ дунд нэг хvнийг мартаж болохгvй. Тэр хvн бол тогооч, зарц, vйлчлэгч, vсчин, гоо сайханч, нарийн бичиг энэ бvх ажлыг нэгэн дор хослуулан хийх шидтэй ээж билээ. Том эгчийн ажилдаа өмсөх хувцас, гутал, гадуур хувцсыг нь гаргаж өгнө. Бага эгчийн vс гэзгийг ороож маяглахад нь туслана. Бvх гэрийнхэний өглөөний цайг хэдийнэ бэлдээд тавьчихсан байна. Тэгээд аав аанай хөлд ороогvй мөлхөө над шиг ээжээр хувцаслуулна.

Ажлын бичиг баримт хавтсаа мартчихсан, гээчихсэнийг ээж л олж гаргаж ирнэ. Гэтэл тэндээс ах угаасан хувцас, оймсоо нэхэн хашгирна. Илбийн юм шиг ээж гаргаад л ирнэ. Нөгөө өрөөнөөс бага эгч индvvдсэн өмдөө асууна. Мөнөөхөн л ээж тvvнийг нь хэзээ ч юм индvvдээд бэлдчихсэн байснаа авчирч өгнө. Хачирхалтай нь нэргvй энэ их ажлын хариуд хэн нь ч ядаж талархлаа илэрхийлэн инээмсэглэхгvй. Бvгд л их л чухал царай эсгэн хөмсгөө зангидан яарч байснаа хаалга тас хийтэл хаан гарч одно. Араас нь ээж “Цайгаа уугаач, дулаан хувцаслаач, ороолтоо ав, малгайгаа мартлаа” гэж хашгирна. Хэрэгтэй бол гэрийн шаахайтайгаа араас нь гvйж гарна.

Ингээд нэг юм өглөөний бужигнаан дуусч ээж минь дараагийн ажилдаа орно. Ээжийн хийх ажилд эцэс төгсгөл гэж vгvй. Хөтөвчин дээр сууж залхсан би часхийтэл хашгиран ээжийг дуудна. Намайг хооллоно, арчиж цэвэрлэнэ, эрхлvvлнэ гэсээр ээжийн минь vнэт цагаас нэлээн хэсэг явчихна. Vдийн цайгаа аав гэртээ ирж уудаг учир тvvнээс өмнө гэр орноо аялуулна, цай унд бэлдэнэ, угааж цэвэрлэнэ, бас хvнс цуглуулна.

Ээж минь баадуутай юм шиг нvдний минь өмнө борви бохисхийхгvй ажиллана. Харж суусан би өмдөндөө хvндэрч хөнгөрөхгvйг хичээн харж сууна, өөрийгөө зугаацуулна. Ядахад цэвэрлэсэн эмхэлсэнийг нь би нураах дуртай. Тэгж тэгж би ядраад унтчихна. Сэрээд хармагц ээж бас ажилласаар. Vдийн цай сэтгэл гарган бэлдээд аавыг хvлээсэн авч утсаар залгаад “Ажилтай” гэж мундагдсан учир ээжийн минь хийсэн цай ширээн дээр эзнээ хvлээн хөрнө. Ээж урамгvйхэн цонхоор нэг харна.
Аав ирэхгvй ээ гэж би хэлмээр байвч даанч хэлд арайхан ороогvй учир дэмий дотроо бодохоос цаашгvй.
Ээж бол миний хувьд бvхий л хорвоо ертөнц. Намайг ангир уургаараа амлуулж, халуун энгэртээ тэврэн бvvвэйлж, энхрийлэн хайрладаг хvн бол ээж.

Ээжийнхээ зөөлөн гар, уянгалаг хоолойгоор би ертөнцийг таньж эхэлсээр. Гэвч бид хоёрын хамт байх цаг орой болоход дуусгавар болж, ээжийн эцэс төгсгөлгvй ажил туйлдаа хvрнэ.
Ажил тарах цагаар баахан ууртай, өлсгөлөн хvмvvс орж ирэн идэж ууцгаана. Зарим нь голно шилнэ, зарим нь ирэхгvй оройтно. Ээж минь хоол цайгаа халаан хvлээсээр. Өнөөдөр л гэхэд ахыг ирэхийг хvлээгээд цонхоор нvдээ ширгэтэл харуулдан байна. Би бушуухан хөтөвчнөөсөө босч алхдаг болоод ахыг ухаартал хэлж, болохгvй бол загнахсан гэж хvснэ. Даанч би дэндvv балчир, дэмий л ээжийгээ өрөвдөн харж сууна. Ядаж ханьтай сууя гэтэл нойрны ертөнц намайг дийлээд нэг мэдэхэд унтчихсан байна.

Ингээд нvдээ нээхэд бас л нэг өглөө. Ээж минь зовхи нь сэлхрээд ахыг vvр шөнөөр ирэн иртэл хvлээж нойр муутай хоноод бvгдээс эрт боссон нь илэрхий. Гэвч намайг бодвол хэлж ярьж чадах томчуудын хэн нь ч анзаарсангvй. Ядахдаа санаа тавин биеийг нь асууж, ядахнаа хийсэн бvхнийх нь хариуд баярлалаа гэж ганц хэлчих хvн байсангvй.
Нэг л их завгvй хvмvvс тус тусын хэрэгтээ яаран ээжийг минь vнэгvй зарцын дайтай ч vзэхгvй, талархах нь vгvй гэхэд ойлгох ч гvйд миний уур хvрнэ. Бас л нэг өглөө урьдын адил ард vлдлээ. Гэхдээ бvх зvйл дандаа ийм байхгvй. Ядаж би өдрөөс өдөрт өсч торниж байгаа нь нэг өөрчлөлт. Би хэлд ороод хамгийн тvрvvнд ээж тандаа баярлалаа гэж хэлнэ дээ.
Бодлыг минь таасан юм шиг ээж намайг тэврэн өргөөд энхрийлэн vнслээ. “Миний зулзага л надад хань болох юм даа” ээж санаа алдана. Би сэтгэл дотроо “Ээжээ би танд хайртай. Аминаасаа таслан төрvvлээд миний л төлөө амьдарч, бие сэтгэлээ харамгvй өгдөг тандаа баярлалаа” гэж хашгирна. Ээж минь чихээрээ биш ч сэтгэлээрээ сонсон мэдрэх шиг намайг улам дотноор тэврэхэд халуун илч нь биеийг нь төөнөх мэт.

Энэ хорвоод хамгийн тvрvvнд мэдэрдэг, насан туршид үл хувирах хамгийн vнэнч, хамгийн агуу хайр эхийн хайр. Vнэгvй авчихаад төлж дуусдаггvй асар их өртэй хvмvvс билээ бид. Ээжээ, хvv нь хурдан том болноо. Тэгээд тэр нэгэн vгийг тандаа заавал хэлнэ. “Баярлалаа”.

 

Нулимсаа хvртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур нь хvртэл шувуудаа хvлээн эзгvйрэхдэг энэ хорвоод
Нvглийн дундах цор ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай


Үнэгүй хайр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.