Дуучин Укагийн “Хайр хөгжим юм уу?”

gbb

Амралтын өдрийн видео мэдээ булангаараа “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын гурав  дахь бие даасан “Хөг-Жим” цомогт багтсан “Хайр хөгжим юм уу?”  дууг хүргэж байна.

Тэрээр “Хайр хөгжим юм уу? дуугаа “Алтан Өргөө” киноны хөгжмөөс сэдэвлэсэн бөгөөд дууны аяыг Монгол Улсын Ардын жүжигчин Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, үгийг Оки буюу Б.Одбаяр бичиж, “Lemon” студийн хамт олон бүтээсэн байна.

“Хайр хөгжим юм уу?” дууны үг
Намрыг угтан энэ бороо
Намайг туршсан чиний зам алс
Мянган бээрийн холоос бодогдох тэр минь

Миний зүрхэнд үлдээсэн хайраа дуулна
Дурлалцана
Энэ дууг аялахаар чи инээмсэглэх шиг
Энгийн хэрнээ ёр бусын дулаахан
Сонсох бүрт чамайг сануулна
Хайр хөгжим юм уу?
Намайг өөрчилсөн, хайр шидтэй юм уу?
Чамгүй дурсах он жилүүд
Чимээгүй бас хоосны хоёр туйл
Зуун зуун тайлсан
Зүрхний ганцхан амраг
Зүүдэн дотроо
Зүүдлэн байж түүнийг
Хайрлана
Харамлана
Энэ дууг аялахаар чи инээмсэглэх шиг
Энгийн хэрнээ ёр бусын дулаахан
Сонсох бүрт чамайг сануулна
Хайр хөгжим юм уу?
Намайг өөрчилсөн, хайр шидтэй юм
Энэ дууг аялахаар чи инээмсэглэх шиг
Энгийн хэрнээ ёр бусын дулаахан
Сонсох бүрт чамайг сануулна
Хайр хөгжим юм уу?
Намайг өөрчилсөн, хайр шидтэй юм уу

Алтан Өргөө” киноны хөгжмөөс сэдэвлэсэн “Хайр хөгжим юм уу?” дууг сонсоцгооё.


Дуучин Укагийн “Хайр хөгжим юм уу?”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.